Японд суралцах төлөвлөгөө

Японы боловсролын тогтолцоо

Япон Улсын дээд боловсролын тогтолцоо нь бага боловсрол (Бага сургуулийн 6 жил), дунд боловсрол (Дунд сургуулийн 3 жил, ахлах сургуулийн 3 жил) нийт 12 жилийг дуусгасны дараагаас эхэлдэг. Гадаад оюутан 1) техникийн коллеж 2) Мэргэжлийн сургууль 3) Богино хугацааны дээд сургууль 4) Их дээд сургууль (бакалаврын хөтөлбөр) 5) Магистр докторын сургуульд элсэн сурах боломжтой. Дээд боловсролын байгууллага нь улсын, орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн гэж ангилагддаг.

Японы боловсролын тогтолцоо

Японы боловсролын тогтолцоо

* Боловсролын байгууллага тус бүрийн суралцах хугацаа нь факультет, курс зэргээс хамаарч өөр байна. *[ ] нь зэрэг эсвэл цол

PDF файлыг нээх

* Их сургуулийн шинэчлэлийг дэмжих, эрдмийн зэрэг олгох байгууллага (NIAD-QE)-с магадлан итгэмжлэгдсэн богино хугацааны их дээд сургууль, мэргэжлийн коллежийн ахисан түвшний сургалт төгссөн хүн тус байгууллагад өргөдөл гаргаж, шалгалтанд тэнцвэл "Бакалаврын зэрэг"-н зэрэг авах боломжтой. Сонгосон сургуулиас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Дээд боловсролын байгууллагаас олгох эрдмийн зэрэг цол болон суралцах хугацаа

Хөтөлбөр Зэрэг болон цол Суралцах хугацаа Цуглуулах кредит
Магистр, докторын сургууль Докторын хөтөлбөр*1 Доктор 5 жил*2 30-аас дээш кредит(Магистрын хөтөлбөрт цуглуулсан кредит тооцогдох)
Магистрын хөтөлбөр Магистр 2 жил*2 30-аас дээш кредит
Нарийн мэргэшлийн хөтөлбөр Магистр (Нарийн мэргэшлийн) 2 жил 30-аас дээш кредит
Хуулийн доктор (Нарийн мэргэшлийн) 3 жил 93-аас дээш кредит
Боловсролын Магистр (Нарийн мэргэшлийн) 2 жил 45-аас дээш кредит
Их дээд сургууль(Бакалавр) Энгийн факультет 4 жилийн хөтөлбөртэй эм зүйн факультет Бакалаврын зэрэг 4 жил 124-аас дээш кредит
6 жилийн хөтөлбөртэй Анагаах ухаан, нүүр ам судлал, мал эмнэлэгийн факультет

6 жил

Анагаах ухаан, нүүр ам судлал: 188-аас дээш кредит
Мал эмнэлэг: 182-аас дээш кредит
Эм зүй: 186-аас дээш кредит

Мэргэжил олгох Их дээд сургууль

Бакалаврын зэрэг (Нарийн мэргэшлийн))

4 жил

124-аас дээш кредит

Богино хугацааны дээд сургууль Богино хугацааны дээд сургууль төгссөн зэрэг

2 эсвэл 3 жил

2 жил:62-оос дээш кредит
3 жил :93-аас дээш кредит

Мэргэжил олгох Богино хугацааны дээд сургууль Богино хугацааны дээд сургууль төгссөн зэрэг (Нарийн мэргэшлийн)

2 эсвэл 3 жил

2 жил:62-оос дээш кредит
3 жил :93-аас дээш кредит

Техникийн коллеж Дэд бакалавр

5 жил эсвэл 5 жил хагас*3

Мэргэжлийн сургууль

Мэргэжлийн хөтөлбөр Дээд мэргэжилтэн 4жил
мэргэжилтэн 2-оос 3жил

*1 Магистр, докторын сургуулийн докторын хөтөлбөр нь өмнөх хөтөлбөр (2 жил), удаах хөтөлбөр (3 жил) гэж хуваагдах тохиолдол бий. Бакалавр олгох хөтөлбөрийн хугацаа нь 6 жил байдаг анагаах ухаан, нүүр ам судлал, мал эмнэлэгийн факультет, мөн 6 жилийн бакалаврын хөтөлбөртэй эмзүйн факультетын докторын хөтөлбөр нь 4 жилийн хугацаатай байдаг.

*2 Магистр, докторын хөтөлбөрийн хугацааг стандарт байдлаар оруулсан болно.

*3 Техникийн коллежийн хөтөлбөрийн хугацаа энгийн үед 5 жил (Усан онгоцны чиглэлээр 5 жил хагас) байдаг бөгөөд гадаад оюутан 3-р дамжаанаас элсэн сурах боломжтой.

Японы сургуулиуд 4 сараас ирэх оны 3 сар хүртэлх хугацааг хичээлийн 1 жил хэмээн тооцдог.
Дээд боловсролын байгууллагуудын ихэнх сургуулиуд семистерийн тогтолцоогоор хөтөлбөрөө явуулдаг.
Оюутны урт хугацааны амралт нь зун (7-р сарын сүүлээс 9-р сарын эхэн үе), өвөл (12-р сарын сүүлээс 1-р сарын эхэн), хавар (2-р сараас 3-р сар хүртэл) тус тус жилд 3 удаа бий. Японы ихэнх сургууль 4-р сард хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх боловч намар шинэ элсэлт авдаг сургуулиуд бас бий.

Улс, орон нутгийн өмчит, хувийн дээд боловсролын байгууллагуудын тоо

Улсын Орон нутгийн өмчит Хувийн Нийт
Магистр, докторын сургууль 86 89 482 657
Их дээд сургууль (Бакалаврын хөтөлбөр) 86 101 620 807
Богино хугацааны дээд сургууль 0 14 295 309
Техникийн коллеж 51 3 3 57
Мэргэжлийн сургууль 8 180 2,533 2,721
Эх сурвалж: 2022 оны Сургуулийн суурь судалгаа (Боловсрол,шинжлэх ухааны яам)

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.