Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Chiba
Бүс нутгийн тойм
Чиба дэлхийд алдартай парк бий. Энд хотожсон нэг хэсэг байхын зэрэгцээ Чёоши гёкоо гэх мэт загас агнуур, хотын захын газар тариалангаас хурааж авах хүнсний ногоо жимсээрээ алдартай байдаг зэрэг байгалийн өнгө төрх гүн шингэсэн байдаг. Японы хаб нисэх онгоцны буудал болох Нарита олон улсын нисэх буудал энд бий. Гадаад руу нисэхэд хялбар байгаа биз.

Очих арга зам
- Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол
-
Токиогоос
Токио өртөө
40 минутЧиба өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Инүбосаки
Японд хамгийн түрүүнд нар мандахыг харж болох газар. Канто бүс нутгийн хамгийн зүүн хязгаар. Зах хязгааргүй далай дундаас мандах өглөөний нарны зураглал үнэхээр гайхамшигтай.

Күжүкүрихама буюу Күжүкүригийн далайн эрэг
Номхон далайн талд орших Японд хамгийн томд тооцогдох элсэн манхан далайн эрэг юм. Күжүкүрихамагийн алдарт "Хамагүри (Хясааны нэг төрөл)"-г амтлах боломжтой.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Намэро
Боосоо хойгийн эрэг хавиар үе дамжин уламжлагдаж ирсэн нутгийн хоол. Шинэ, түүхий загасаар хийдэг загасчны хоол билээ.
-
Газрын самар
Чиба аймгийн хамгийн алдартай бүтээгдэхүүн бол газрын самар. Витаминаар баялаг газрын самрыг эрүүл ба амттай даруулга болгож идэх дуртай!
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Нийт нутгаараа жилийн турш дулаан уур амьсгалтай. Токиогийн булангийн зэргэлдээх эргийн бүс нутагт зун халуун орны шөнө болох тохиолдол ч байдаг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
50,967 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,892 иен
-
Гадуур хооллох
(рамэн)600 иен
-
Талх 1 кг
525 иен
-
Сүү 1 литр
220 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Вьетнам
Непал
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Чиба мужийн гадаад оюутны нийт тоо: 10,866 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.