Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Miyagi
Бүс нутгийн тойм
Мияги аймаг нь үзэсгэлэнтэй байгаль, соёл, хоол хүнсээр баян нутаг. Мөн нисэх онгоцны буудал, далайн боомт гэх мэт тээвэр ложистик асуудал бүрэн шийдэгдсэн төдийгүй томоохон корпорацууд шинээр үйлдвэр нээх зэрэг зүүн хойд Японы төв гэдэг утгаар улам бүр ач холбогдол нь нэмэгдэх хандлагатай байна.

Очих арга зам
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Тус мужид шинкансэний Широишизао өртөө, Фүрүкава өртөө бас байдаг.
Токиогоос
Токио өртөө
1 цаг 30 минутСэндай өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Мацүшимагийн булан
Мацүшимагийн булан бол Японы байгалийн хамгийн үзэсгэлэнт гурван газрын нэг. Энэ газар нь Хэйаны эрин үе(794-1185 он)-с эхлээд хүмүүсийн зүрх сэтгэлийг татсаар ирсэн юм. Мацүшимагийн буланд том жижиг нийлсэн 200 гаруй арал бий. Шиогама хотоос Мацүшима руу аялалын усан онгоц гарахаас гадна буланг тойрон хөвөх круз буюу том усан онгоцны аялал ч бий. Усан онгоцонд суугаад далайн дундаас арлуудыг тойруулан харахад ч бас сайхан шүү.

Окама
Нарны гэрэл тусах өнцгөөс хамаарч маргад ногоон, хөх цэнхэрээр туяарах тул үүнийг таван өнгийн бүрд гэдэг. Догшин ширүүн галт уулын тогоон дотор дөлгөөн амгалан нуурын мандал. Үнэхээр биширч сүрдмээр уур амьсгал билээ. Уулын орой хэсэг зун цаг тааламжтай сэвэлзсэн байх тул халуунаас дайжихад хамгийн тохиромжтой.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Үхрийн хэл
Шарсан үхрийн хэл болбоос Мияги аймаг, Сэндай хотоос үүсэлтэй ба одоо ч гэсэн Сэндай хотыг төлөөөлөх алдартай хоолнуудын нэг юм. Хотод зөвхөн энэ төрлийн хоолоор дагнасан бараг 100 гаруй хоолны газар үйл ажиллагаа явуулж байна.
-
Хясаа
Мияги бол Япон даяар цөөхөнд тооцогдох хясаа хураадаг газруудын нэг. Миягигийн хясаа нь цэлцгэнэсэн, чихэрлэг бөгөөд цаанаа нэг тос даасан тансаг амттай. (Мияги нь хясааны хураалтын хэмжээгээр улсад 2-рт бичигддэг)
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Зуны дундаж агаарын температур нь 26.8°C (2023 он) сэрүүхэн, өвлийн дундаж агаарын температур нь 3.1°C (2023 он) харьцангуй дулаан учраас тун тааламжтай уур амьсгалтай. Гэхдээ зарим бүс нутагт өвөл хасах хэмд хүрч цас их ордог газар ч байдаг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
47,142 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,851 иен
-
Гадуур хооллох
(рамэн)528 иен
-
Талх 1 кг
467 иен
-
Сүү 1 литр
242 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Непал
Вьетнам
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Мияги мужийн гадаад оюутны нийт тоо: 4,962 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.