Европын Эдийн Засгийн Бүс болон Их Британид оршин суух хэрэглэгчийн хувийн мэдээллийн тухай Нууцлалын бодлого

1. Үндсэн үзэл баримтлал

Японы оюутныг дэмжих байгууллага ("цаашид "байгууллага" гэх ) нь Японд суралцах мэдээллийн вэб хуудас ("цаашид "вэб хуудас" гэх ) -аар хэвийн үйлчилгээ үзүүлэхийн тулд шаардлагатай хэмжээнд Европын Эдийн Засгийн Бүсийн 2016/679 тоот Өгөгдөл хамгаалах ерөнхий журам (GDPR)-ыг авч хэрэгжүүлдэг бөгөөд тус вэб хуудсыг ашиглах та бүхний мэдээллийг цуглуулан хянамгай харьцаж, зөв зохистой удирдан ажиллахын төлөө хичээх болно.

Энэхүү Нууцлалын бодлого(цаашид "тус нууцлалын бодлого" гэх ) нь тус байгууллагаас үзүүлэх үйлчилгээн дэх ЕХ-ны гишүүн орнууд, Норвеги, Исланд, Лихтенштейн зэрэг Европын Эдийн Засгийн Бүс (цаашид "EEA" гэх) болон Их Британид оршин суух хэрэглэгчийн мэдээлэл боловсруулалтын талаар тайлбарлах болно.
"EEA" бүс болон Их Британиас бусад оронд оршин суух хэрэглэгчийн хувийн мэдээлэл боловсруулах тухайд бол тус вэб хуудасны Нууцлалын бодлогоос харна уу.

2. Хувь хүний мэдээллийг боловсруулах цар хүрээ

Тус байгууллагаас үзүүлэх үйлчилгээг ашиглах үед таны хувийн мэдээллийг ашиглах тохиолдол гарна.
Мөн таны өгсөн хувийн мэдээллийг зорилгодоо хүрэхэд шаардлагатай цар хүрээнд ашиглах ба хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах зорилгоос бусад үед ашиглахгүй болно.

  1. Тус байгууллагаас үзүүлэх зарим үйлчилгээнд хэрэглэгчийн хувийн мэдээлэл оруулах шаардлагатай дараах жишээнүүдийг дурдаж болно.
    Үзэсгэлэн, семинар зэрэг арга хэмжээнд оролцох бүртгэл Лавлагаа Байгууллагаас үзүүлэх бусад үйлчилгээ (онлайн, оффлайн байхаас үл харгалзана)
  2. Хувийн мэдээлэл оруулах жишээ овог нэр, харьяалагдах газар (сургуулийн нэр гэх мэт), иргэншил, оршин суугаа газар, и-мэйл хаяг, бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл

3. Хувийн мэдээллийг ашиглах зорилго

Тус байгууллага нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Тус байгууллага нь эдгээр зорилгод хүрэхийн тулд зөвхөн шаардлагатай хүрээнд л хувийн мэдээллийг ашиглана.

  1. Хэрэглэгчийн санал хүсэлт, лавлагааг хүлээн авах, мөн эдгээр санал хүсэлт, лавлагаанд хариулт өгөхөд
  2. Хэрэглэгчийн бүртгүүлсэн үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлж зохион байгуулахын тулд
  3. Хэрэглэгчийн оролцсон үйлчилгээ, арга хэмжээний талаарх анкет асуулга явуулах, үр дүнг баримжаалахын тулд
  4. Тус байгууллагын арга хэмжээ зэргийн зааварчилгааг илгээхийн тулд
  5. Тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хялбаршуулж сайжруулахын тулд
  6. Тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, статитистик нэгтгэсэн дүн гаргахын тулд
  7. Бусад, хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулахдаа тодорхой заасан ашиглалтын зорилгодоо хүрэхийн тулд

4. "Cookies" болон "Google Analytics"

Энэхүү вэб хуудас нь хэрэглэгчийг баталгаажуулах, хэрэглэгчийн нэвтэрсэн байдлыг бататгах, мөн хэрэглэгчийн аятай байдлыг сайжруулахад "Сookie"-г ашигладаг болно.
Түүнчлэн хэрэглэгч энэхүү вэб хуудсыг ашиглахад илүү хялбаршуулах үүднээс хэрэглэгчийн IP хаяг, хандалтын огноо, линк холбоосын эх сурвалж, татсан файл, ашиглаж буй вэб хөтөч зэрэг хандалтын түүхийг тэмдэглэж үлдээдэг бөгөөд таны хандалтын түүхийг тэмдэглэн үлдээхдээ серверт автоматаар хадгалагдан үлдсэн түүх болон "Google" компаний үйлчилгээ болох "Google Analytics"-ийн "Вэб дохио"гэгдэх технологи болон "Cookie"-г ашигладаг.

Үүнээс гадна вэб хуудсан дахь "Twitter,"Facebook" зэрэг олон нийтийн сүлжээний контент хуваалцах функц болон "YouTube"-ийн видео цацах функцийг ашигладаг болно.
Ингэхдээ олон нийтийн сүлжээ зэрэг гуравдагч этгээдийн нийтэлсэн, хэрэглэгчийн оруулсан, мөн хэрэглэгчийн хэрэглэсэн түүхээс олсон мэдээллийг хянахын тулд "Cookie" ашигладаг болно.

Мөн тус байгууллага нь хэрэглэгчдэд ашигтай мэдээлэл өгөх зэрэг зорилгоор хандалтын огноо болон хандалт хийсэн файл зэрэг энэхүү вэб хуудсан дахь хэрэглэгчийн үйлдлийн түүхээс хэрэгчлэгчийн сонирхдог зүйлсэд дүн шинжилгээ хийдэг.
"Cookie"-гийн ашиглалтын талаарх дэлгэрэнгүй тайлбар, тохиргоог дараах холбоосоос үзнэ үү.

"Cookie"-ийн бодлого

5. Хуульд нийцүүлсэн боловсруулалт

Тус байгууллага нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулдаг болно. Тус байгууллага дараах үндэслэлд тулгуурлан хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулна.

  1. Зөвшөөрөх: Тус байгууллага хувийн мэдээллийг боловсруулахдаа зөвшөөрөл авсан тохиолдолд. Хэрэглэгч нь тухайн нууцлалын бодлогыг зөвшөөрсөнөө илэрхийлснээр "JASSO" таны хувийн мэдээллийг боловсруулахыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
  2. Гэрээн дэх үүрэг хэрэгжүүлэх: Тус байгууллага хэрэглэгчтэй байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхийн тулд хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулах шаардлагатай тохиолдолд
  3. Хуулиар хүлээсэн үүрэг: Тус байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай тохиолдолд
  4. Хууль ёсны ашиг сонирхол: Хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулах нь тус байгууллага болоод гуравдагч этгээдээс шаардаж буй хууль ёсны эрх ашгийн төлөөх тохиолдолд

6. Боловсруулах мэдээллээ хуваалцах

Тус байгууллага нь хэрэглэгчийн мэдээллийг дараах төрлийн хүлээн авагчтай хуваалцах боломжтой.

  1. Үйлчилгээ үзүүлэгч: Үйлчилгээ үзүүлэгчдэд интернетийн үйлчилгээ, үүлэн системийн үйлчилгээ, аюулгүй байдал, дата өгөгдлийн дүн шинжилгээ зэрэг "IT" салбарын аж ахуйн нэгжүүд хамаарагдана.
  2. Туслан гүйцэтгэгч: Тус байгууллага ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гуравдагч этгээдэд туслан гүйцэтгүүлэх зорилгоор хувийн мэдээллийг боловсруулах шаардлагатай тохиолдолд
  3. Хэрэглэгчийн оролцсон арга хэмжээ зэргийн хамтран зохион байгуулагч, дэмжигч, хамтрагч байгууллага: Хамтран зохион байгуулагч, дэмжигч, хамтрагч байгууллагад Гадаад дахь дипломат төлөөлөгчийн алба, Засгийн газрын харьяа байгууллага зэрэг хамаарагдана.

7. Хувийн мэдээллийг Бүс нутгаас гадагш шилжүүлэх

Тус байгууллага өөрийн эзэмшилд буй хэрэглэгчийн хувийн мэдээллийг"EEA"бүс болон Их Британаас гадагш гуравдагч этгээдэд шилжүүлэхийн дээр тухайн гуравдагч этгээдэд хадгалуулах тохиолдол байна.
Тус байгууллага нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг"EEA"бүс болон Их Британаас гадагш гуравдагч этгээдэд шилжүүлэх тохиолдолд шилжүүлж буй бүс нутаг нь хэрэглэгчийн өөрийн хувийн мэдээллийн тухай эрх, эрх чөлөөг хангалттай түвшинд хамгаалах Европын Холбооны Зөвлөл болон Их Британийн Засгийн газрын зөвшөөрөл авсан байхын төлөө ажиллана.
Япон луу хувийн мэдээлэл шилжүүлэхдээ Япон Улсын хил дамнасан мэдээлэл шилжүүлэхэд хангалттай эсэх шийдвэрт үндэслэнэ. Япон Улсын хангалттай эсэх шийдвэрийн агуулагыг Европын Холбооны Зөвлөлийн вэб хуудаснаас харна уу.

Европын Холбооны Зөвлөлийн вэб хуудас

8. Хадгалах хугацаа

Тус байгууллага нь үйлчилгээ үзүүлж буй хугацаандаа хэрэглэгчтэй холбоотой цуглуулсан хувийн мэдээллийг хадгална.
Үйлчилгээ үзүүлэх хугацаа дууссаны дараа хадгалах шаардлагагүй болсон хэрэглэгчтэй холбоотой хувийн мэдээллийг устгана.
Тус байгууллагын цуглуулсан хувийн мэдээллийг хадгалах хугацаа нь хувийн мэдээллийн төрөл хэлбэрээс шалтгаалан өөр өөр байдаг ба тухайн төрөл хэлбэрт нийцүүлэн зөвхөн боловсруулах шаардлагатай хугацаанд л хадгалах болно. Гэхдээ хувийн мэдээллийг удаан хугацаанд хадгалах нь хуулиар хүлээсэн үүрэг бүхий тохиолдолд үл хамаарах бөгөөд энэ тохиолдолд хуулийн дагуу үүрэг хүлээсэн хугацаанд л тухайн хувийн мэдээллийг үргэлжлүүлэн хадгална.

9. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

Тус байгууллага нь эзэмшиж буй мэдээллээ алдах, устах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг зөв зохистой удирдахын тулд шаардлагатай арга хэмжээ авна.
Харин энэхүү вэб хуудсыг аутсорсинг хэлбэрээр эрхлэн явуулах боломжтой бөгөөд энэ тохиолдолд гүйцэтгэгч байгууллагад "GDPR" болон холбогдох хууль тогтоомжийг чандлан сахин эзэмшиж буй мэдээллээ алдах, устах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг зөв зохистой удирдахын тулд шаардлагатай арга хэмжээ авна.

10. Хэрэглэх цар хүрээ

Тус вэб хуудаснаас линкээр холбогдсон байгууллага, сургуулийн вэб хуудас зэрэг тус байгууллагын хяналт дор байдаггүй вэб хуудсын хэрэглэгчийн хувийн мэдээллийг удирдан хянах боломжгүй болно.
Линкээр холбогдсон вэб хуудсууд нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг бие даан цуглуулах ч тохиолдол байдаг тул хэрэглэгч та өөрийн хувийн мэдээлэлтэй маш анхаарал болгоомжтой харьцаж вэб сайт бүрийн нууцлалын бодлогыг шалгахыг санал болгож байна.

11. Мэдээллийн субъектын эрх

Хэрэглэгч нь тус байгууллагын эзэмшиж буй өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг эдэлнэ.

  1. Хэрэглэгчтэй хамаарал бүхий хувийн мэдээлэл боловсруулахад мэдээлэл олж авах эрхтэй ба хэрэглэгчийн талаарх тус байгууллагын эзэмшиж буй хувийн мэдээлэл рүү хандах эрхтэй. Үүнд дараах нөхцөл байдлууд хамаарагдах ба зөвхөн үүгээр үл хязгаарлагдана.
  2. Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэл үнэн зөв бус мөн бүрэн гүйцэт бус тохиолдолд тус байгууллагаас засварлахыг шаардах эрхтэй.
  3. Онцгой тохиолдолд хэрэглэгч нь хувийн мэдээллээ устгахыг тус байгууллагаас шаардах эрхтэй. Үүнд дараах нөхцөл байдлууд хамаарах ба үүгээр үл хязгаарлагдана.
    Хувийн мэдээлэл цуглуулж зорилгоо гүйцэлдүүлэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах шаардлагагүй болсон тохиолдолд
    Тус байгууллага нь зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрөлд үндэслэн хувийн мэдээлэл боловсруулах боломжтой бөгөөд хэрэглэгч зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд тулгуурлан боловсруулж буй хувийн мэдээлэлд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэх, тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхол нь хэрэглэгчийн өөрийн эрх ашиг, эрх чөлөөг эн тэргүүнд тавихгүй байх тохиолдолд
  4. Онцгой тохиолдолд тус байгууллагын боловсруулж буй хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хязгаар тавих эрхтэй. Үүнд дараах нөхцөл байдлууд хамаарах ба үүгээр үл хязгаарлагдана.
    Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэл үнэн зөв эсэхэд санал нийлэхгүй байгаа тохиолдолд (Тус байгууллага нь тэрхүү үнэн зөв эсэхийг нягтлахад шаардлагатай хугацаанд хамаарна)
    Хууль эрх зүйн нэхэмжлэл гаргах, хэрэгжүүлэх, хамгаалахаас бусад тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглах шаардлагагүй болсон үед
    Тус байгууллага хууль ёсны ашиг сонирхлын ашиг сонирхлын үндсэн дээр хувийн мэдээлэл боловсруулахад эсэргүүцсэн тохиолдолд (Тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхол нь хэрэглэгчийн өөрийн ашиг, эрх, эрх чөлөөг эн тэргүүнд тавьсан эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд хамаарна)
  5. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл боловсруулахад тус байгууллагад эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй.
  6. Хэрэглэгчийн зөвшөөрлийг үндэслэн хувийн мэдээлэл боловсруулах үед, бусад үндэслэл үл нийцэх тохиолдолд системчлэгдсэн энгийн ашиглагддаг унших төхөөрөмжид тохиромжтой хэлбэрээр хувийн мэдээллийг хүлээн авах, мөн / эсвэл тус байгууллагын технологийн хувьд боломжит цар хүрээнд хүлээн авагчаас хувийн мэдээллийг шууд шилжүүлэхийг шаардах эрхтэй.
    эхдээ энэхүү эрх нь зөвхөн тус байгууллагад өгсөн хэрэглэгчийн өөрийн хувийн мэдээлэлд хамаарна гэдгийг анхаарна уу.
  7. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой зөвшөөрлөөс хэзээд татгалзах эрхтэй. Гэхдээ тус байгууллага нь бусад хуулийн үндэслэлд тулгуурлах боломжтой тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг үргэлжлүүлэн боловсруулах боломжтой гэдгийг анхаарна уу.

Хэрэглэгч 14.-т заасан тус байгууллагын хаягаар холбогдсоноор эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
Тус байгууллага нь эрхийг тань зөрчсөн гэж үзвэл Дата өгөгдөл хамгаалах хэлтэст мөн гомдол гаргах боломжтой.

12. Анхаарах зүйл

Зарим олон нийтийн сүлжээний үйлчилгээ (SNS) нь тухайн "SNS" -т "товчлуур" суулгасан вэб хуудас луу нэвтэрсэн тохиолдолд тухайн "товчлуур"-ыг дараагүй байсан ч тус вэб хуудаснаас "SNS"-луу хэрэглэгчийн "ID" болон нэвтэрсэн вэб хуудасны мэдээлэл автоматаар илгээгдэх тохиолдол гардаг. Дэлгэрэнгүйг "SNS-ийн хэрэглэгч та бүхний анхаарах зүйл" (Хувийн мэдээлэл хамгаалах хорооны вэб хуудас)-ээс харна уу.

SNS-ийн хэрэглэгч та бүхний анхаарах зүйл

Харин тус вэб хуудаснаа ашиглаж буй бусад олон нийтийн сүлжээний үйлчилгээний нууцлалын бодлогыг бизнес эрхлэгч тус бүрийн вэб хуудаснаас лавлан үзнэ үү.

13. Тус нууцлалын бодлогыг өөрчлөх

Хэрвээ байгууллага тус нууцлалын бодлогоо өөрчилсөн тохиолдолд өөрийн вэб хуудаснаа шинэчлэгдсэн нууцлалын бодлогыг нийтэлж, өөрчилсөн огноог шинэчлэн тавина.

14. Холбоо барих

Энэхүү нууцлалын бодлого, хэрэглэгчийн эрхээ хэрэгжүүлэх, түүнчлэн хувийн мэдээлэл хамгаалах, бусад холбоотой асуудлаар асуулт байвал дараах хаяг руу хандана уу.

Японд суралцах мэдээллийн вэб хуудас "Study in Japan"-ы нууцлалын бодлогын талаарх лавлах
Японы оюутныг дэмжих байгууллага Гадаадад суралцах үйл ажиллагааны газар Гадаадад суралцах мэдээллийн хэлтэс
135-8630 Токио хот, Кото-кү, Аоми 2-2-1
Утас:+81-3-5520-6111
Факс:+81-3-5520-6121

2021оны 10 дугаар сарын 15-ны өдөр батлав.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.