JASSO гэдэг нь?

Бие даасан захиргааны байгууллага болох Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллага юм. Оюутан дэмжихийг түүчээлэгч цөм байгууллагын хувьд тэтгэлэгт хөтөлбөр, гадаад оюутныг дэмжих төсөл, оюутны амьдралыг дэмжих төслүүдийг цогцоор нь хэрэгжүүлж, хойч үеийн нийгмийг удирдан чиглүүлэх баялаг хүн төлөвшүүлсэн бүтээлч хүний нөөцийг хөгжүүлэхийн сацуу олон улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжихийг зорин ажиллаж байна.

Тэтгэлгийн үйл ажиллагаа

Санхүүгийн асуудлаас үүдэн суралцахад хүндрэлтэй байгаа шилдэг Япон оюутнуудад зээл өгөх болон тэтгэлэг олгодог.
Мөн оюутнуудын төрөл бүрийн хэрэгцээнд нийцүүлэн тэтгэлгийн тогтолцоог төгөлдөржүүлэн, өргөдөл гаргах процедурыг сайжруулах, тэтгэлгийн талаарх мэдээллээр хангах, зохих мэдээллийг цуглуулан ажиллаж байна.

Гадаад оюутныг дэмжих үйл ажиллагаа

Гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэг олгох, төрөл бүрийн оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Японд суралцах шалгалт өгөн элсэн суралцах процедурыг сайжруулах, Япон болон гадаадад суралцах мэдээ мэдээлэл цуглуулах, түгээх үйл үйл ажиллагаа өрүүлэн ажиллаж байна.

Оюутны амьдралыг дэмжих үйл ажиллагаа

Их дээд сургуулиудын зохион байгуулдаг оюутны амьдралыг дэмжих төрөл бүрийн үй ажиллагаанд хувь нэмрээ оруулахын тулд оюутны амьдралыг дэмжихтэй холбоотой үр өгөөжтэй үйл ажиллагааны жишээ мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийн, мэдээлэл түгээн ажилладаг. Түүнчлэн янз бүрийн сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан Их дээд сургуулиудын оюутны үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Японы оюутныг дэмжих байгууллагын хамт олон бид Та бүхнийг Японд үр дүнтэй суралцан төгсөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

JASSO Student Services Organization

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.