Японы оюутныг дэмжих байгууллага(JASSO)-ын гадаад оюутан хүлээн авах үйл ажиллагаа

Энэхүү хуудсаар Японы оюутныг дэмжих байгууллага "JASSO"-гийн гадаадын оюутныг хүлээн авах үйл ажиллагааны талаар танилцуулах болно.

1. Японд суралцах талаар мэдээлэл өгөх

Интернэт, хэвлэмэл бүтээгдэхүүн, арга хэмжээнүүд болон Хилийн чанад дахь 5 төлөөлөгчийн газар нь\ Японд суралцах тухай

Интернэт ашиглан гадаадаас суралцах талаар мэдээллээр өгөх

Японд суралцах мэдээллийн сайт, JASSO вэб сайт, гадаад оюутны асуудал хариуцсан алба болон гадаад дахь оффисуудын фэйсбүүк хуудас гэх мэтээр дамжуулан Японд суралцах хүсэлтэй хүмүүст Японд суралцах тухай мэдээллийг хүргэдэг.

Японд суралцах мэдээллийн сайт

JASSO вэб сайт

Олон нийтийн мэдээллийн сүлжээ (SNS)

Facebook

Instagram

YouTube

Хэвлэмэл бүтээгдэхүүн

"STUDY IN JAPAN" үндсэн танилцуулга

Японд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга

Японд суралцахыг хүсэгчдэд зориулсан Японд суралцах мэдээллийн танилцуулга

Японы Засгийн газар, Орон нутгийн захиргаа, Хувийн хэвшлийн тэтгэлгийн тогтолцооны хүснэгт

Гадаад оюутнуудад зориулсан дэвшин суралцах тайлбар уулзалт (дотоодын) зохион явуулах

Их сургууль тус бүрийн оролцоотойгоор элсэлтийн бэлтгэлээ үр дүнтэй хийхэд туслах үүднээс 7-р сар орчимд Токио, Осака хотод дэвшин суралцах өдөрлөг зохион явуулдаг.

Гадаадад суралцах талаар мэдээлэл өгөх

Азийн бүс нутаг (Малайз, Тайланд, Индонез, Солонгос, Вьетнам)-т гадаад дахь төлөөлөгчийн газраа байгуулж, тус улсын төгсөгчдийн холбоод болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран Японд суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Мөн Азийн бүс нутаг дахь төгсөгчдийн холбоодын салбар, их дээд сургуулийн номын сан зэрэгт Японд суралцахтай холбоотой материалыг илгээж, Японд суралцахыг сурталчлах материалыг олон нийтэд нээлттэй болгосон.

Японд суралцах үзэсгэлэн яармаг (хилийн чанадад) зохион байгуулах

Хилийн чанадад тухайн улсын ахлах сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, элсэлт хариуцсан багш ажилтнуудад зориулан Японы их дээд сургуулийн оролцоотойгоор "Японд суралцах үзэсгэлэн яармаг"-ийг зохион байгуулж байна. Түүнээс гадна Төрийн байгууллагуудын зохион байгуулдаг Японд суралцах танилцуулга өдөрлөгт оролцож мэдээлэл түгээж байна.

2. Япон суралцах шалгалт (EJU)

Гадаад оюутны хувиар Японы Их дээд сургуульд (бакалавр) элсэн суралцах сонирхолтой хүмүүсийн япон хэлний мэдлэг, суурь мэдлэгийн чадварыг үнэлэх шалгалт юм. 2002 оноос хойш жилд 2 удаа Япон болон гадаадад зохион байгуулдаг. Мөн гадаадад зохион байгуулснаар Японд суралцахыг хүсэгчид эх нутагтаа байнгаа элсэн суралцах сургуулийнхаа зөвшөөрлийг хүлээн авах боломж бүхий "Японд ирэхийн өмнө элсэн сурах зөвшөөрөл" олгох боломжийг илүү хөгжүүлэхээр ажиллаж байна.

2023 онд зохион явуулахаар төлөвлөж байна

Зохион явуулах өдрийн хуваарь
Эхний удаа: 2023 оны 6 сарын18 өдөр (Ням)
2 дахь удаа: 2023 оны11 сарын 12 өдөр (Ням)

Зохион явуулах газар
Дотооддоо: Хоккайдо, Мияги муж, Гүнма муж, Сайтама муж, Чиба муж, Токио, Канагава муж, Ишикава муж эсвэл Тояма муж, Шизүока муж, Айчи муж, Киото муж, Осака муж, Хиого муж, Окаяма муж эсвэл Хирошима муж, Коочи муж , Фүкүока муж, Окинава муж гэсэн 17 нийслэл, хот, мужууд

Гадаадад: Энэтхэг (Шинэ Дели), Индонез (Жакарта, Сурабаяа), Солонгос (Сөүл, Бусан), Сингапур, Шри Ланка (Коломбо), Тайланд (Бангкок, Чианг Май), Тайвань (Тайбэй), Филиппин (Манила), Вьетнам (Ханой, Хо Ши Мин), Хонг Конг, Малайз (Куала Лумпур), Мьянмар (Янгон), Монгол (Улаанбаатар) гэсэн 13 улс/бүс нутгийн 17 хот

* 2023 онд ОХУ-д (Владивосток) зохион явуулах ажлыг орон нутгийн нөхцөл байдлын улмаас цуцалсан.

Шалгалтын агуулга болон зохион байгуулах арга хэлбэр

Шалгалт авах хичээл
Япон хэл, Байгалийн шинжлэх ухаан (хими, физик, биологоос 2 хичээл сонгож өгнө), ерөнхий эрдмийн хичээл, математик

Шалгалт авах хэл
Япон хэл болон англи хэл (Япон хэлний хичээлийн шалгалтын үед зөвхөн япон хэлээр авна)

Шалгалтад хариулах хэлбэр
Олон сонголтоос зөвийг сонгох (сонгох хариултын цаас) хэлбэр (Япон хэлний шалгалтанд өөрөө бичих хэлбэр багтана)

Бусад
Хичээл сонгох тогтолцоо болон дүнг олон жил (2 жил ) ашиглах тогтолцоог нэвтрүүлж байна.
Тус шалгалтанд өндөр шилдэг оноо авсан хүнд Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд гадаад оюутны суралцахыг дэмжих урамшуулал олгох захиалга өгдөг.

Хэвлэмэл бүтээгдэхүүн

"Япон суралцах шалгалтын ном (сонсож ойлгох / уншиж ойлгох "CD"-тэй)"

*Өмнө зохион байгуулсан шалгалтын түүврүүд

3. Японд суралцахад сургалтын зардал олгох болон тусламж дэмжлэг

Гадаадын оюутнууд эдийн засгийн хувьд тогтвортой нөхцөл байдалд хичээлдээ шамдан суралцах боломжоор хангахын тулд тэтгэлэг олгодог.

Японд суралцах оюутнуудыг дэмжих хөтөлбөр ( Японы Боловсрол, шинжлэх ухааны яам гадаад оюутны суралцахыг дэмжих урамшуулал)

Гадаадын шилдэг оюутнуудыг хүлээн авах стратегийг хөгжүүлэх, Японы дээд боловсролын байгууллагуудын даяаршилд хувь нэмэр оруулах зорилгоор Япон улсын их дээд сургуулиудад хувийн зардлаар суралцаж буй гадаад оюутан хийгээд сурлага болон зан чанарын хувьд онц сайн, түүнчлэн санхүүгийн шалтгааны улмаас суралцахад хүндрэлтэй оюутнуудад тэтгэлэг олгодог.

Тэтгэлгийн хэмжээ (сард) *Хичээлийн жилээс хамаарч өөрчлөгдөх тохиолдол бий.
·Төгсөлтийн дараах сургууль, бакалаврын түвшин 48,000 иен
·Япон хэлний сургууль 30,000 иен

Засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутнуудад тэтгэлэг олгох нь

Засгийн газрын тэтгэлгээр суралцах гадаад оюутнуудыг сонгон шалгаруулахад шүүх, цалин (тэтгэлэг) олгох үйл ажиллагаа явуулдаг.

Тэтгэлэг олгох хэмжээ (сарын дүн)

Их, дээд сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургууль 117,000 иен
Япон хэл, Япон соёл судлаач оюутан 117,000 иен

Судлаач оюутан

Доктор 145,000 иен
Магистр болон мэргэжлийн зэрэг горилогч 144,000 иен
судлаач оюутан зэрэг 143,000 иен
Багшийн мэргэжил дээшлүүлэх курсын оюутан 143,000 иен
Залуу удирдагч хөтөлбөр 242,000 иен

*Тухайн бүсийн нэмэгдэл байна. "Залуу удирдагч хөтөлбөр" хамаарахгүй.

Гадаадад суралцахад дэмжлэг үзүүлэх систем [гэрээг зөвшөөрөх]

Их дээд сургууль хоорондын оюутан солилцох гэрээ хэлэлцээрт үндэслэн 8 өдрөөс дээш 1 жилийн дотор хугацаанд Японд хүлээн авах оюутанд тэтгэлэг олгодог.

Тэтгэлэг олгох хэмжээ (сарын дүн)
80,000 иен

4. Гадаад оюутнуудын дотуур байрны дэмжлэг

Японд суралцах гадаад оюутнууд сэтэл хангалуун оюутны амьдралаа өнгөрүүлэх, сууцтай холбоотой ачааллыг бууруулахын тулд үйл ажиллагаа явуулж байна.

Токио хотын олон улсын солилцооны төв, Хёого хотын олон улсын солилцооны төв

Токио хотын олон улсын солилцооны төв (Токио хот, Кото дүүрэг, Аоми)-д 793 өрөө (ганц бие хүнд зориулсан 628 өрөө, гэр бүлийн зориулалтын 165 өрөө), Хёого хотын олон улсын солилцооны төв (Хёого муж, Кобэ хот, Чюүо дүүрэг, Вакихама-чо) -д 195 өрөө (ганц бие хүнд зориулсан 157 өрөө, гэр бүлийн зориулалтын 38 өрөө) бүхий өндөр чанартай дотуур байр байгуулан ажиллуулж, олон улсын солилцооны цөм бааз болгон ашиглаж байна.

(Токио хотын олон улсын солилцооны төв, гэр бүлийн зориулалтын "C" дотуур байрны зочны өрөө)

Гадаад оюутан түрээслэх дотуур байрны зардалд дэмжлэг үзүүлэх

Японд суралцах гадаад оюутнууд сэтэл хангалуун оюутны амьдралаа өнгөрүүлэх боломжийг хангахын тулд Японы Боловсрол, шинжлэх ухааны яам гадаад оюутны суралцахыг дэмжих урамшуулал болон Гадаадад суралцахад дэмжлэг үзүүлэх тогтолцооны (гэрээ хэлэлцээрээр хүлээн авах) тэтгэлгээр суралцагч нь амьдрах хувийн хэвшлийн дотуур байр түрээслэх тохиолдолд шаардлагатай зардал (үүнд ганц биеийн зориулалт:80,000 иен хүртэл, гэр бүлийн зориулалт: 130,000 иен хүртэл)-ыг олгон дэмжлэг үзүүлдэг.
Мөн Их дээд сургууль нь сургууль хоорондын солилцооны гэрээгээр Японд суралцахаар ирэх гадаад оюутныг энгийн айлд түр байлгах (homestay) тохиолдолд шаардлагатай зардал (нэг айл тутамд 20,000 иен хүртэл )-ыг олгож дэмжлэг үзүүлдэг.

5. Гадаад оюутан солилцоог дэмжих үйл ажиллагаа

Токиогийн олон улсын солилцооны төв, Хёогогийн олон улсын солилцооны төвийг олон улсын солилцооны суурь газар болгон гадаад оюутны солилцоог дэмжихэд хувь нэмрээ оруулах үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.

Токиогийн олон улсын солилцооны төв

Токиогийн олон улсын солилцооны төв нь "гадаад оюутан, судлаачдын дотуур байр" болон "Плаза Хэйсэй" хурлын байгууламжаас бүрдсэн олон улсын оюуны солилцооны бааз газар юм. Бид дотуур байр, хурлын байгууламж хариуцан ажиллуулж, олон улсын симпозиум, олон улсын солилцооны үзэсгэлэн яармаг зэрэг олон улсын үйл ажиллагааг зохион байгуулах замаар гадаад оюутнуудын солилцоог дэмжин ажиллаж байна.
*2001 оны 7-р сард Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран Токиогийн далайн эргийн бүсэд байгуулагдсан "Токиогийн эрдмийн парк"-ын гишүүнээр, " Японы шинжлэх ухаан, инновацийн үндэсний музей" болон "Дэвшилтэт аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн (AIST)" -тэй хамтран дэлхийн оюун ухааныг нэгтгэж, шинэ оюун санааг төрүүлэх оюуны солилцооны төвийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Хёогогийн олон улсын солилцооны төв

1999 онд үүсгэн байгуулагдан, олон улсын солилцооны үзэсгэлэн яармаг, Хёого, Кобэ хотын Их дээд сургуулиудын консорциум гэх мэт байгууллагуудтай хамтарсан арга хэмжээ зохион байгуулан, гадаад оюутны солилцоог дэмжихэд хувь нэмрээ оруулах үйл ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Гадаад оюутнуудын бүсийн солилцооны үйл ажиллагаа

Гадаад оюутнууд болон японы оршин суугч иргэд хоорондын харилцан ойлголцлыг хөгжүүлэхийн тулд Накажимагийн нэрэмжит олон улсын солилцооны сангаас санхүүжилт аван Японы газар булан бүрт янз бүрийн солилцооны үйл ажиллагааг түгээн ажиллаж байна.

Японд ажиллах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулан Японы аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр эрхлэх тухай мэдээлэл түгээн ажиллаж байна.

6. Дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

Японд төгсөгч гадаад оюутнуудын богино хугацааны судалгааны тогтолцоо

Японд сурч төгсөөд одоогоор өөрийн улс орондоо боловсрол, эрдэм шинжилгээний судалгаа болон улсын байгууллагад ажиллаж байгаа Японд төгсөгч оюутнуудад зориулан Японы их дээд сургуульд тус сургуулийн судлаач нартаа хамтран богино хугацааны судалгаа хийх боломжийг олгож байна.

Японд төгсөгч гадаад оюутнуудын судалгаа удирдах үйл ажиллагаа

Японд сурч төгсөөд одоогоор өөрийн улсын Их дээд сургууль болон Судалгааны хүрээлэнд боловсрол, судалгааны чиглэлээр ажиллаж байгаа Японд төгсөгч оюутнуудад зориулан сурч байх хугацаанд нь удирдаж байсан багшийг илгээн судалгааны чиглэл өгөх зэргээр ажиллаж байна.

Японд төгсөгч гадаад оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Японд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гадаад оюутнуудад зориулан Япон аж ахуйн нэгжүүдэд ажилд орох тухай мэдээлэл түгээн ажиллаж байна.

"Japan Alumni Global Network"(Японд суралцах сүлжээ)

Японд суралцсан гадаад оюутан та бүхэнд зориулан сурч төгссөний дараах амьдралд тань тус нэмэр болохуйц Японы сүүлийн үеийн мэдээлэл, хөдөлмөр эрхлэхийг дэмжих тухай мэдээлэл, сурч ажилласан байсан хүмүүсийн яриаг хүргэдэг.

7. Япон хэлний боловсролын төв дэх япон хэлний боловсрол, дэвшин суралцах бэлтгэл боловсрол

Гадаад оюутны талаар баримтлах улсын бодлогын тодорхой хэмжээг хариуцах үүднээс Токио, Осака хотуудад япон хэлний боловсролын төвүүд байгуулан, Японы дээд боловсролын байгууллагад дэвшин суралцах хүсэлтэй гадаадын оюутнуудад япон хэлний боловсрол, суурь хичээлийн боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байна.
Японы Засгийн газрын тэтгэлэгт болон гадаадын Засгийн газраас илгээсэн гадаадын оюутнуудыг голчлон хүлээн авч, оюутнууд болон илгээсэн улс орнуудын янз бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өндөр чанартай, нарийн боловсрол олгодог.
Энэхүү хоёр төв байгуулагдахын өмнө Олон улсын төгсөгчдийн нийгэмлэгийн Япон хэлний сургууль, Кансай олон улсын төгсөгчдийн нийгэмлэгийн Япон хэлний сургууль үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 84 жил, 65 жилийн түүхтэй сургууль билээ.

Оюутны хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн өндөр чанарын үр дүнтэй япон хэлний боловсрол, дэвшин суралцах бэлтгэл боловсрол

Дэвшин сууралцах болон чадвараар нь анги зохион байгуулж, цөөн сурагчаас бүрдсэн, сургалтын тоног төхөөрөмжийг бүрэн ханган үр дүнтэй боловсрол олгохоор зорин ажиллаж байна.
Түүнчлэн, дэвшин суралцах сургуулийн дуу хоолойд нийцүүлэн хичээлийн агуулгыг сайжруулах, дэвшин суралцах, амьдрахад чиглүүлэн ажиллаж байна.

Магистр, докторын сургуульд дэвшин суралцахыг хүсэгчдэд зориулсан загвар боловсрол

Бие даан боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан мэргэжлийн япон хэлний хөтөлбөр, судалгааны төлөвлөгөө бичих, танилцуулга илтгэл тавих, семинарт илтгэл тавих гэхчилэн Магистр, докторын сургуульд орсны дараа судалгааны үйл ажиллагааны суурь болох логик сэтгэлгээ, академик япон хэлний чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн боловсролын үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Олон орны оюутнууд харилцан бие биенээ хөгжүүлэх нь

Засгийн газрын тэтгэлэгт болон гадаадын Засгийн газраас илгээсэн оюутнууд, тэтгэлэгт байгууллагуудын оюутнууд гэх мэт олон янзын оюутнууд хүлээн авдаг бөгөөд соёлын ялгаатай олон үндэстэн оюутнууд бие биедээ урам зориг өгөхийн зэрэгцээ хамтдаа шамдан суралцаж байна.

Бие даан боловсруулсан япон хэлний сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн

Дэвшин суралцах гэж буй дээд боловсролын сургалтын байгууллага болон гадаад оюутны тухайн орны бодит байдалд үндэслэн япон хэлний болон суурь хичээлийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулан тарааж байна.

Хилийн чанад дахь япон хэлний бэлтгэл боловрсолын хөгжилд дэмжлэг үзүүлэх нь

Хилийн чанадаас урьж авчирсан гадаадын япон хэлний багш нарт богино хугацааны сургалт зохион байгуулах, сургалтын материалаар хангах зэрэг замаар хилийн чанад дахь япон хэлний бэлтгэл боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Японы олон янзын соёлын солилцооны үйл ажиллагаа

Японы бага, дунд, ахлах сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутан, нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн хооронд солилцооны үйл ажиллагаанууд идэвхтэй өрнүүлж, Японы нийгэмд дасан зохицох, харилцан бие биенээ ойлгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Суралцагч оюутнуудад зориулсан дотуур байр

Суралцагч оюутнуудад зориулсан дотуур байр (Токиод 149, Осакад 54 өрөө) ажиллуулдаг байдаг бөгөөд оюутнууд сэтгэл тайван сурлагадаа шамдан суралцах орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.