Нууцлалын бодлого
- HOME
- Энэ сайтын тухай
- Нууцлалын бодлого
1. Үндсэн үзэл баримтлал
Японд суралцах тухай мэдээллийн вэб хуудсыг Бие даасан захиргааны байгууллага болох Японы оюутныг дэмжих байгууллага ("цаашид "байгууллага" гэх) удирдан ажиллуулж байна.
Тус байгууллага нь Японд суралцах тухай мэдээллийн вэб хуудас ("цаашид "вэб хуудас" гэх)-аар мэдээлэл түгээх үйлчилгээндээ лавлагаа болгон ашиглахын тулд тус вэб хуудсыг ашиглах та бүхний мэдээллийг цуглуулдаг болно.
Цуглуулсан мэдээллээ ашиглах зорилгын хүрээнд зөв зохистой зохицуулалт хийнэ.
Энэхүү Нууцлалын бодлого нь тус вэб хуудас дахь хувь хүний мэдээллийг хэрхэн ашиглах тухай тайлбарлах ба вэб хуудасны хэрэглэгч нууцлалын бодлогын агуулгыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Харин Европын Холбооны гишүүн орнууд, Норвеги, Исланд, Лихтенштейн зэрэг Европын Эдийн Засгийн Бүс (цаашид "EEA" гэх) болон Их Британид оршин суух хэрэглэгчийн дата мэдээллийг боловсруулах тухайг Их Британид оршин суух иргэдийн хувь хүний мэдээллийн талаар баримтлах Нууцлалын бодлогоос харна уу.
2. Хувь хүний мэдээллийг боловсруулах цар хүрээ
Хэрэглэгч тус вэб хуудсыг ашиглах үед зарчмын хувьд хэрэглэгчийг тодорхойлж таних овог нэр, оршин суугаа хаяг зэрэг хувийн мэдэээллийг оруулахыг шаардахгүй.
Харин тухайн вэб хуудсаар доорх үйлчилгээг ашиглах тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг бүртгэдэг болно.
- Хувийн мэдээлэл оруулах үйлчилгээний үзэсгэлэн
семинар зэрэг арга хэмжээнд оролцох бүртгэлийн лавлагаа - Хувийн мэдээлэл оруулах жишээ
овог нэр, харьяалагдах газар (сургуулийн нэр гэх мэт), иргэншил, оршин суугаа газар, и-мэйл хаяг, бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл
3. Хувийн мэдээллийг ашиглах зорилго
Тус байгууллага нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Тус байгууллага нь эдгээр зорилгод хүрэхийн тулд зөвхөн шаардлагатай хүрээнд л хувийн мэдээллийг ашиглана.
- Хэрэглэгчийн санал хүсэлт, лавлагааг хүлээн авах, мөн эдгээр санал хүсэлт, лавлагаанд хариулт өгөхөд
- Хэрэглэгчийн бүртгүүлсэн үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлж зохион байгуулахын тулд
- Хэрэглэгчийн оролцсон үйлчилгээ, арга хэмжээний талаарх анкет асуулга хэрэгжүүлэх, үр дүнг баримжаалахын тулд
- Тус байгууллагын арга хэмжээний зааварчилгааг илгээхийн тулд
- Тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хялбаршуулж сайжруулахын тулд
- Тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, статитистик нэгтгэсэн дүн гаргахын тулд
- Бусад, хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулахдаа тодорхой заасан ашиглалтын зорилгодоо хүрэхийн тулд
4. "Cookies "болон "Google Analytics"
Энэхүү вэб хуудас нь хэрэглэгчийг баталгаажуулах, хэрэглэгчийн нэвтэрсэн байдлыг бататгах, мөн хэрэглэгчийн аятай байдлыг сайжруулахад "cookie"-ийг ашигладаг болно.
Түүнчлэн хэрэглэгч энэхүү вэб хуудсыг ашиглахад илүү хялбаршуулах үүднээс хэрэглэгчийн IP хаяг, хандалтын огноо, линк холбоосын эх сурвалж, татсан файл, ашиглаж буй вэб хөтөч зэрэг хандалтын түүхийг тэмдэглэж үлдээдэг. Бид таны хандалтын түүхийг тэмдэглэн үлдээхдээ серверт автоматаар хадгалагдан үлдсэн түүх болон "Google" компаний үйлчилгээ болох "Google Analytics"-ийн "Вэб дохио"гэгдэх технологи болон "Cookie"-ийг ашигладаг.
Үүнээс гадна вэб хуудсан дахь "Twitter,"Facebook" зэрэг олон нийтийн сүлжээний контент хуваалцах функц болон "YouTube"-ийн видео стримингийн функцийг ашигладаг болно.
Ингэхдээ олон нийтийн сүлжээ зэрэг гуравдагч этгээдийн нийтэлсэн, хэрэглэгчийн оруулсан, мөн хэрэглэгчийн хэрэглэсэн түүхээс олсон мэдээллийг хянахын тулд "Cookie" ашигладаг болно.
Мөн тус байгууллага нь хэрэглэглэгчдэд ашигтай мэдээлэл өгөх зэрэг зорилгоор хандалтын огноо болон хандалт хийсэн файл зэрэг энэхүү вэб хуудсан дахь хэрэглэгчийн үйлдлийн түүхээс хэрэгчлэгчийн сонирхдог зүйлсэд дүн шинжилгээ хийдэг.
"Cookie"-гийн ашиглалтын талаарх дэлгэрэнгүй тайлбар, тохиргоог дараах холбоосоос үзнэ үү.
"Cookie"-гийн бодлого (Өөр хуудас руу шилжих)
5. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгөх.
Тус байгууллага нь дараах бусад тохиолдолд хэрэглэгчийн өгсөн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ил болгохгүй байх.
- Хэрэглэгч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд
- Хуулийн дагуу ил болгохоос өөр аргагүй тохиолдолд
- Бусад байгууллагаар ажил гүйцэтгүүлэхдээ шаардлагатай цар хүрээнд ил болгох тохиолдолд (Харин энэ тохиолдолд туслан гүйцэтгэгч компанидаа хувийн мэдээллийг зохистой удирдан гадагш алдах зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд гэрээ байгуулан үүрэгжүүлж, хувийн мэдээллийг хамгаална.)
- Статистик мэдээлэл болгон хувь хэрэглэгчийг таних боломжгүй өгөгдөл болгон боловсруулсан тохиолдолд
6. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ
Тус байгууллага нь эзэмшиж буй мэдээллээ алдах, устах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг зөв зохистой удирдахын тулд шаардлагатай арга хэмжээг авна.
7. Хэрэглэх цар хүрээ
Тус вэб хуудаснаас линкээр холбогдсон байгууллага, сургуулийн вэб хуудас зэрэг тус байгууллагын хяналт дор байдаггүй вэб хуудсын хэрэглэгчийн хувийн мэдээллийг удирдан хянах боломжгүй болно.
Линкээр холбогдсон вэб хуудсууд нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг бие даан цуглуулах тохиолдол байдаг тул хэрэглэгч та өөрийн хувийн мэдээлэлтэй маш анхаарал болгоомжтой харьцаж вэб сайт бүрийн нууцлалын бодлогыг шалгахыг санал болгож байна.
8. Хувийн мэдээллийг залруулах, хэрэглэхийг зогсоох болон ил болгох
Хэрэглэгч нь хувийн мэдээллээ бүртгүүлсэн үйлчилгээг болихыг хүсвэл эсвэл бүртгүүлсэн хувийн мэдээлэлд нь өөрчлөлт орсон тохиолдолд тухайн үйлчилгээний тогтсон журмын дагуу ашиглахаа зогсоох, мөн бүртгүүлсэн хувийн мэдээллээ өөрчлөх боломжтой.
Хэрэв тухайн үйлчилгээнд журам тогтоогоогүй бол 10-т заасан хаягийн дагуу холбоо барина уу.
Хуулийн дагуу хувийн мэдээллийг ил болгох хүсэлтийг байгууллагын хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу шийдвэрлэх болно.
9. Анхаарах зүйл
Зарим нэг олон нийтийн сүлжээний үйлчилгээ (SNS) нь тухайн "SNS" -т "товчлуур" суулгасан вэб хуудас руу нэвтэрсэн тохиолдолд тухайн "товчлуур"-ыг дараагүй байсан ч тухайн вэб хуудаснаас "SNS"-руу хэрэглэгчийн "ID" болон нэвтэрсэн вэб хуудасны мэдээлэл автоматаар илгээх тохиолдол гардаг.
Дэлгэрэнгүйг "SNS-ийн хэрэглэгч та бүхний анхаарах зүйл" (Хувийн мэдээлэл хамгаалах хорооны вэб хуудас)-ээс харна уу.
SNS-ийн хэрэглэгч та бүхний анхаарах зүйл
Харин тус вэб хуудаснаа ашиглаж буй бусад олон нийтийн сүлжээний үйлчилгээний нууцлалын бодлогыг бизнес эрхлэгч тус бүрийн вэб хуудаснаас лавлан үзнэ үү.
10. Тус нууцлалын бодлогыг өөрчлөх
Хэрвээ байгууллага тус нууцлалын бодлогоо өөрчилсөн тохиолдолд өөрийн вэб хуудаснаа шинэчлэгдсэн нууцлалын бодлогыг нийтэлж, өөрчилсөн огноог шинэчлэн тавина.
Тус вэб хуудсанд нийтэлсэний дараа хэрэглэгч анх удаа вэб хуудсыг ашигласан мөчөөс өөрлөгдсөн нууцлалын бодлогыг зөвшөөрсөнд тооцно.
11. Лавлах
Энэхүү нууцлалын бодлого болон вэб хуудсан дахь хувийн мэдээллийн зохицуулалтын талаар асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу.
Японд суралцах мэдээллийн вэб хуудас "Study in Japan"-ы нууцлалын бодлогын талаар лавлах
Японы оюутныг дэмжих байгууллага Гадаадад суралцах үйл ажиллагааны газар Гадаадад суралцах мэдээллийн хэлтэс
135-8630 Токио хот, Кото-кү, Аоми 2-2-1
Утас:+81-3-5520-6111
Факс:+81-3-5520-6121
2021оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэв.