FAQ
Түгээмэл асуултууд Японд суралцах хугацаанд
Агуулгын хүснэгт
Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зүйлс
Японд суралцаж буй хугацаан дахь оршин суух зөвшөөрлийн журмын талаар дараах хуудсаас лавлан харна уу.
талаар дараах хуудсаас лавлан харна уу.
Японы нэвтрэх нэвтрэхэ процесс, бичиг баримтын бүрдүүлэлт болон оршин суух зөвшөөрлийн тухай
Дараах хуудсанд сууцын талаарх мэдээлэл нийтэлсэн. Лавлан харна уу.
Шилжин суралцах тохиолдолд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газарт, оршин суух хаяг өөрчлөгдөх тохиолдолд Хот дүүргийнхээ захиргаанд 14 хоногийн дотор мэдэгдэх шаардлагатай.
Бүрдүүлэлт хийх арга болон шаардлагатай бичиг баримтын талаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газрын вэб хуудсаас лавлан харна уу.
Лавлагаа: Гадаад иргэн харьяатын ерөнхий газар "Харьяа байгууллагын талаар мэдэгдэх журам "
Зөвшөөрөлтэй хүн зорилгоо өөрчилж, өөр зөвшөөрөлд дүйцэх үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Оршин суух зөшөөрлийн ангиллыг өөрчлөх шаардлагатай.
Гадаад оюутан "Японд суралцах" ангиллын зөвшөөрлөө өөрчлөх шаардлагатай түгээмэл байдаг нь дараах тохиолдлууд болно.
Аль ч тохиолдолд "Оршин суух ангилал өөрчлөх зөвшөөрөл"-ийг Орон нутгийн гадаадын иргэн харьяатын газарт хүсэлт гаргадаг бөгөөд хураамж төлөх шаардлагатай. Оршин суух ангилал өөрчлөх зөвшөөрөл хүсэхэд шаардагдах бичиг баримтыг Японы Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газрын вэб хуудсаас шалган харна уу.
1) Их, дээд сургууль төгссөний дараа Японд ажил орохоор болсон тохиолдолд
Их, дээд сургууль зэргийг төгссөн хүн Японд ажилд орохоор болсон тохиолдолд "Японд суралцах" оршин суух зөвшөөрлийн ангиллаас ажиллах зорилго бүхий ангилал руу өөрчлөх шаардлагатай.
Ажиллах зорилго бүхий оршин суух зөвшөөрөлд Инженер, орчуулагч, хэлмэрч, худалдаа гэх мэт "Технологи, хүмүүнлэг, олон улсын үйл ажиллагаа", Их дээд сургууль зэрэг боловсролын байгууллагаас бусад байгууллагад судлаачаар ажиллах "судалгаа", өөрөө компани эрхлэх "бизнес эрхлэх, удирдах", Японы бага дунд сургуульд болон ахлах сургуульд заах "боловсрол" зэрэг ангиллууд байдаг.
2)Их, дээд сургуулиа төгссөн ч ажлын байр хайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тохиолдолд
Их сургуулиа төгссөн та төгсөх хүртлээ ажлын байраа шийдээгүй, төгссөний дараагаар ч Японд ажилд хайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй тохиолдолд оршин суух зөвшөөрлөө "Тусгай үйл ажиллагаа" ангилал руу шилжүүлэх шаардлагатай.
Оршин суух хугацаа 6 сар байх бөгөөд журмын дагуу нэг удаа сунгахыг зөвшөөрдөг. Сунгахын тулд төгссөн сургуулийн зэргийн тодорхойлолт шаардлагатай байдаг тул сунгуулахыг хүсвэл сургуулиасаа зөвлөгөө аваарай.
Лавлагаа: Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газар "Тусгай үйл ажиллагаа 9"
3)Их, дээд сургууль (үндсэн анги) эсвэл Магистр, докторын сургуулиа төгссөний (дууссан) дараа бизнес эрхлэх бэлтгэлээ үргэлжлүүлэхийг хүссэн тохиолдолд
Их, дээд сургууль (үндсэн анги) эсвэл Магистр, докторын сургуулиа төгссөний (дууссан) дараа 6 сарын дотор компани байгуулж, бизнес эрхлэн оршин суух зөвшөөрлийн ангиллыг "Бизнес эрхлэх, удирдах" болгон өөрчлөх зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа, Бизнес эрхлэх, удирдах онцгой ур чадвартай гадаад оюутнуудад бизнес эрхлэхэд шаардлагатай санхүү, дэлгүүр, оффисыг хангаж өгөх ба Их сургуулиас бизнесийн үйл ажиллагааг баримжаалах, удирдахад шаардлагатай арга хэмжээ авсан тохиолдолд оршин суух зөвшөөрлийн ангиллыг " Тусгай үйл ажиллагаа" болгон өөрчлөх боломжтой.
Төгссөний дараа хамгийн уртдаа 6 сар Японд оршин суух боломжтой.
Лавлагаа: Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газар "Тусгай үйл ажиллагаа 11"
Орон нутгийн гадаадын иргэн харьяатын газарт оршин суух хугацааг сунгах бүрдүүлэлт хийн, сунгах зөвшөөрөл авснаар хил нэвтрэх үед зөвшөөрсөн оршин суух хугацаа дууссаны дараагаар үргэлжлүүлэн оршин суух боломжтой.
Сунгах журам зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газрын вэб хуудсаас авна уу.
Японоос гарахын өмнө Орон нутгийн гадаадын иргэн харьяатын газарт дахин нэвтрэх зөвшөөрөл авснаар та түр хугацаагаар эх орон руугаа буцах эсвэл гадаадад аялах боломжтой.
Гэхдээ хүчинтэй гадаад паспорт, оршин суух үнэмлэхийг хамтад нь авч яваад дахин хил нэвтрэх зөвшөөрөлтэй гэж тооцогдох арга (Хилээр гарах өдрөөс нэг жилийн доторх хугацаанд эсвэл оршин суух зөвшөөрлийн дуусах хугацаа нь хилээр гарах өдрөөс хойш 1 жил болох хугацаанаас илүү байх тохиолдолд оршин суух зөвшөөрөл дуусах хүртэлх хугацаанд дахин хилээр нэвтэрч болно)-аар Японоос гадагшаа явах тохиолдолд дахин хил нэвтрэх зөвшөөрөл мэдүүлэх шаардлагагүй.
Түүнчлэн харьяалагдаж буй Их, дээд сургуулиасаа ямар төрлийн тэтгэлэг авч байгаагаас шалтгаалан урьдчилж хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл авах шаардлагатай.
Та харьяа сургууль болон тэтгэлэг олгож буй байгууллагаасаа лавлаарай.
Лавлагаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газар "Дахин хил нэвтрэх хүсэлт гаргах"
Япон дахь амьдрал
Орон нутгийн гадаадын иргэн харьяатын газарт бүрдүүлэлт хийн "Зөвшөөрлөөс гадуурх үйл ажиллагааны зөвшөөрөл" авсны дараагаар цагийн ажил хийх боломжтой. Цагийн ажлын талаар дараах хуудсаас лавлан харна уу.
Ажил мэргэжлийн дадлага, ажилд орох үйл ажиллагааг суралцаж буй хугацаандаа хийх боломжтой.
Гэхдээ ажил мэргэжлийн дадлагар урамшуулал авах тохиолдолд Орон нутгийн гадаадын иргэн харьяатын газарт бүрдүүлэлт хийн "Зөвшөөрлөөс гадуурх үйл ажиллагааны зөвшөөрөл" авах шаардлагатай.
Ажил мэргэжлийн дадлагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудсаас лавлан харна уу.
Японд ажилд орох үйл ажиллагааны талаар дараах хуудсаас лавлан харна уу.
Даатгалын тухай дараах хуудсаас лавлан харна уу?
Суралцаж буй хугацаандаа тэтгэлгээ сунгуулах тохиолдолд харьяа сургууль эсвэл тэтгэлэг олгодог байгууллагатайгаа зөвлөлдөөрэй.
Та шинээр тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж болох ч өргөдөл гаргах эцсийн хугацаа болон тэтгэлэг олгож эхлэх хугацаа нь тухайн тэтгэлэг олгогч байгууллагаас хамааран өөр өөр байдаг. Харьяа сургууль эсвэл тэтгэлэг олгогч байгууллагатайгаа аль болох эртхэн зөвлөлдөөрэй.
Байнга асуудаг асуултаас
хариу олж чадахгүй бол,
доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу.