Эх орондоо буцахаас өмнө дараах зүйлсийг анхаарч хийнэ үү.
(1)Оюутны дотор байр болон хувийн орон сууцаас гарах арга хэмжээ
Орон сууцны эзэн болоод үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанидаа байрнаас гарахаар төвөллөж буй өдрөө мэдэгдээрэй. Өрөөгөө цэвэрлэн, хэрэггүй зүйлсээ бүгдийг нь устгалд оруулаарай. Том хэмжээний овортой хог хаягдал болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл (хөргөгч, зурагт гэх мэт) хаях аргачлалыг сайтар анхаараарай.
Таны амьдарч буй хот дүүрэг, баг тосгоны хог хаягдал устгах аргыг лавлаарай.
Ус, газ, цахилгааны тухайд мөн тус тусын гэрээт компанидаа гарах өдрөө мэдэгдэж, гэрээгээр цуцлах шаардлагатай. Ус, халуун дулааны зардал, утасны төлбөр (ялангуяа олон улсын ярианы төлбөр)-ийн үлдэгдэлгүй байхаар тооцоолоорой.
(2) Хот дүүргийн захиргаатай хийх арга хэмжээ
① Шилжин нүүх журам
Шилжин нүүх мэдэгдэлээ өгөхөө мартвал, эх орондоо буцсаны дараагаар Бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын татвар зэрэг нэхэмжлэгдэх тохиолдол байдаг.
② Хувийн дугаар бүхий картаа буцаах
Эх орондоо буцаж, Японд эргэн ирэхээр төлөвлөөгүй хүн Хот дүүргийн захиргаандаа хувийн дугаар бүхий картаа буцаан тушаагаарай.
③ Бүх нийтийн эрүүл мэндийн даатгал, Үндэсний тэтгэврийн талаарх арга хэмжээ
Нутаг буцахын өмнө Бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ буцаан хураамжаа төлж барагдуулаарай.
Үндэсний тэтгэврийн даатгалд хамрагдсан тохиолдолд даатгалаас гарсан нэг удаагийн буцаан олголтын мөнгөн дүн нэхэмжлэх боломжтой.
*Даатгалаас гарсан нэг удаагийн буцаан олголтын мөнгө хүлээн авсан тохиолдолд нэг удаагийн буцаан олголтын мөнгө тооцох үндсэн хугацаа нь тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацаанд тооцогдохгүй болох тул анхаараарай.
(3)Бусад
Банкны данс болон гар утасны гэрээгээ цуцлаарай. Харин ус, цахилгаан, гар утас гэх мэт төлбөрүүд татагдахаас өмнө дансаа хаахгүй байхыг анхаарна уу.
*Төгссөний дараа богино хугацаагаар байх талаар
Төгссөний дараагаар даруй оршин суух хугацаа дуусгавар болж нутаг буцах бэлтгэл хангахад богино хугацаагаар байх шаардлагатай тохиолдолд өөрт хамгийн ойрхон байрлах орон нутгийн гадаадын иргэн харьяатын газраас зөвлөгөө аваарай.
Орон нутгийн гадаадын иргэн харьяатын газрын холбоо барих хаягийн талаарх мэдээллийшг дараах хуудаснаас аваарай.
Орон нутгийн гадаадын иргэн харьяатын газар