FAQ
Түгээмэл асуултууд Японд суралцахад бэлтгэх
Агуулгын хүснэгт
Үндсэн мэдээлэл
Дараах хуудсанд нийтэлсэн "Японд ирэх өдөр хүртэлх төлөвлөгөө"-г лавлагаа болгон ашиглаарай.
Хүсэл сонирхолдоо нийцүүлэн Японд сурах мөрөөдлөө биелүүлэхэд урьдчилсан бэлтгэл ажил маш чухал юм. Эртнээс бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.
1. Японд суралцах мэдээллийн материалтай танилцах
Хилийн чанад дахь Элчин сайдын яам, Ерөнхий консулын газарт Японд суралцахтай холбоотой янз бүрийн материалтай танилцах боломжтой. Доор заасан нь голлох материалууд болно.
- Японд суралцах ерөнхий мэдээлэл (Суралцах бэлтгэл, Боловсролын байгууллага, Хил нэвтрэх процедур, Японд амьдрах гэх мэт)
- Японд суралцах тогтолцооны тухай материал
- Тэтгэлгийн тухай материал
- Их дээд сургууль (Сургууль, тэнхимийн танилцуулга), Магистр, докторын сургууль, Мэргэжлийн коллеж, Япон хэлний сургуультай холбоотой мэдээлэл
- Дотуур байрны талаарх мэдээлэл
- Өнгөрсөн хугацаанд авч байсан шалгалтын асуултууд (загвар)
2. Гадаад оюутны зөвлөхөөс өгөх мэдээлэл
Японд суралцаж байсан оюутан ихтэй улс орнуудад суугаа Элчин сайдын яам, Ерөнхий консулын газарт Японд суралцаж байсан туршлагатай хүмүүс болон Японы боловсрол болон Японы нөхцөл байдалд нэвтэрхий хүнийг Зөвлөгчөөр томилж (гэрээт), Японд суралцах талаар янз бүрийн танилцуулга, зөвлөгөө өгч байна.
Мөн нийслэл хот төдийгүй, орон нутгийн хотуудад ч жилд нэгээс дээш удаа танилцуулга өдөрлөг зохион байгуулдаг тул Дипломат төлөөлөгчийн газраасаа лавлаарай.
Түүний дундаас ялангуяа Японд суралцаж байсан оюутан ихтэй Хятад (Бээжин, Хонконг), Солонгос, Малайз, Индонез, Тайландын зургаан Дипломат төлөөлөгчийн газарт "Японд суралцах мэдээллийн булан" байгуулж, үндсэн ажилтан болох Япон суралцах тухай Зөвлөгч мэдээлэл түгээн, зөвлөгөө өгч байна.
Та өөрт ойрхон байрлах Дипломат төлөөлөгчийн газрыг вэб хуудсаас хайгаарай.
1996 оны 12 сард Японд хил нэвтрэх, оршин суухад батлан даагчийн тогтолцоо цуцлагдаж, Японд суралцах зорилгоор хил нэвтрэхэд батлан даагч шаардлагагүй болсон.
Гэвч Японд амьдрахад янз бүрийн нөхцөл байдалд батлан даагч шаарддаг нийгэмтэй. Орон сууц түрээслэх үед болон Их дээд сургууль, мэргэжлийн коллежийн шалгалт өгөх, сургуульд элсэн ороход бүрдүүлэлт хийхэд ч мөн батлан даагч шаардлагатай байдаг.
Мөн сургуульд орсны дараагаар тэтгэлэг болон хичээл төлбөрийн хөнгөлөлтөд бүртгүүлэх үед ч шаадлагатай байдаг.
Хэдий "Батлан даагчийн тогтолцоо" нь Хил нэвтрэх болон оршин суухад шаардлагагүй болсон хэдий ч Японд амьдрахад шаардлага гарах тохиолдол олон гардаг. (Эдгээр нь япон оюутнуудад мөн адил шаардлагатай байдаг)
Хэрэв та Японд суралцахыг эрмэлзэж байвал Японд ирсний дараах батлан даагчийн тухай Японд очихын өмнө орох сургуулиасаа сайтар лавлах нь зүйтэй болов уу. Тухайлбал Япон хэлний сургуульд орох тохиолдолд суралцах хугацаанд тухайн сургууль нь өөрөө батлан даах тохиолдол байдаг.
Мөн тухайн бүс нутгаас хамааран Бүс нутгийн даяаршлын нийгэмлэг нь голлон гадаад оюутны хамтран батлан даагчийн тогтолцоо байгуулсан байх тохиолдол бий.
Дараах хуудсанд Японд суралцахад шаардлагатай зардал болон Японы амьжиргааны өртгийн энгийн тооцоог лавлан үзэх боломжтой тул харна уу.
Дараах хуудсанд хил нэвтрэх ерөнхий журмыг танилцуулсан тул лавлан харна уу.
Японы нэвтрэх нэвтрэхэ процесс, бичиг баримтын бүрдүүлэлт болон оршин суух зөвшөөрлийн тухай
Шалгалт өгөх зорилгоор Японд ирэх тохиолдолд Японд очихын өмнө шалгалт өгөх сургуулийнхаа шалгалт өгөх эрхийн хуудсаа хилийн чанад дахь Япон Улсын Дипломат төлөөлөгчийн газар авч очин "Богино хугацаагаар оршин суух" виз авах шаардлагатай байдаг.
Оршин суух хугацаа 15 хоног, 30 хоног мөн 90 хоног байдаг.
Харин визгүй зорчих эрхтэй улс орнуудын иргэд виз мэдүүлэх шаардлагагүй.
*Журмын дагуу шалгалтанд тэнцсэний дараа нэг удаа эх орондоо буцаж очин "Японд суралцах" ангиллын виз авах шаардлагатай.
Японы боловсролын тогтолцоо/ сургууль
Дараах хуудсыг лавлан харна уу.
Мөн Японы дээд боловсролын үнэлгээ мэдээллийн төв(NIC-Japan)-ийн вэб хуудсанд Японы боловсролын тогтолцооны ерөнхий танилцуулга, дээд боловсролын төрөл, дээд боловсрол мэргэшил, дээд боловсролын байгууллагад элсэн суралцах талаарх мэдээлэл нийтэлсэн байдаг.
Японы дээд боловсролын үнэлгээ мэдээллийн төв(NIC-Japan)(https://www.nicjp.niad.ac.jp/)
Доорх хуудсаас авах боломжтой эрдмийн зэрэг, цолны талаар нийтэлсэн тул лавлан харна уу.
Доорх хайлтын функцийн тусламжтайгаар та сургуулийн хичээл, байршил гэх мэт өөрийн хүссэн сургуулиа хайх боломжтой.
Үүнийг ашиглана уу.
Доорх хуудсаас Мэргэжлийн коллеж (Мэргэжил олгох хөтөлбөр)-ийн талаар тайлбарласан тул лавлаж харна уу.
Доорх хуудсаас Техникийн коллежийн талаар тайлбарласан тул лавлаж харна уу.
Доорх хуудсанд Япон хэл суралцах боломжтой сургуулиудын талаар тайлбарласан тул лавлаж харна уу.
Дараах хуудсанд нийтлэг өргөдлийн бичиг баримт болон элсэлтийн шалгалтын талаар нийтэлсэн болно.
Гэвч тухайн сургуулиас хамааран өргөдлийн бичиг баримт болон элсэлтийн сонгон шалгалтын агуулга нь ихээхэн ялгаатай байдаг тул элсэхийг хүссэн сургуультайгаа шууд холбогдоно уу.
Их сургууль (үндсэн анги), Богино хугацааны дээд сургууль
Чадвар/Шалгалт/Мэргэшил
Их дээд сургууль болон Магистр, докторын сургуулиудад англи хэлээр эрдмийн зэрэг горилох хөтөлбөрүүд нэмэгдэж байна.
Япон хэлээр хичээл явуулдаг болон япон, англи хэлээр хослуулан хичээл явуулдаг Их дээд сургуульд суралцахыг хүсвэл Япон хэлний түвшин дор хаяж "N2" байх, Японд суралцах шалгалт (EJU)-ын Япон хэлний шалгалтаар (дурдсан хэсэг үл хамаарна) 250 орчим оноо авах чадвартай байх ёстой гэх боловч энэ бол ерөнхий стандарт юм.
Шаардлагатай япон хэлний чадвар сургууль бүрт өөр байдаг тул элсэн суралцах хүсэлтэй сургуулиасаа шууд холбоо барин лавлана уу.
13 улс орон, бүс нутгийн 17 хотод зохион байгуулдаг тул өгөх боломжтой. Дэлгэрэнгүйг дараах хуудсаас лавлан харна уу.
Японы Их дээд сургууль (үндсэн анги), Богино хугацааны коллеж, Мэргэжлийн коллежид элсэхийн тулд зарчмын хувьд албан ёсны сургуулийн 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.
(Техникийн коллежид шилжин суралцахад 11 жил, Магистр, докторын сургуульд элсэхэд 16 жилийн сургуулийн боловсролыг дүүргэсэн байх ёстой.) 10 жил болон 11 жилийн бага-дунд шатны боловсрол дүүргэсэн хүн нь японы Их, дээд сургуульд элсэн суралцахын тулд дараах аль нэгэн нөхцөлийг хангасан байх шаардлагатай.
1)Эх орныхоо Их, дээд сургуулийн бэлтгэл анги болон Их, дээд сургууль зэрэг дээд боловсролын байгууллагад 1-2 жил элсэн суралцаж, 12 жилийн албан ёсны сургуулийн боловсрол эзэмшсэн байна.
2)Японы Боловсрол, шинжлэх ухааны сайдын заасан бэлтгэл анги (*1)-ийг дүүргэх (Японы ахлах сургуультай дүйцэхүйц анги төгссөн хүмүүст хамаарна).
Гэвч бага-дунд шатны боловсрол нь 12 жилд хүрэхгүй ангийг төгссөн хүмүүс мөн Японы Боловсрол шинжлэх ухааны сайдын заасан ахлах сургуульд дүйцэх тухайн улсын сургууль (*2) төгссөн бол. Бэлтгэл анги төгсөхгүйгээр элсэн сурах боломжтой гэж үзнэ.
Дэлгэрэнгүйг дараах хуудсаас харна уу.
Их дээд сургуулийн элсэлтийн шалгуурын тухай гарын авлага
*1 Японы Боловсрол, шинжлэх ухааны сайдын заасан "Бэлтгэл боловсролын ангийн жагсаалт"
Тэтгэлэг
Япон Улсын Засгийн газрын (Боловсрол шинжлжх ухааны яам) тэтгэлэг, Хувийн зардлаар суралцаж буй гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг, Гэрээ хэлэлцээрээр хүлээн авах гадаад оюутны тэтгэлэг гэх мэт байдаг.
Дэлгэрэнгүйг дараах хуудсаас харна уу.
Цөөхөн байдаг хэдий ч Япон Улсаас бусад улс (Японд ирэхийн өмнө)-аас бүртгүүлэх боломжтой тэтгэлэг байдаг.
Дараах хуудсаас дэлгэрэнгүйг харна уу.
Түүнчлэн тэтгэлгийн товхимолд тэтгэлэг олгодог байгууллагуудын жагсаалт байдаг тул татан авч лавлан харна уу.
Байнга асуудаг асуултаас
хариу олж чадахгүй бол,
доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу.