Япон дахь амьдрал

Амьдрах байр сууц

Орон нутгийн засаг захиргаа, сургуулийн харьяалалд дотуур байр байдаг. Гадаад оюутнуудын ойролцоогоор 79% нь хувийн орон сууц, түрээсийн байранд амьдарч байна. Тэнцсэн мэдэгдэл хүлээн авмагцаа яаралтай амьдрах орон сууцны тухай мэдээлэл цуглуулаарай.
Мэдээлэл цуглуулах арга зам ①Сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан цонх ②Интернет мэдээллийн сэтгүүл ③Өөрийн амьдармаар байгаа газрынхаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар

Оюутны дотуур байр

Давуу тал

  • Хувийн орон сууцтай харьцуулахад зардал бага (Толгой мөнгө, талархлын мөнгө, гэрээ шинэчлэх мөнгө шаардагдахгүй)
  • Тавилга, цахилгаан хэрэгсэлтэй байх тохиолдол бий

Сул тал

  • Өрөөний тоо цөөн тул хүсэлт гаргасан оюутан болгон орох боломжгүй
  • Цагийн хязгаар, өглөөний сэрэх цаг гэх мэт дүрэмтэй байх нь бий
  • Ариун цэврийн өрөө, гал тогоо, угаалгын өрөө нийтийнх байх нь бий

Хувийн орон сууц

Давуу тал

  • Өөрийн хүсснээр амьдралынхаа хэмнэлийг тохируулах боломжтой
  • Санхүүгийн мэдрэмжтэй болно

Сул тал

  • Ихэнхдээ толгой мөнгө(Сарын төлбөрийн хэдэн сартай тэнцэх мөнгө. Даатгалын мөнгө гэж нэрлэх орон нутаг бий), талархлын мөнгө, зуучлалын хөлс зэргийг урьдчилан төлөх шаардлагатай байдаг
  • Түрээсийн гэрээ хийх нь төвөгтэй хүнд
  • Тавилга, цахилгааны хэрэгсэл худалдан авах шаардлагатай.

Байр орон сууц орон нутаг тус бүрээр орон сууцны төлбөр

Бүс нутаг Орон сууцны төлбөр дундажаар(иен)
Улсын дундаж 38,000
Токио хот 50,000
Хоккайдо 30,000
Тохокү бүс 34,000
Канто бүс 44,000
Чүбү бүс 29,000
Кинки бүс 37,000
Чюүкокү бүс 27,000
Шикокү бүс 24,000
Кюүшү бүс 26,000
Эх сурвалж: 2021 оны хувийн зардалаар сурч буй оюутнуудын амьдрах нөхцлийн судалгаа (JASSO)

Нэгэн зөвлөгөө

Орон сууц, байрны зардлын (сарын дүн) жишиг дүн

Оюутны дотуур байр:дотуур байрны зардал 28,000 иен (JASSO Токиогийн Япон хэлний боловсролын төвийн хувьд)

Түрээсийн байр:Галт тэрэгний буудал олонд танигдсан эсэх, буудлаас ямар зайтай байх, баригдаад хэдэн жил болсон зэргээс түрээсийн төлбөр хамааралтай байдаг.
Байр хайхдаа орон нутагт бол 30,000-40,000 иенд хангалттай. Харин Токиод бол 60,000 иенд хайх нь тохиромжтой юм.

Хогоо хаях:Японд хог хаях тал дээр нилээн хатуу дүрэм журам үйлчилдэг. Үүнийг дагаж мөрдөөгүйгээс болж хөршийн маргаан үүсэх нь бий. Иймд хогоо ангилж, тогтсон цаг, газарт нь хаяж хэвшье.

Хамтарсан батлан даагч

Японд орон байр хөлслөхөд ерөнхийдөө "Хамтарсан батлан даагч" хэрэгтэй болдог. Хугацаандаа түрээсээ төлөөгүй, байранд онцгой гэмтэл учруулсан гэх мэт тохиолдолд байрны эзэн "Хамтарсан балтан даагч"-аас нөхөн төлж барагдуулахыг шаарддаг. Японд таньж мэдэх хүн багатай гадаад оюутнуудын хувьд сургуулийн ажилтан(Сургууль өөрөө, багш ажилтан) нь хамтарсан батлан даагч болж өгдөг тогтолцоо бий.
Мөн "Батлан даалтын төлбөр" төлөх гэрээгээр "Хамтарсан батлан даалт" шаардлагагүй болох тохиолдол бас бий.

Гадаад оюутанд зориулсан орон байрны цогц нөхөн олговор (нөхөн олговор)*

Гал түймэр гарсан тохиолдолд олгох нөхөн олговор, хамтарсан батлан даагчийн ачааг хөнгөвчлөх даатгал юм. Энэ даатгал нь Японы олон улсын боловсролыг дэмжих нийгэмлэг удирддаг тогтолцоо юм.

 

*Тухайн сургуулиас шалтгаалан ашиглах боломжгүй газар байдаг тул сургуулиасаа лавлан асууна уу.

Орон байр хайхад өгөх зөвлөмж

  1. Байрны түрээс, байрны анхны зардал
  2. Сургуулиас хэр зайнд байх, сургууль хүртэл хэр хугацаа зарцуулах
  3. Байрны хэмжээ, дагалдах хэрэгслүүд
  4. Орчны хялбар тааламжтай байдал (Цахилгаан тэрэгний буудал ойр, худалдан авалт хийхэд тохиромжтой гэх мэт)

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.