Япон дахь амьдрал
Амьжиргааны зардал болон өртөг
- HOME
- Япон дахь амьдрал
- Амьжиргааны зардал болон өртөг
Японы өртөг
Гол бараа бүтэгдэхүүний үнэ
Цагаан будаа (5кг) | 2,650 иен |
талх (1кг) | 511 иен |
сүү (1,000мл) | 253 иен |
өндөг (10 ширхэг) | 264 иен |
Алим (1кг) | 1,039 иен |
Байцаа (1кг) | 178 иен |
Газтай ундаа (1л) | 236 иен |
Гамбургер | 233 иен |
автомашины түлш (1л) | 176 иен |
Ариун цэврийн цаас (1,000м) | 799 иен |
үс засах | 3,737 иен |
Такси (4км) | 1,693 иен |
Эх сурвалж: Засгийн газрын статистикийн ерөнхий газар (Жижиглэнгийн үнийн судалгаа: 2024 оны 8 сар)
Японд амьдрах зардал
Гадаад оюутнуудын сарын дундаж амьжиргааны зардал дараах байдалтай байна. Токио зэрэг томоохон хотуудад амьжиргааны өртөг хөдөө орон нутгуудтай харьцуулахад өндөр байдаг.
Байр, орон сууцны түрээсийн хувьд улсын дундаж байрны түрээс 41,000 иен байдаг бол Токиод 57,000 иен байдаг. Мөн хот суурин газарт сургуулийн ойролцоо байр түрээслэхэд хүндрэлтэй байдаг тул унааны зардал нэмэгдэх талтай.
Сарын амьжиргааны зардал (сургалт, судалгааны зардлаас бусад)
Сарын амьжиргааны зардлын задаргаа (улсын дундаж)
Нийт дүн: 105,000 иен
Эх сурвалж: 2023 оны хувийн зардалаар сурч буй оюутнуудын амьдрах нөхцлийн судалгаа (JASSO)