Япон дахь амьдрал
Даатгал
- HOME
- Япон дахь амьдрал
- Даатгал
Бүх нийтийн эрүүл мэндийн даатгал (Улсын даатгал)
Япон Улсад эмчилгээний зардлыг буруулахын тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой.
"Бүх нийтийн эрүүл мэндийн даатгал" (Улсын даатгал)-д 3-аас дээш сарын хугацаанд Япон Улсад оршин суух гадаадын иргэд хамрагдах шаардлагатай.
Даатгалд хамрагдахын тулд
Та өөрийн амьдарч буй хот дүүрэг, орон нутгийн засаг захиргаанд оршин суугчийн бүртгэл хийлгэсний дараа хүсэлтээ гаргана.
Даатгалын хураамж
Даатгалын хураамжийг таны өмнөх жилийн орлого (цагийн ажил хийж олсон орлого хамаарах)-д суурилж тогтоодог. Орлогоо мэдүүлэхгүй тохиолдолд зөв зохистой даатгалын хураамж бодогдох боломжгүй тул харьяа хот, дүүрэг, орон нутгийн засаг захиргаанд очиж орлогоо мэдүүлээрэй
Даатгалын хураамжийг багасгах тухай
Өмнөх жилийн нийт орлого тодорхой түвшинд хүрэхгүй тохиолдолд төлөх даатгалын хураамжийн мөнгөн дүнг багасгадаг. Гэхдээ энэ зохицуулалтад хамрагдахын тулд та заавал орлогоо мэдүүлсэн байх ёстой.
Мөн орлогогүй, бага хэмжээний орлоготой байсан ч заавал орлогоо мэдүүлэх шаардлагатай тул марталгүй мэдүүлээрэй.
Даатгалын агуулга хүрээ
Гэмтэл бэртэл, өвчний улмаас эмчилгээ үйлчилгээ авах тохиолдолд эрүүл мэндийн даатгалыг үзүүлсэн тохиолдолд нийт зардлын 70%-ийг хөнгөлөх боломжтой. Иймд хувь иргэний төлөх мөнгөн дүн нь нийт эмчилгээний зардлын 30% болдог. Даатгалд ороогүй эмчилгээ үйлчилгээ авсан тохиолдолд гарах зардлыг 100% тухайн иргэн хариуцах болно.
Бүх нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар 1 сарын хугацаанд авсан эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний зардал хэт өндөр дүнтэй гарсан тохиолдолд даатгуулагчийн төлбөл зохих дүнгийн дээд хэмжээний жишиг мөнгөн дүнгээс хэтэрсэн хэсгийг өндөр дүнтэй эмчилгээ үйлчилгээний зардал гэж буцаан олгох тогтолцоонд хамрагдах боломжтой.
Мөн хэвтэн эмчлүүлэх тохиолдолд урьдчилан даатгуулагчийн төлбөл зохих дүнгийн дээд хэмжээний жишиг мөнгөн дүнг тооцох гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж, улмаар гаргуулж авснаар эмнэлэгт төлөх төлбөрийг зөвхөн өөрөө төлбөл зохих хэмжээ хүртэл бууруулах боломжтой.
Гэнэтийн ослын даатгал, харилцан туслалцаа
Эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй гэмтэл бэртэл авсан тохиолдолд нөхөн төлбөр олгох даатгал бий.
Гэнэтийн ослын даатгал, хувь иргэний хариуцлагын даатгал юм. Гадаад оюутнууд эдгээр даатгалд даатгуулах боломжтой.
Жишээлбэл, дараах тохиолдолд нөхөн олговрыг олгоно.
- Хоол шардаг тосонд гал алдаж улмаар гал тогооны хана тэр чигтээ галд өртөөд ханын цаасыг солих шаардлагатай болсон үед
- Унадаг дугуйтай явж байгаад явган хүнтэй мөргөлдөөд тухайн хүнд учруулсан гэмтэл бэртлийн эмчилгээний зардлыг төлөх шаардлагатай үед
- Эзгүй хойгуур, гэрт хулгай орж компьютер, камераа алдсан үед
Сургуулиас бүх төрлийн даатгалын тухай таницуулга хийдэг тул судалж үзээрэй.
Энэ даатгалыг Японы ихэнхи их дээд сургуулиуд (их дээд сургууль, төгсөлтийн дараах сургууль, богино хугацааны их дээд сургууль, техникийн коллеж) ашигладаг бөгөөд хичээлийн үеэр эсвэл хичээлд явахдаа учирсан гэмтлийг даатгалд хамруулдаг. Түүнчлэн, Гаккенсай даатгалд хамрагдсан гадаад оюутнуудад зориулсан "Inbound Futai Gakuso" хэмээх даатгал ч бий. Эдгээр даатгал нь Японы олон улсын боловсролыг дэмжих нийгэмлэгийн тогтолцоонд багтдаг.
*Зарим сургуулиуд энэ даатгалыг ашиглах боломжгүй байдаг тул сургуулиасаа лавлана уу.
Суралцах хугацаанд хамрагдах боломжтой Их, дээд сургуулийн хоршооллын нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос удирдан зохион байгуулах батлан даалтын тогтолцоо юм.