Япон дахь амьдрал

Япон улсад Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зүйлс

Олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуурх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

"Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрөл нь зөвхөн Японд суралцах зорилготой бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг хориглодог. Гэхдээ харьяалах гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт мэдүүлж, "Олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуурх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл"-тэй болсноор цагийн ажил хийх боломж нээгдэнэ.

  • Шинээр хил нэвтэрч буй, "Гадаад оюутан" ангиллаар 3-аас дээш сар оршин суух эрхтэй гадаадын оюутнууд Японын хил нэвтрэх зөвшөөрөл авах үедээ нисэх онгоцны буудал дээр "Олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуурх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл"-ийг мэдүүлэх боломжтой.
  • Японд ирснээсээ хойш "Олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуурх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" мэдүүлэх тохиолдолд харьяалах Гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт хандана уу.

Түр хугацаагаар нутаг буцах процедур

Гадаад оюутнууд түр хугацаагаар нутаг буцах эсвэл бусад улс оронд аялах тохиолдолд Япон Улсын хилээр гарахаас өмнө харьяалах Гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газраас дахин хил нэвтрэх зөвшөөрөл мэдүүлж авах шаардлагатай.
Гэхдээ хүчинтэй гадаад паспорт, оршин суух үнэмлэхийг хамтад нь авч яваад дахин хил нэвтрэх зөвшөөрөлтэй гэж тооцогдох арга (Хилээр гарах өдрөөс нэг жилийн доторх хугацаанд эсвэл оршин суух зөвшөөрлийн дуусах хугацаа нь хилээр гарах өдрөөс хойш 1 жил болох хугацаанаас илүү байх тохиолдолд оршин суух зөвшөөрөл дуусах хүртэлх хугацаанд дахин хилээр нэвтэрч болно)-аар гадагшаа явах тохиолдолд Японы хилээр гарахаас өмнө харьяалах Гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт дахин хил нэвтрэх зөвшөөрөл мэдүүлэх шаардлагагүй.

Дахин орох / явахад зориулсан ED карт

Дахин орох / явахад зориулсан ED карт

Хилээр гарах үедээ оршин суух үнэмлэхээ үзүүлэхийн хамт, дахин хил нэвтрэх, хилээр гарах бүртгэлийн хуудасны холбогдох хэсгийг шалгаарай.

Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах

Хилээр нэвтрэх үед зөвшөөрөгдсөн оршин суух хугацаанаас цааш Японд амьдрах тохиолдолд харьяалах Гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт оршин суух хугацааг сунгах талаар мэдүүлдэг. (Ерөнхийдөө, оршин суух хугацаа дуусгавар болохоос 3 сарын өмнөөс мэдүүлэг хүлээж авдаг)
Оршин суух хугацааг хэтрүүлж хууль бус оршин суугч болсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах арга хэмжээг авдаг.

Оршин суух хугацааг сунгахаа мартаад хууль бус оршин суугч болчихвол сургуулиасаа хөөгдөх, тэтгэлэг авах боломжгүй болно.

Оршин суух зөвшөөрлийн ангилал өөрчлөх тухай

Олгогдсон хүчинтэй байгаа "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрлийн дагуух үйл ажиллагаанаас татгалзаж хөдөлмөр эрхлэх зэрэг бусад ангиллын оршин суух зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяалах Гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт хандаж оршин суух зөвшөөрлийн ангилал өөрчлөх зөвшөөрөл гаргуулах шаардлагатай.

Дээрх зөвшөөрөлгүйгээр аливаа төрлийн орлого, цалин хөлс авах үйл ажиллагааг эрхэлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах хүртэл арга хэмжээг авах тохиолдол бий.

Оршин суух зөвшөөрлийг цуцлах

Оршин суух зөвшөөрөл мэдүүлэгч нь эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, намтар түүхээ санаатайгаар худал мэдүүлсэн, хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн байх тохиолдолд тухайн иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалдаг.

"Гадаад оюутан" ангиллаар оршин суугаа хэрнээ, хичээл сургалтад хамрагдалгүйгээр цагийн ажил хийж байсан тохиолдолд хэрэв хүндэтгэх шалтгаангүй бол оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Японд гэр бүлээ урих

Хэрэв "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд их, дээд сургуульд суралцаж байх тохиолдолд гадаад оюутны эхнэр, нөхөр, үр хүүхэд нь тухайн оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд "Гэр бүлээр оршин суух" ангиллын оршин суух зөвшөөрлийн дагуу Японд тодорхой хугацаанд амьдрах эрхтэй.
Японы ахуй амьдралд дасаад санхүүгийн боломж бололцоо зэрэг бэлтгэл ажил хангагдвал гэр бүлийнхнийгээ урьж авчраарай.

Хамаарал бүхий хүмүүс "Богино хугацаагаар оршин суух" буюу ("Аяллын виза") -аар хил нэвтэрсэн тохиолдолд Япон Улсын нутаг дэвсгэрт "Гэр бүлээр оршин суух" ангиллын оршин суух зөвшөөрөлд шилжих нь нилээдгүй хүндрэлтэй тул сайтар анхаарна уу.

Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан агентлаг болон Хот, сум дүүргийн засаг захиргаанд бүртгэл хийлгэх, мэдүүлэг гаргах

Дараах тохиолдолд нэн яаралтай бүртгэл хийлгэх, мэдүүлэг гаргах шаардлагатай. Үүнд:

  • Харьяалах Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан газарт- Хэрэв овог нэр, хүйс, төрсөн огноо, харьяалал өөрчлөгдсан, оршин суух үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн, мөн бохирдуулсан, сургууль сольсон, дэвшин суралцсан, төгссөн, сургуулиа хаясан гэх тохиолдлуудад
  • Хот, сум дүүргийн засаг захиргаанд - Амьдарч буй нутаг дэвсгэрээс нүүсэн, суралцаж дуусаад нутаг буцах тохиолдолд

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.