Японд төгсөгчдийн холбоо
Японд төгсөгчдийн холбоо гэдэг нь
- HOME
- Японд төгсөгчдийн холбоо
- Японд төгсөгчдийн холбоо гэдэг нь
Японд төгсөгчдийн холбоо гэж юу вэ?
Суралцаж төгссөн ихэнх гадаад оюутнууд Японд сурсан ч эх орондоо буцаж ирээд Японтой харилцаагаа хадгалахад бэрх байдаг, сурч эзэмшсэн япон хэлээ ашиглах боломж хомс байдгаас мартчихдаг гэж мэдрэх олон оюутнууд байдаг бололтой. Энэхүү зовнилыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
Японд төгсөгчдийн гадаад оюутны холбоо гэдэг нь урьд Японд суралцаж байсан гадаад оюутнуудын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, хувийн харилцаа холбоо тогтоох, эх орондоо байгаа гадаад оюутнуудын байр суурийг өргөх зэрэг зорилгоор байгуулагдсан төгсөгчдийн холбоо юм.
Өнөөдөр дэлхий даяар Японд төгсөгчдийн нийт холбоодын тоо 111 улсын 205 болж нэмэгдсэн байна.(2018оны 12 сарын байдлаар, Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан ГХЯ-ны баримжаалсан тоо)
Эдгээр холбоод нь Японд суралцаж төгссөн та бүхний хүчин чармайлтаар байгуулагдсан бөгөөд та бүхний эх орон болоод Японтой харилцах холбогч гүүр болон томоохон үүргийг гүйцэтгэж байна.
Япон улсын хувьд маш чухал орон зай юм. Тиймээс Япон Улсын Засгийн газар болон гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Японд төгсөгчдийн нийт холбоо нь төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдагаас тэдгээрийн нэг хэсгээс дор танилцуулъя.
1) Японд төгсөгчдийн сүлжээг байгуулах
Японд төгсөгчдийн холбооны хамгийн үндсэн үйл ажиллагаа бол суралцан төгсөгчдийн харилцан нөхөрлөлийг бий болгох гүнзгийрүүлэх явдал юм.
Янз бүрийн мэдээлэл солилцон, хувийн харилцаан холбоо тогтоохын тулд хурал цуглаан зохион байгуулан, холбооны тухай мэдээ мэдээллийн бюллетень хэвлэн гаргах гэх мэт үйл ажиллагаа явуулдаг.
2) Цаашид Японд суралцах болон суралцахыг эрмэлзэж буй иргэдэд дэмжлэг үзүүлэх
Холбооны гишүүн өөрийн суралцсан туршлагаа ашиглан, Японд суралцах хүсэлтэй болон төлөвлөж буй иргэдэд Японы өдөр тутмын бодит амьдрал болон оюутны амьдралаар амьдрахад юуг анхаарах талаар зөвлөгөө өгдөг.
Тухайлбал Японд суралцах танилцуулга өдөрлөг зохион байгуулах, Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар шалгарсан оюутнуудад Японд очихын өмнө чиг баримжаа өгөх өдөрлөг зохиох гэх зэргээр хамтран ажиллаж байна.
3) Япон Улсыг танилцуулах үйл ажиллагаа
Японд төгсөгчдийн холбоодууд Япон Улсыг сурталчилан танилцуулах янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Доорх үйл ажиллагаанууд нь та бүхний эх орны иргэдэд Японыг илүү ихээр таниж мэдэхэд, мөн эх орон болон Япон Улс хоорондын найрамдалт харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
i) Амьд цэцгийн урлаг, Цайны ёслол зэрэг Японы соёлыг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх
ii) Япон киноны өдөрлөг
iii) Японд төгсөгчдийн мэргэжлийн мэдлэг болон хуримтлуулсан туршлагаас хуваалцсан лекц семинар зохион байгуулах
Японд суралцаж буй гадаад оюутнуудын хувьд хамгийн ихээр сонирхлыг нь татаж буй зүйл бол улсдаа буцаж очоод ажилд орох болон хандлагын асуудал байх болов уу.
Японд суралцсан туршлагаа хэр үр дүнтэй ашиглах чадах вэ гэдэг нь том асуудал юм.
Японд суралцан төгсөгч та бүхэн Японд төгсөгчдийн холбоо байгуулан, дээр дурдсан янз бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь ирээдүйд суралцах гадаад оюутнуудад маш том урам зориг өгөх юм.
Японд төгсөгчдийн холбоо нь одоо буцаж ирсэн төгсөгчдөд зориулсан үйл ажиллагаа төдийгүй ирээдүйд Японд суралцах гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагаа юм.
Японд төгсөгчдийн холбоодын цар хүрээ, түүхийн талаар мэдээлэл өгнө үү.
Дэлхий даяар байгуулагдсан Японд төгсөгчдийн нийт холбоодын тоо 111 улсын 205 болж өргөжсөн байна.
Тэдгээрийн дундаас Япон Улстай оюутан солилцооны олон жилийн түүхтэй, Японд Улсад гадаад оюутнуудны тоогоор толгой цохидог Азид мөн Японд төгсөгчдийн холбоо хамгийн ихээр байгуулагджээ.
Түүхийг эргэн сөхвөл хамгийн эртний Японд төгсөгчдийн холбоо 1951 онд Тайландад байгуулагдсанаас хойш, 1970-аад оныг хүртэл Зүүн өмнөд Ази болон Зүүн Ази, 1980-аад онд Өмнөд Ази, 1990-ээд онд Төв, Өмнөд Америк болон Африкад Японд төгсөгчдийн холбоод байгуулагдаж, цаг хугацааны хамтаар Японд төгсөгчдийн холбоо нь бүх дэлхий даяар тархан тэлж байгааг харж байна.
1951 онд | Тайландад байгуулав. |
---|---|
1963 онд | Индонезид байгуулав |
1970 оны үед | Сингапур, Филиппин, Малайз зэрэг Зүүн өмнөд азийн бүс нутгуудад байгуулав |
1973 онд | Солонгост байгуулав. |
1974 онд | Хонгконгт байгуулав. |
1986 онд | Энэтхэгт байгуулав. |
1990 оны эхний хагаст | Азиас бусад бүс нутгууд (Төв өмнөд Америк, Африкийн улс орнууд)-д байгуулав. |
Ямар хүмүүс оролцдог вэ?
"Японд төгсөгчдийн холбоо" хэмээн нэг үгээр хэлж болох авч, тэрхүү гишүүд нь төгсөгчдийн холбоод тус бүрийн байгуулагдсан нөхцөл байдал болон тухайн улс, бүс нутгийн нөхцөл байдлыг шингээсэн онцлогтой байдаг.
Тухайлбал Зүүн Өмнөд Азийн Японд төгсөгчдийн холбоо зэрэг нь улс төр, эдийн засаг, аж үйлдвэр , засаг захиргаа, эрдэм шинжилгээ гээд өргөн хүрээний давхаргын төгсөгч оюутнаадаас бүрдсэн байдаг. Их дээд сургуулийн үндсэн оюутнаар суралцах тохиолдолд төгссөний дараа карьерын олон салаа зам байдгаас ийнхүү өргөн хүрээний давхаргаас бүрдсэн Японд төгсөгчдийн холбоо үүсэн бий болдог буй за.
Мөн Солонгос (Бүсан)-ын Японд төгсөгчдийн холбооны адил Их дээд сургууль, Судалгааны хүрээлэн зэрэгт мэргэжлийн судалгааны үйл ажиллагаа явуулдаг Японд суралцан төгсөгчдөөс бүрдсэн холбоо ч байдаг.
Эдгээр судлаачдын давхарга нь мэргэжлийн салбараараа дамжуулан суралцан төгссөн оюутнуудыг болон Японы их дээд сургууль болон Судалгааны байгууллагыг хооронд нь холбох зорилгоор байгуулагдсан гэж бодож байна.
Хятад болон Солонгосын хувьд төгсөгчдийн тоо олон байдаг тул тэдгээрийг бүрэн нэгтгэсэн Төгсөгчдийн холбоо байгуулах нь бэрх байдгаас боловсрол, судлаач мэргэжилтэй төгсөгчид ийнхүү гол цөм болон байгуулдаг болов уу.
Мөн Японд суралцан төгссөн оюутны тоо цөөн бүс нутаг, улс орны хувьд ЖАЙКА (Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг), "AOTS" (Хилийн чанад дахь аж үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн нийгэмлэг) зэрэг байгууллагуудын хөтөлбөрөөр Японд дадлагажин төгссөн оюутнууд тус холбоонд нэгдэн ордог байна.
Гадаадад суралцаж, дадлагажсан туршлагаа ашиглан эх орондоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаараа бусад бүс нутгийн Японд төгсөгчдийн холбоодтой адил юм.
Ийнхүү улс болон бүс нутгаас хамааран Японд төгсөгчдийн холбоо байгуулагдах арга хэлбэрүүд янз бүр байдаг ч бүх Төгсөгчдийн холбоодын нийтлэг зүйл бол Японд суралцаж төгссөн оюутнууд улсынхаа нийгэмд эзлэх байр сууриа өргөх, Японы тухай ойлголтыг нэмэгдүүлэх зэргээр голчлон үйл ажиллагаагаа явуулдаг болно.
Японд суралцан төгсөгч та бүхнээс хүсэх хүлээлт бол
Бид төгсөгч оюутан та бүхнээс дараах хүлээлттэй байна ...
- Японд суралцан төгсөгч та бүхэн Японд сурч мэдсэн зүйлээ мөрөөдлөө биелүүлэхийн тулд дээд түвшинд ашиглахыг хүсч байна.
- Та бүгдийн эх орон болоод Япон Улс нь одоо байгаагаас илүүтэй харилцан ойлголцон, найрамдалт нөхөрлөлийн харилцааг гүнзгийрүүлэхэд гүүр болохыг хүсч байна.
Японд төгсөгчдийн холбооныхоо үйл ажиллагаагаар дамжуулан та бүхний эх орон, Япон улс хоорондын найрамдалт сайн санааны харилцааны гүүр болно гэдэгт гүнээ итгэж байна.
Мөн хараахан Японд төгсөгчдийн холбоо байгуулагдаагүй улс орон, бүс нутгийн гадаад оюутан та бүхэн эх орондоо буцаж очоод заавал Японд төгсөгчдийн оюутны холбоо байгуулан ажиллаарай.