Японд суралцах төлөвлөгөө
Суралцах зардал
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Суралцах зардал
Японд сурахад гарах зардлыг бодитоор тооцоолж өөрийн гаргаж чадах мөнгийг оруулсан санхүүжилтын төлөвлөгөө гаргах нь хил давсан хойно тогтвор суурьшилтай амьдрах боломжийг олгоно. Японд сурах үндэслэлгүй төлөвлөгөө гаргахгүйн тулд сурахад гарах зардлуудыг тооцолж гаргаарай.
Японд сурахад шаардлагатай зардлууд...
Японд ирэхээс өмнө гарах зардал
- Олон төрлийн шалгалтын хураамж(EJU/JLPT/TOEFL гэх мэт)
- Тухайн сургуулийн элсэлтийн шалгалтын хураамж
- Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний төлбөр (Шаардлагатай тохиолдолд)
- Сургуульд элсэх хүсэлт холбогдох бичинг баримтыг шуудангаар илгээх төлбөр
- Нислэгийн тийз худалдан авах зардал
- Гадаад паспорт авах (Шаардлагатай тохиолдолд)
- Виз мэдүүлэгийн хураамж
- Шинэ элсэлтийн хураамж, сургалтын зардал гэх мэт
- Дотуур байрны төлбөр (Шаардлагатай тохиолдолд)
- Бусад
Японд ирсний дараа гарах зардал
- Түр амьдрах зардал(Байнгын амьдрах байр тодорхой болох хүртэл зочид буудалд байрлах зардал)
- Амьдрах сууц байрнызардал(Түрээсийн байранд ороход анх төлөх төлбөр, тавилга, цахилгаан хэрэгсэл худалдан авах зардал)
- Сургуульд тогтмол явах унаа тээврийн зардал
- Хүнс хоолны зардал
- Цахилгаан, ус, газны зардал
- Эрүүл мэндийн даатгал, эмчилгээний төлбөр
- Сурах бичгийн зардал
- Тодорхой бага хэмжээний зардлууд
- Бусад
Дээрх зардлуудаас гадна заавал Японд ирж шалгалт өгөх шаардлагатай тохиолдолд нислэг, түр оршин суух, виз мэдүүлэг, даатгал гэх мэт холбогдох зардлууд шаардлагатай болно.
Сургалтын төлбөрийн жишиг
Японы сургалтын төлбөр Англи, Америкийн Их, дээд сургуулийнхтай харьцуулахад харьцангуй хямд. Мөн сургуулиудад сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх эсвэл төлбөрийн дүнг бууруулах зэрэг зохицуулалт байдаг тул санхүүгийн төлөвлөгөө гаргахдаа үүнийг анхаарч үзээрэй.
Анхны жил төлбөл зохистой элсэлтийн хураамж, сургалтын төлбөрийн дундаж мөнгөн дүнг дараах байдлаар танилцуулж байна. Үүнээс гадна шалгалтын хураамж, сурах бичиг худалдан авах, бие даан суралцахад гарах зардал гэх мэт нэмэгдэл зардал гарах магадлалтай.
Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр зэрэг нь тухайн сургуулиас хамаарч ялгаатай тогтоогддог. Мөн байрлаж буй газраас шалтгаалан сургалтын төлбөр ялгаатай байх магадлалтай тул тухайн сургуулийн цахим хуудас, элсэлтийн танилцуулга зэргээс шалгаж үзээрэй.
Улсын өмчит | Орон нутгийн өмчит | Хувийн хэвшлийн (Анагаах ухаан, нүүр ам судлал, эмзүйн сургуулиас бусад) |
Хувийн хэвшлийн (Анагаах ухаан, нүүр ам судлал, эмзүйн сургууль) |
|
---|---|---|---|---|
Магистр, докторын сургууль | 820,000 орчим иен | 900,000 орчим иен | 1,100,000 орчим иен | 850,000 орчим иен |
Их, дээд сургууль(Бакалавр) | 820,000 орчим иен | 930,000 орчим иен | 1,100,000 орчим иен | 3,200,000 орчим иен |
Богино хугацааны дээд сургууль | 600,000 орчим иен | 960,000 орчим иен |
Техникийн коллеж(Улсын өмчит) | 320,000 орчим иен *1 |
Мэргэжлийн коллеж | 900,000 орчим иен |
Япон хэлний боловсролын байгууллага | 680,000 орчим иен |
*1 3-р дамжааны оюутан хэрэв шаардлага хангаж байгаа тохиолдолд дээд боловсролыг урамшуулах мөнгөн тэтгэлэг олгодог.
* Сурах бичиг худалдан авах, бие даан суралцах гэм мэт зардлууд нэмэлтээр шаардагдах тохиолдол бий.