Японд суралцах төлөвлөгөө
Японы боловсролын тогтолцоо
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Японы боловсролын тогтолцоо
Япон Улсын дээд боловсролын тогтолцоо нь бага боловсрол (Бага сургуулийн 6 жил), дунд боловсрол (Дунд сургуулийн 3 жил, ахлах сургуулийн 3 жил) нийт 12 жилийг дуусгасны дараагаас эхэлдэг. Гадаад оюутан 1) техникийн коллеж 2) мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллеж = мэргэжлийн коллеж 3) Богино хугацааны дээд сургууль 4) Их дээд сургууль (бакалаврын хөтөлбөр) 5) Магистр докторын сургуульд элсэн сурах боломжтой. Дээд боловсролын байгууллага нь улсын, орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн гэж ангилагддаг.
Японы боловсролын тогтолцоо
* Их сургуулийн шинэчлэлийг дэмжих, эрдмийн зэрэг олгох байгууллага (NIAD-QE)-с магадлан итгэмжлэгдсэн богино хугацааны их дээд сургууль, мэргэжлийн коллежийн ахисан түвшний сургалт төгссөн хүн тус байгууллагад өргөдөл гаргаж, шалгалтанд тэнцвэл "Баклавар"-н зэрэг авах боломжтой. Сонгосон сургуулиас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Дээд боловсролын байгууллагаас олгох эрдмийн зэрэг цол болон суралцах хугацаа
Хөтөлбөр | Зэрэг болон цол | Суралцах хугацаа | Цуглуулах кредит | |
---|---|---|---|---|
Магистр, докторын сургууль | Докторын хөтөлбөр*1 | Доктор | 5 жил*2 | 30-аас дээш кредит(Магистрын хөтөлбөрт цуглуулсан кредит тооцогдох) |
Магистрын хөтөлбөр | Магистр | 2 жил*2 | 30-аас дээш кредит | |
Нарийн мэргэшлийн хөтөлбөр | Магистр (Нарийн мэргэшлийн) | 2 жил | 30-аас дээш кредит | |
Хуулийн доктор (Нарийн мэргэшлийн) | 3 жил | 93-аас дээш кредит | ||
Боловсролын Магистр (Нарийн мэргэшлийн) | 2 жил | 45-аас дээш кредит | ||
Их дээд сургууль(Бакалавр) | Энгийн факультет 4 жилийн хөтөлбөртэй эм зүйн факультет | Бакалавр | 4 жил | 124-аас дээш кредит |
6 жилийн хөтөлбөртэй Анагаах ухаан, нүүр ам судлал, мал эмнэлэгийн факультет |
6 жил |
Анагаах ухаан, нүүр ам судлал: 188-аас дээш кредит |
||
Мэргэжил олгох Их дээд сургууль | Бакалавр (Нарийн мэргэшлийн)) |
4 жил |
124-аас дээш кредит |
|
Богино хугацааны дээд сургууль | Богино хугацааны дээд сургууль төгссөн зэрэг |
2 эсвэл 3 жил |
2 жил:62-оос дээш кредит |
|
Мэргэжил олгох Богино хугацааны дээд сургууль | Богино хугацааны дээд сургууль төгссөн зэрэг (Нарийн мэргэшлийн) |
2 эсвэл 3 жил |
2 жил:62-оос дээш кредит |
|
Техникийн коллеж | Дэд бакалавр |
5 жил эсвэл 5 жил хагас*3 |
||
Мэргэжлийн коллеж |
Мэргэжлийн хөтөлбөр | Дээд мэргэжилтэн | 4жил | |
мэргэжилтэн | 2-оос 3жил |
*1 Магистр, докторын сургуулийн докторын хөтөлбөр нь өмнөх хөтөлбөр (2 жил), удаах хөтөлбөр (3 жил) гэж хуваагдах тохиолдол бий. Бакалавр олгох хөтөлбөрийн хугацаа нь 6 жил байдаг анагаах ухаан, нүүр ам судлал, мал эмнэлэгийн факультет, мөн 6 жилийн бакалаврын хөтөлбөртэй эмзүйн факультетын докторын хөтөлбөр нь 4 жилийн хугацаатай байдаг.
*2 Магистр, докторын хөтөлбөрийн хугацааг стандарт байдлаар оруулсан болно.
*3 Техникийн коллежийн хөтөлбөрийн хугацаа энгийн үед 5 жил (Усан онгоцны чиглэлээр 5 жил хагас) байдаг бөгөөд гадаад оюутан 3-р дамжаанаас элсэн сурах боломжтой.
Японы сургуулиуд 4 сараас ирэх оны 3 сар хүртэлх хугацааг хичээлийн 1 жил хэмээн тооцдог.
Дээд боловсролын байгууллагуудын ихэнх сургуулиуд семистерийн тогтолцоогоор хөтөлбөрөө явуулдаг.
Оюутны урт хугацааны амралт нь зун (7-р сарын сүүлээс 9-р сарын эхэн үе), өвөл (12-р сарын сүүлээс 1-р сарын эхэн), хавар (2-р сараас 3-р сар хүртэл) тус тус жилд 3 удаа бий. Японы ихэнх сургууль 4-р сард хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх боловч намар шинэ элсэлт авдаг сургуулиуд бас бий.
Улс, орон нутгийн өмчит, хувийн дээд боловсролын байгууллагуудын тоо
Улсын | Орон нутгийн өмчит | Хувийн | Нийт | |
---|---|---|---|---|
Магистр, докторын сургууль | 86 | 89 | 482 | 657 |
Их дээд сургууль (Бакалаврын хөтөлбөр) | 86 | 101 | 620 | 807 |
Богино хугацааны дээд сургууль | 0 | 14 | 295 | 309 |
Техникийн коллеж | 51 | 3 | 3 | 57 |
Мэргэжлийн коллеж | 8 | 180 | 2,533 | 2,721 |
Хамаарал бүхий холбоос
- Японы боловсролын тогтолцооны тухай (Дээд боловсролын үнэлгээ, мэдээллийн төв(NIC-Japan) цахим хуудас)
- Японы дээд боловсролын чанарын баталгааны үндсэн мэдээлэл (Их сургуулийн шинэчлэлийг дэмжих, боловсролын зэрэг олгох байгууллага)
- Улсын их, дээд сургуулиудын тухай товч танилцуулга (БШУЯ-ын цахим хуудас)
- Хувийн хэвшлийн их, дээд сургууль, боловсролын байгууллагуудын хөгжил (БШУЯ-ын цахим хуудас)
- Орон нутгийн өмчит их, дээд сургуулиудын тухай товч танилцуулга (БШУЯ-ын цахим хуудас)
- Богино хугацааны дээд сургууль (БШУЯ-ын цахим хуудас)
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн коллеж бусад боловсролын байгууллагуудын хөгжил (БШУЯ-ын цахим хуудас)
- Техникийн коллежийн тухай товч танилцуулга(БШУЯ-ын цахим хуудас)