Японд суралцах төлөвлөгөө
Төрөл бүрийн тестүүд
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Төрөл бүрийн тестүүд
Агуулгын хүснэгт
Японд суралцахтай холбогдуулан хэд хэдэн шалгалт бий. Тийм учраас элсэн суралцах сургуулийнхаа тавьж буй шаардлагыг сайтар нягталж, тохирсон шалгалтыг өгөөрэй.
Тэдгээр шалгалтууд дунд жилд зохион байгуулагдах давтамж нь цөөн шалгалт ч бий. Иймд тухайн сургуультай яаралтай холбогдож, шалгалтын тухай тодруулж асуугаарай.
Япон Улсын Их, дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт (EJU)
Японд суралцах гадаад оюутнуудад зориулсан шалгалт (EJU) нь Японы их дээд сургууль (факультет)-д элсэн орохыг хүссэн гадаад оюутны япон хэл болон ерөнхий боловсролын түвшин (шинжлэх ухаан, ерөнхий хичээл, математик)-г тогтоох шалгалт юм. Шалгалтанд орох тоо, насны хязгаар байхгүй. Шалгалтын дүн 2 жилийн хугацаанд хүчинтэй.
Японы их дээд сургуулиудын 60 гаруй хувийг эзэлдэг 479 улсын их дээд сургуулиудын ихэнх нь элсэлтийн сонгон шалгаруулалтад EJU үнэлгээг ашигладаг. Үүнээс гадна урьдчилсан элсэлтийн системийг нэвтрүүлсэн сургуулиуд, EJU-ийн онц дүнтэй оюутнуудыг их сургуулийн оюутны тэтгэлэгт хамруулах захиалгын системтэй гэх мэт давуу талуудтай.
* Хэзээ өгсөн шалгалтаас хамааран оноог элсэлтэд хүлээн зөвшөөрөх талаар тодорхой зохицуулалт хийх сургууль байдаг тул тухай сургуулийн элсэлтийн шалгууртай танилцана уу.
Элсэлтийн шалгалтад Япон Улсын Их, дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт(EJU)-ыг хүлээн зөвшөөрдөг сургуулиудын тухай мэдээллийг эндээс авна уу.
Шалгалт авах хугацаа болон шалгалт авах газар
[Шалгалт зохион байгуулагдах хугацаа]
Жилд 2 удаа зохион байгуулагддаг.
Эхний шалгалт: 6 сард (Шалгалтын бүртгэл: 2-оос 3 сарын үед, хариуг 7 сард мэдэгдэх)
Дараагийн шалгалт: 11 сард (Шалгалтын бүртгэл: 7 сард, хариуг 12 сард мэдэгдэх)
[Шалгалт авах газар]
Япон улсын 17 муж
Гадаадын 13 улсын 17 хотод
Энэтхэг (Шинэ Дели), Индонез(Жакарта, Сурабая), БНСУ(Сөүл, Бусан), Шри-Ланка(Коломбо), Сингапур, Тайланд(Бангкок, Чиан май) , Тайвань (Тайпэй), Филиппин (Манила), Вьетнам (Ханой, Хо-Чи-Мин хот), Гонконг, Малайз(Куала Лумпур), Бирма(Янгон), Монгол(Улаанбаатар)
Шалгалтын сэдэв
Шалгалтын агуулга нь "Япон хэл" болон ерөнхий мэдлэгийн түвшинг тогтоох "Байгалийн шинжлэх ухаан", "Ерөнхий мэдлэгийн хичээл", "Математик"-ын шалгалт гэж хуваадаг. "Япон хэл" гэдэгт Японы Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тохирсон Япон хэлний мэдлэгийн түвшин (Академик түвшний япон хэл)-г тогтоох шалгалтыг ойлгох ба унших, сонсох, сонсоод унших чадамжийн шалгалт нийт 400 оноотой байх ба бичих шалгалт 50 оноотой байдаг.
"Байгалийн шинжлэх ухаан", "Ерөнхий мэдлэгийн хичээл", "Математгик"-ын шалгалт нь тус бүртээ 200 оноотой байх бөгөөд шалгалтын асуулт нь япон хэл эсвэл англи хэлний аль нэг дээр байна.
"Байгалийн шинжлэх ухаан"-ны шалгалт нь физик, хими, биологийн хичлээлээс дурын 2 хичээл сонгож шалгалт өгөх. "Математик" нь дээд тоог агуулсан бакалаврын шалгалтын хоёрдугаар хэсэг болон бусад хэсгийг агуулсан нэгдүгээр хэсэг гэж хуваагддаг.
Шалгалт өгөхдөө тухай сургуульд элсэхэд шаардлагатай сэдэв, хэлийг сонгодог.
* "Математик" болон "Ерөнхий мэдлэгийн хичээл"-ийг хамтад нь сонгох боломжгүй.
* "Ерөнхий мэдлэгийн хичээл" нь Япон Улсын Их, дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт (EJU)-ын тусгайлсан сэдвийн хүрээнд явагдах ба энэ нь Японы ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт ордог "Нийгэм(Улс төр, эдийн засаг)", "Газар зүй", "Түүх" зэрэг сэдвийг нэгтгэсэн байдаг.
EJU шалгалтын давуу тал
Оюутны тэтгэлэгт хамрагдах захиалгын систем
EJU-н шалгалтанд сайн дүнтэй тэнцсэн, Японы их дээд сургууль (бакалавр), богино хугацааны их дээд сургууль, техникийн коллеж (3-с дээш анги), төрөлжсөн мэргэжлийн коллежид хувийн зардлаар элсэн суралцах гадаад оюутан хүн оюутны тэтгэлэгт хамрагдана
Тэтгэлгийн хэмжээ: Сард 48000 иен (Хичээлийн жилээс шалтгаалан хэлбэлзэлтэй байдаг.)
Бүртгүүлэх арга зам: "EJU" шалгалт зарлагдах үед бүртгүүлнэ.
Сонгон шалгаруулалт хийх арга зам: "EJU" шалгалтын оноог үндэслэж "JASSO" нь сонгон шалгаруулалтыг хийнэ.
Дэлгэрэнгүйг: Гадаад оюутнын элсэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн нөөцийн тогтолцоо
Япон Улсад ирэхээс өмнө элсэлтийг зөвшөөрөх тогтолцоо
Япон Улсад ирэхээс өмнө элсэлтийг зөвшөөрөх тогтолцоо гэдэг нь шалгалт өгөгч нь өөрийн улсдаа оршин суунгаа Японы Их, дээд сургуулийн элсэлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд тухайн сургуульд элсэн суралцах зөвшөөрөл олгодог тогтолцоо юм.
Япон Улсад ирэхээс өмнө элсэлтийг зөвшөөрөх тогтолцоог хэрэгжүүлдэг эсэх талаар тухайн сургуулиас тодруулна уу.
Өмнөх жилүүдийн "EJU" шалгалтад орсон асуултууд
Дараах вэб хуудаснаасөмнөх жилүүдийн шалгалтын асуултуудтай танилцах боломжтой. Мөн шалгалтын асуултуудын эмхэтгэл байх тул шалгалт өгөхдөө ашиглаарай.
Япон Улсын Их, дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт (EJU)-ын өмнөх жилүүдийн шалгалтын асуултууд Сонсох, сонсоод унших чадамжийн шалгалтын асуултууд CD-ний хамт
Өмнөх жилүүдэд тавигдсан "EJU" шалгалтын асуултууд
Зохиогч, редактор: "JASSO"
Хэвлэсэн: Бонжинша ХК
* Япон Улсад ирж суралцах үйл ажиллагааг дэмжих нээлттэй мэдээллийн төв дээр танилцах боломжтой.
Холбоо барих
Японоос бусад оронд шалгалт өгөх тохиолдолд
Гадаадад шалгалт зохион байгуулахад дэмжлэг өгөх байгууллага
Япон Улсад шалгалт өгөх тохиолдолд
Япон Улсын Их, дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт(EJU) -ын бүртгэлийн төв
Утас: 0570-55-0585 Имэйл: eju@sdcj.co.jp
Гадаад улсаас холбогдох тохиолдолд +81-45-620-7243
Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)
Япон хэл нь эх хэл болоогүй иргэдэд зориулсан япон хэлний үсэг, үг хэллэг, дүрмийн хэр хэмжээнд мэдлэгтэй болох, эдгээр мэдлэгийг бодитоор ашиглаж чадаж буй эсэх талаар япон хэлний мэдлэгийн түвшинг цогцоор тогтоож баталгаажуулах зорилготой шалгалт юм.
Уг шалгалт нь сонголтод үндэслэсэн тестийн аргачлалаар явагддаг. Мэдлэгийн түвшин нь N1-ээс N5 хүртэлх 5 шатлалтай ба N1 түвшин нь япон хэлний хувьд хамгийн өндөр мэдлэгтэйг илтгэнэ.
Япон хэлний N5, N4 түвшний суралцагч ерөнхийдөө танхимын хичээлээр анхан шатны япон хэлний ойлголт хэр хэмжээнд эзэмшсэнийг тогтоодог.
Харин хамгийн дээд түвшин N1 бол сонингийн нийтлэлийг уншиж ойлгох чадвартай ба мэдээ, лекц сонсоод бүрэн ойлгох чадвартайг илтгэнэ.
Шалгалт авах хугацаа болон шалгалт авах газар
[Шалгалт зохион байгуулагдах хугацаа]
Жилд 2 удаа зохион байгуулагддаг.
Эхний шалгалт: 6 сард Дараагийн шалгалт: 12 сард
[Шалгалт авах газар]
Япон орон даяар, нийт47 муж хотод
Японы дотоод гадаадын 96 улс орнууд, 280 хот
Шалгалт зохион байгуулагч байгууллага болон холбоо барих хаяг, утас
Японд зохиогдох шалгалтын тухайд
Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн төв Даваа гарагаас Баасан гараг хүртэл 9:30-аас 17:30 хүртэл
Утас: 03-6686-2974 (Гадаадаас холбогдох тохиолдолд +81-3-6686-2974)
Бусад улсад зохион байгуулагдах шалгалтын тухайд
Имэйл: jlptinfo@jpf.go.jp * Зөвхөн гадаадад шалгалтад өгөх тохиолдолд холбогдож болно.
Факс: 03-5367-1025 (Гадаадаас холбогдох тохиолдолд +81-3-5367-1025)
Их, дээд сургуулийн элсэлтийн нийтлэг шалгалт
Японы оюутан сурагчид улсын болон орон нутгийн өмчит Их, дээд сургууль зарим нэг хувийн Их, дээд
сургууль(Бакалаврын хөтөлбөр)-д элсэх үедээ уг шалгалтыг өгдөг.
Гадаад оюутнуудын элсэлт дээр ихэнх Их, дээд сургуульд уг шалгалтыг өгсөн байхыг шаарддаггүй боловч зарим нэг сургуулийн Бакалаврын хөтөлбөр (ихэвчлэн анагаах ухаан, нүүр ам судлалын бакалаврын хөтөлбөрт)-т сурах тохиолдолд дээрх шалгалтыг шаардах сургууль бий.
Бусад шалгалтууд
Англи хэлний мэдлэгийн түвшинг батлах шалгалт
TOEFL®, IELTS, TOEIC®, Англи хэлний практик ур чадварыг тогтоох шалгалт (Эикэн)
* Японы ихэнх Их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлт гаргахад англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын батламжийг шаарддаг. Сайтар нягтлаад шалгалтаа өгөөрэй.
Дунд боловсролын сургууль төгссөн гэрчилгээ
SAT, ACT, International Baccalaureate Examsболон бусад өөрийн улсын Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо