Японд суралцах төлөвлөгөө
Урсгал диаграм
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Урсгал диаграм
Гадаадад сурах мөрөөдлөө биелүүлэхэд урьдчилсан төлөвлөгөө г,аргах нь маш чухал. Гадаадад суралцах бэлтгэлээ базаасан уу? Бэлтгэлээ хэрхэн хангах талаарх "Зураглал" ба 3 төлөвлөгөөнд тулгуурлан бэлтгэлээ хангаарай.
Урсгал диаграм
Японд сурах мөрөөдлөө биелүүлэхэд урьдчилсан бэлтгэл ажил маш чухал.
Дараах 7 алхамыг ашиглаад бэлтгэлээ базаагаарай. Жишээ) А-гийн хувьд
START
-
Шаардлагатай хэлний мэдлэг, гарах зардлаа бататгах
-
Архитектор болохыг мөрөөддөг. Японы их, дээд сургууль барилга архитектурын чиглэлээр суралцах хүсэлтэй!
Японд суралцах өдөрлөгт оролцох,
японд сурах мэдээллийн сайтаар мэдээлэл хайх зэргээр
Японд суралцах талаар мэдээлэл цуглуулах.
-
<Японд сурахаас 12 сарын өмнө>
Сургуулийн танилцуулга Элсэх хүсэлтийн маягт олж авах,
Элсэгчдэд тавигдах шаардлага, элсэлтийн шалгалтыг тодруулах -
Японд сурахаас 12 сарын өмнө
Их, дээд сургууль хайх EXCEL-ээсбарилга архитектурын чиглэлээр сурах сургуулиа сонгоно! Сургуулийн цахим хуудас, өмнө Японд суралцаж байсан ах эгч нарын санаа бодлыг сонсоод сургууль сонголтоо хийнэ.
Сургууль сонголтоо хийсний дараа тухайн сургуулийнхаа танилцуулга, элсэх хүсэлт гаргах маягт зэргийг авчруулж, шаардлагатай баримт бичиг, материал, шалгалт, хэлний мэдлэгийн түвшин зэргийг тодруулж харна.
-
Шаардлагатай шалгалтууд
JLPT,EJU, TOEFL, IELTS,SAT,IB гэх мэт -
EJU шалгалт өгнө!
Үүнээс гадна сургуулийн шаардах бусад шалгалтыг өгнө.
-
<Японд сурахаас 6-аас 9 сарын өмнө>
Сургуульд хэрэгтэй баримт бичиг материалууд илгээх
Элсэлтийн шалгалтын хураамжийг төлөх -
Японд сурахаас 6-аас 9 сарын өмнө
Сонирхож буй сургуульдаа хүсэлт гаргана! Шаардлагатай баримт бичиг, материалыг шуудангаар илгээнэ. Элсэлтийн шалгалтын хураамжаа төлнө.
Асуух тодруулах,
санаа зовниж буй зүйлээ элсэх хүсэлт гаргах үеэр тухайн сургуулиасаа Тодруулжасуух зэргээр айдсаа алга болгоорой!
-
Баримт бичгийн шалгаруулалт,
ярилцлага, элсэлтийн шалгалт өгөх -
Элсэлтийн шалгалт болон ярилцлага өгнө!
Заавал Японд очиж шалгалт өгөх шаардлагатай байж болзошгүй тул эртхэн тухайн сургуулиасаа тодруулж асууна уу!
-
Элсэлтийг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас хүлээн авах
Сургалтын төлбөрөө төлөх -
Тэнцлээ!
Элсэлтийг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас хүлээн авмагц сургалтын төлбөрөө төлж, дотуур байраа зохицуулах, нисэх өдрөө тодоруулна.
-
Виз мэдүүлэх
Нислэгийн тийз, даатгал -
COE хүлээн авмагцаа Элчин сайдын яаманд виз мэдүүлнэ.
\ GOAL! /
Зуучлах байгууллагаар дамжуулан японд суралцах талаар
Японд сурахаар явах процесийг өөрөө бие даан гүйцэлдүүлэх нь эдийн засгийн хувьд өртөг бага, мөн бие даан шийдвэр гаргах чадвартай болох, хэлний мэдлэгийн түвшин сайжрах зэрэг олон давуу талтай.
Цаг зав муутай, хэлний чадамж муу байх тохиолдолд, Японд суралцахад зуучлах байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлэх нь байж болох сонголтын нэг юм. Гэвч хуулиас гадуурх үйлчилгээний хөлс авдаг, буруу зөрүү мэдээлэл өгдөг дээрх төрлийн байгууллагууд бас бий.
Японд суралцахад зуучлах байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлэх тохиолдолд сайтар судалж үзээрэй.
Зуучлалын байгууллага сонгоход анхаарах зүйлс!
1. Зардал
- Олон байгууллагатай харьцуулж үзэх ба тухайн байгууллагын санал болгож буй үнэ хэр оновчтой байна вэ?
2. Хандлага
- Японд сурах зорилгод нийцсэн сургууль санал болгож байна уу?
- Хуурамч баримтбичигбүрдүүлчихээд Японы хилээр нэвтрэхийг санал болгож байна уу?
- Асуулт, бүрдүүлэлтийн процессын талаар итгэл үнэмшил төрөхүйц хариулт авч чадаж байна уу?
- Бүртгэлийг яаравчлуулж байна уу?
- Японд суралцах сайн талуудаас гадна хэцүү, хүнд зүйлсийг тайлбарласан уу?
3. Үйл ажиллагааны бодит үр дүн
- Японд илгээж байсан бодит туршлага хангалттай байгаа эсэх??