Японд суралцах төлөвлөгөө

Японы нэвтрэх нэвтрэхэ процесс, бичиг баримтын бүрдүүлэлт болон оршин суух зөвшөөрлийн тухай

Виз болон оршин суух зөвшөөрөл

Японд орохын тулд урьдчилан "виз" авах ёстой. Түүнчлэн, гадаадын иргэдийн Япон улсад хийж буй үйл ажиллагаа, албан тушаалаас хамааран харгалзах оршин суух зөвшөөрөл өөр өөр байна.
Японы их, дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль, техникийн коллеж, мэргэжлийн сургууль, япон хэлний сургууль зэрэгт суралцах "Оюутан"-ы ангилалын оршин суух зөвшөөрөл олгоно. Хууль зүйн сайдын шийдвэрээр гадаад оюутны суралцах хугацаа нь 4 жил 3 сараас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг.

At your home country In Japan Applicant Educational institution Admission application documents Application processing person Approval letter COE issued Regional immigration Services Bureau Applies for a COE 1 2 Proxy Or Applicant Sends COE Applies for a visa 3 Visa application form and relevant documents,etc. Japanese Embassy or Consulate Issues a visa Applicant Applies for landing permission Submits COE Regional immigration Services Bureau Entry into Japan 4 Landing permission 5 Applicant Commences study in Japan Note : There are two ways to apply for a visa : Either by showing a Certificate of Eligibility ( COE ) or without showing it.Showing a COE is the quicker of the two. Brings COE Applicant Or Proxy Applicant

Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE)-г мэдүүлэх тухай

Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE)- нь Японд суралцахаар зорьж буй гадаад иргэн (Мэдүүлэг гаргагч) болон түүнийг төлөөлөх этгээд(Мэдүүлэг гаргагчийн хамаатан садан, хүлээн авагч боловсролын байгууллагын ажилтан) Япон Улсын Орон нутгийн гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт мэдүүлдэг.

  • Ихэнх тохиолдолд хүлээн авч буй боловсролын байгууллага мэдүүлдэг.
  • Шаардлагатай баримт бичгийн талаар тухайн сургуулиасаа тодруулаарай.

Японд амьдрах хугацаанд гарах зардлаа төлөх санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг

Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE), виз зэргийг мэдүүлэх үед танд Японд суралцах байх хугацаанд гарах зардлыг хангалттай даах санхүүгийн боломж бололцоо байгаа эсэх талаар нотлох баримт бичиг гаргаж өгөхийг шаарддаг.

  • Шаардлагатай баримт бичиг・・・Зардал төлөгч(суралцагч өөрөө эсвэл түүний асрамжлан хамгаалагч)-ийн хадгаламжийн дансны хуулгын баримт, өмнөх хэдэн жилийн орлогыг нотлох бичиг, татвар төлсөн баримт гэх мэт

Виз мэдүүлэх

Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE) олгогдсоны дараа өөрийн улс дахь Япон Улсын дипломат байгууллагад виз мэдүүлдэг.

  • Шаардлагатай баримт бичиг・・・① гадаад паспорт ② виз мэдүүлгийн хуудас ③ цээж зураг ④Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE), ⑤ бусад

Японы хилээр нэвтрэх

Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE) олгогдсоны дараа өөрийн улс дахь Япон Улсын дипломат байгууллагад виз мэдүүлдэг.

  • Шаардлагатай баримт бичиг・・・① гадаад паспорт ② Япон Улсын Элчин сайдын яамнаас олгосон виз ③Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE) (Олгосон тохиолдолд) ④бусад

Оршин суух үнэмлэх

Японд 3-аас дээш сар болох гадаадын иргэнд "Оршин суух үнэмлэх" олгодог. Энэ үнэмлэхийг байнга биедээ авч явж байх шаардлагатай.

【Оршин суух үнэмлэх олгох тухай】

Шинчитосэ, Нарита, Ханэда, Чүбү, Кансай, Хирошима, Фүкүокагийн нисэх буудлаар Япон Улсад хөл тавих тохиолдолд:

Хилийн боомтын шалган нэвтрүүлэх дээр таны гадаад паспортан дээр "Хил нэвтрэхийг зөвшөөрсөн" тэмдэглэгээг дарж, оршин суух үнэмлэхийг олгодог. Японд амьдрах газраа тодорхой болгосны дараа 14 хоногийг дотор тухайн орон нутгийн засаг захиргаан дээр дээрх үнэмлэхтэйгээ хамт очиж оршин суугчийн бүртгэл хийлгүүлнэ.

Дээрх нисэх буудлаас бусад боомтоор хил нэвтрэх тохиолдолд:

Хилийн боомтын шалган нэвтрүүлэх дээр таны гадаад паспортан дээр "Хил нэвтрэхийг зөвшөөрсөн" тэмдэглэгээг дарж, мөн "Оршин суух үнэмлэхийг дараа өдөр олгоно" гэх тэмдэглэгээг хийдэг.
Японд амьдрах газраа тодорхой болгосны дараа 14 хоногийн дотор"Оршин суух үнэмлэхийг дараа өдөр олгоно" гэсэн тэмдэглэгээтэй гадаад паспортын хамтаар тухайн орон нутгийн засаг захиргаан дээр очих хэрэгтэй.
Орон нутгийн засаг захиргаан дээр оршин суугчийн бүртгэл хийлгэсний дараа оршин суух үнэмлэх таны амьдарч буй хаягт шуудангаар ирнэ.

Миний хувийн дугаар (Нийгмийн хамгаалал, татварын дугаар)

Миний хувийн дугаар гэдэг нь Япон Улсад оршин суух бүртгэл хийгдсэн бүх хүнд олгодог 12 орон бүхий дугаар юм. Энэ дугаар нь оршин суух үнэмлэхэн дээрх 12 орон бүхий дугаараас ондоо дугаар болно.
Орон нутгийн засаг захиргаан дээр оршин суугчийн бүртгэл хийлгэсний дараа миний хувийн дугаарыг мэдэгдэх "Хувь хүний дугаарыг мэдэгдэх хуудас"-ыг илгээдэг. "Хувь хүний дугаарыг мэдэгдэх хуудас" нь тухайн хувийн дугаарыг нотлох бичиг эсвэл тухайн хүнийг нотлох бичиг болохгүй тул "Хувь хүний дугаарыг мэдэгдэх хуудас"-ыг хүлээн авсны дараа миний хувийн дугаарын карт авах хүсэлтээ гаргаарай.
Тухайн карт нь миний хувийн дугаарыг нотлох баримт бичиг эсвэл албан ёсоор биеийн байцаалт болох юм.
Миний хувийн дугаарын картыг авах хүсэлтийг шуудан болон ухаалаг утас, компьютерээс онлайнаар гаргаж болно.
Төрийн байгууллагын үйлчилгээ авах, цагийн ажил хийх, мөн гадаадаас шилжүүлсэн мөнгийг банкнаас хүлээн авах үед дээрх хувийн дугаар шаардлагатай болдог.

Шалгалт өгөх зорилгоор Японд зорчих тухай

Шалгалт өгөх зорилгоор Японд зорчих тохиолдолд, явахын өмнө Япон Улсын Элчин сайд яамнаас "Богино хугацаанд оршин суух" визийг авах хэрэгтэй. Визийн мэдүүлэг өгөхдөө шалгалт өгөх сургуулийнхаа шалгуулагчийн хуудсыг авч очих шаардлагатай.
Японд байх зөвшөөрөгдсөн хугацаа нь 15 хоног, 30 хоног, 90 хоног байдаг. Гэхдээ виз мэдүүлгээс чөлөөлөх хамааралтай улсын иргэн виз мэдүүлэх шаардлагагүй.

  • Виз мэдүүлгээс чөлөөлсөн байх тохиолдолд зарчмын хувьд шалгалтад тэнцсэний дараа эхлээд эх орондоо буцаж, дараа нь "Гадаад оюутан" ангиллын виз авах шаардлагатай.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.