Японд суралцах төлөвлөгөө

Сургуультай танилцах

Техникийн коллеж

Техникийн коллеж гэдэг "Коосэн" гэгдэх дээд боловсролын байгууллага юм. Дунд сургууль төгсөгчдөд 5 жилийн хугацаа (Усан онгоцны чиглэл байх тохиолдолд 5 жил хагас)-нд нэгдсэн боловсрол олгодог.
Ерөнхийдөө гадаад оюутан Коосэнгийн 3-р дамжаанаас шилжин суралцах боломжтой. Улсын Коосэн сургууль бүх япон даяар нийт 51 сургууль байх ба сургуулийн кампус нь 55 газарт бий. Үүнээс гадна, олон нийтийн өмчит, хувийн хэвшлийн Коосэн сургууль байх агаад тэдгээрийн дунд 1-р дамжаанаас элсэн сурах боломжтой сургуулиуд бий.。

Коосэн сургалтын онцлог

  • Дэвшилтэт онолд суурилсан туршилт, практик дадлага, дасгал сургуулилтыг онцолсон боловсролоор дэлхийн жишигт нийцсэн технологид суралцаж, сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд шууд хариу үйлдэл үзүүлэх чадвартай мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг дээд боловсролын байгууллага юм.
  • Ихэнх ангиуд нь инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг бөгөөд далайчныг сургах далайн худалдааны анги ч бий.
  • 5 жилийн сургалтын хөтөлбөрөөр суралцаж "Дипломын боловсрол"-той төгсөнө.
  • 5 жилийн боловсрол эзэмшихээс гадна ахисан түвшний боловсрол олгох 2 жилийн гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Ахисан түвшний сургалтанд хамрагдаж, Их сургуулийн шинэчлэлийг дэмжих, эрдмийн зэрэг олгох байгууллага (NIAD-QE)-д өргөдөл гаргаж, шалгалтанд тэнцсэний дараа "Бакалаврын зэрэг"-тэй болох боломжтой.
  • Түүнчлэн, техникийн коллеж төгсөөд их сургуулийн 3-р курст шилжин суралцах, эсвэл хувийн техникийн коллежийн дэргэдэх их дээд сургуульд элсэн суралцаж, цаашид гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

Элсэх шалгуур ба болзол

Дараах шалгуур болон болзолыг хангасан байх шаардлагатай (Улсын Коосэн сургуульд хамаарна)

(1)Япон Улсын иргэншилгүй эсвэл Байнгын оршин суугчийн статусгүй байх. Элсэлтийн хүсэлт гаргахад Япон Улсын иргэншилтэй бол үндсэндээ шаардлага хангаагүйд тооцох. Хэрэв хоёр иргэншилтэй байх тохиолдолд шилжин суралцах үед гадаадын иргэншлийг сонгож Япон Улсын иргэншлээс татгалзахаар төлөвлөж буй хүсэлт гаргагчийг шаардлага хангасанд тооцох.

(2)2024 оны 4-р сарын 1-ний байдлаар 17-оос дээш настай байх (2024 оны 4-р сард сургуульд шилжин орох бол)

(3)Дараах шалгууруудын аль нэгийг хангасан байх

  1. Гадаадын боловсролын тогтолцооны 11-ээс дээш жилийн хөтөлбөрийг дуусгасан эсвэл удахгүй төгсөх
  2. Гадаадын боловсролын тогтолцооны 11-ээс дээш жилийн хөтөлбөрийг дуусгахтай тэнцэхүйц мэдлэг чадварын шалгалтад тэнцсэн эсвэл удахгүй тэнцэх
  3. Япон дахь гадаадын ахлах сургуультай дүйцэхүйц гэж зөвшөөрөгдсөн гадаад иргэдийн сургуулийг төгссөн эсвэл удахгүй төгсөх
  4. Гадаадад Швейцарын иргэний хуулийн дагуу байгуулагдсан Олон Улсын Бакалориат нийгэмлэгээс олгодог олон улсын бакалориат (International Baccalaureate) сертификатын эзэмшигч болсон эсвэл удахгүй авах
  5. Гадаадад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын муж улсуудад их, дээд сургуулийн элсэгчдэд тавигддаг гол шалгуур болох абитур (Abitur) сертификатыг авсан эсвэл удахгүй авах
  6. Гадаадад Бүгд Найрамдах Франц Улсад их дээд сургуулийн элсэлтийн гол шалгуурт тооцогддог бакалориат (Baccalaureate)-ын сертификатыг авсан эсвэл удахгүй авах
  7. Олон улсын боловсрол итгэмжлэлийн байгууллага(WASC,CIS,ACSI)-ын итгэмжлэлтэй гадаадын 11 жилтэй сургуулийг төгссөн эсвэл удахгүй төгсөх
  8. Ахлах сургууль төгсөх үед эзэмшвэл зохих мэдлэг ур чадварыг бүрэн эзэмшсэн гэж зөвшөөрөгдсөн байх
  • Дээрх шалгууруудын ①-ээс ③-ын хүрээнд хэрэв 11 жилийн сургалтын хөтөлбөрийг дуусгаагүй байх тохиолдолд Боловсрол шинжлэн ухааны сайдын баталсан бэлтгэл сургалтын хөтөлбөр эсвэл мэдлэг сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдаж дуусгасан байх шаардлагатай.

Элсэх хүсэлт гаргах арга зам

Улсын тэтгэлгээр байх тохиолдолд

Өөрийн улс дахь Япон Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлнэ. Танай улс Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа эсэх, мөн хэрхэн элсэх хүсэлт гаргах талаар тухайн улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамнаас лавлаж тодруулаарай.
Хэрхэн тэтгэлэгт хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Засгийн газрын тэтгэлэг" хуудаснаас авна уу.

Хувийн зардлаар сурах тохиолдолд

Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичиг

  1. Элсэн суралцах хүсэлт
  2. Нийт зардлыг хэрхэн төлөх тухай төлөвлөгөө
  3. Эрүүл мэндийн үзлэгийн бичиг
  4. Бусад

ДэлгэрэнгүйгҮндэсний технологийн хүрээлэн*-нвэб сайтаас үзнэ үү. 2024 оны шилжүүлгээр элсэх талаарх мэдээллийг 2023 оны 10-11 сарын орчимд нийтлэх болно.

*1 Коосэн нийгэмлэг гэдэг нь улсын техникийн коллежууд буюу Коосэн сургуулиудыг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж буй байгууллага. Тус байгууллага нь улсын Коосэн сургуулиудын хамтарсан сонгон шалгаруулах шалгалтыг зохион байгуулдаг.

Элсэлтийн шалгалт

Үндэсний технологийн хүрээлэн дараах зүйлсийг ерөнхийд нь үнэлж, тэнцсэн эсэх хариу гаргана. (2022 оны үр дүн)

  1. Элсэх хүсэлт гаргахад шаардагдах баримт бичгүүд
  2. Япон Улсын Их дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт
  3. Англи хэлний шалгалт болох TOEFL®、IELTS、TOEIC® L&R-ын аль нэг шалгалтын оноо
  4. Ярилцлагын үнэлгээ (Цахимаар зохион байгуулсан)

Төгсөлтийн дараах карьер

Та Коосэн сургуулийг төгсөөд үргэлжлүүлж сурах эсвэл ажлын байран дээр гарах хоёрын аль нэгийг сонгох боломжтой. Ажил хийхээр сонирхолтой оюутнуудад нэр хүндтэй томоохон 20 гаруй компаниас ажлын санал өгөх тохиолдол бий.
Ихэнх төгсөгчид Коосэн сургуульд олж авсан мэдлэг чадвар, дадлага тушлагаа бататгахаар судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн менежмент, үйлдвэрлэл явуулж буй талбар дээр амжилттай ажиллаж байна.

Year1 Year2 Year3 Year4 Year1 Year2 Year1 Year2 Lower secondary schools Year1 Year2 Year3 Year4 Year5 Year1 Year2 Year3 Year1 Year1 Employment Note : Kosen accept international students from the third year onwards. < Colleges of technology > Upper secondary schools Year2 Junior colleges University transfer Advanced studies at graduate schools Universities Doctoral course Master's course Advanced course Standard course Year3 Year2
Year1 Year2 Year3 Year4 Year1 Year2 Year1 Year2 Year3 Year1 Year2 Year1 Year2 Year3 Year4 Year5 Year1 Lower secondary schools Note : Kosen accept international students from the third year onwards. Year1 Year2 Year3 Upper secondary schools Standard course Junior colleges Universities Doctoral course Master's course Advanced course University transfer Year2 Advanced studies at graduate schools Employment < Colleges of technology >

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.