Японд суралцах төлөвлөгөө

Сургуультай танилцах

Магистр, докторын сургууль

Япон Улсын сургуулиудад хичээл үндсэндээ япон хэлээр явагддаг. Гэхдээ зарим их, дээд сургуулиуд глобалчлал, олон улсын хандлагад нийцүүлэн ялангуяа магистр докторын сургуулиуд англи хэл дээр дипломын боловсрол олгох хандлага алгуур нэмэгдсээр ирлээ. Мөн хичээлийн шинэ жилийн нээлтийг зөвхөн 4 сард гэхгүй намрын улирал(9,10 сар) руу шилжүүлсэн сургуулиуд бий.

Сүүлийн жилуудэд Хуулийн салбарын бакалаврын дараах боловсролын сургууль, Бакалаврын дараах мэргэшүүлэх сургууль зэрэг өндөр ур чадвар,мэдлэгтэй мэргэшсэн хүний нөөц бэлтгэхэд чиглэсэн сургуулиуд олон төрлийн салбаруудад нээгдэж байна.

Дипломын зэрэг горилох зорилгогүй судлаач оюутнаар сурах боломжтой тул та өөрийн зорилго, хүсэл сонирхолдоо нийцүүлэн сурах сургууль, суралцах хэлбэрээ сонгоорой.

Япон Улсын Магистр, докторын сургуулийн онцлог

Япон Улсын Магистр, доктоын сургууль өмчийн хэлбэрээс хамаарч Улсын, Орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн гэж ангилагддаг.
Нийт Магистр, докторын сургуулийн 86 нь улсынх, 89 нь орон нутгийн өмчит, 482 нь хувийн хэвшлийнх ба салбарын хүрээнд хувийн сургууль олон.
Энэ төрлийн улсын сургуульд суралцахад элсэлтийн хураамж ба сургалтын төлбөрийг нийлээд дунджаар 820,000 орчим иен, орон нутгийн өмчит бол 900,000 иен, хувийн сургууль бол 1,100,000 иен.
Америкт жилийн сургалтын төлбөр 1,600,000-аас 3,500,000 иен(1 ам.долларыг 130 иенээр тооцов). Англид бол 1,800,000-аас 4,500,000 сая иен(1 фунтийг 150 иенээр тооцов). Иймд Японы дээд боловсролын сургалтын төлбөр Америк, Англи улстай харьцуулахад харьцангуй хямд гэж болно.
Магистрын хөтөлбөр 2 жил, доктоын хөтөлбөр 5 жил. Тухайн сургуулиасаа хамаарч Магистрын хөтөлбөрийн 2 жилийг "Докторын өмнөх хөтөлбөр", харин үлдсэн 3 жилийг "Докторын дараах хөтөлбөр" гэж нэрлэж заншсан сургууль бий.
Анагаахын ухаан, нүүр ам судлал, мал эмнэлгийн сургууль нь бакалаврын сургалтын хөтөлбөр 6 жил байдаг тул Магистрын хөтөлбөргүйгээр докторын сургалтын хөтөлбөр нь 4 жил болдог. 6 жилийн сургалтын хөтөлбөртэй эмзүйн сургууль адил зохицуулалттай.
Магистр докторын сургалтын хөтөлбөр үндсэндээ япон хэл дээр байх боловч ганцхан англи хэл дээрх сургалтын хөтөлбөрүүд бий болж байна.
Мөн Ихэнх сургуулиуд 4 сард хичээлийн шинэ жилээ хийдэг бол Магистр, докторын сургуулиудын ихэнх нь намрын улирал (9, 10сар)-д хичээлээ эхлүүлэх тогтолцоог нэвтрүүлээд байна.

Мэргэшүүлэх Магистр, докторын сургууль

Шинэжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн глобалчлалтай уялдан, нийгэмд, олон улсын түвшинд өндөр амжилт гаргахуйц ур чадвар, мэдлэг эзэмшсэн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой хөтөлбөр юм.
Энэ нь хууль (Хуулийн бакалаврын дараах боловсрол олгох сургууль), багшлах боловсон хүчин бэлтгэх (Багшийн мэргэшүүлэх сургууль), нягтлан, бизнес, технологийн менежмент, нийтийн удирдлага, нийтийн эрүүл ахуй зэрэг олон салбарыг хамардаг.

Англи хэлээр эрдмийн зэрэг горилох хөтөлбөр

Японы сургуулиуд даяаршлын нөлөөгөөр их, дээд сургуулиудад япон хэл сурах нь саад бэрхшээл болохгүй байхаар зөвхөн "Англи хэлээр сургалтаа зохион байгуулж, эрдмийн зэрэг олгох хөтөлбөр" үүсгэн бий болгосон байна. Гэхдээ Техникийн коллеж, мэргэжлийн коллежид дээрх төрлийн хөтөлбөр байхгүй.

Шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшний жишиг

TOEFL iBT IELTS
Магистр, докторын сургууль 75-80 6

Дараах "Excel"-ээс англи хэлээр эрдмийн зэрэг горилох хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл авах боломжтой.

*Уг дата нь 2021 оны 5 сард зохион байгуулагдсан Их, дээд сургууль, Богино хугацааны дээд сургуулийг хамарсан судалгааны хүрээнд цуглуулсан мэдээлэл юм.

*Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тухайн сургуультай холбогдож авна уу.

Элсэгчдэд тавигдах шаардлага

Магистр, докторын сургуульд элсэн сурагч дараах шалгууруудаас аль нэгийг хангасан байх ёстой. Үүнд:

Магистрын хөтөлбөр ба докторын хөтөлбөр (өмнөх)

  1. Их сургууль төгссөн байх;
  2. Гадаадад боловсролын байгууллагад 16 жилийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн байх;
    *Анагаах ухаан, нүүр ам судлал, мал эмнэлэг, эмзүйн чиглэлээр докторын хөтөлбөрт хамрагдах тохиолдолд 18жилийн сургалтын хөтөлбөр дүүргэсэн байхыг шаардана.
  3. Гадаадын их, дээд сургуульд 3-аас дээш жилийн хугацаатай сургалтын хөтөлбөрийг дуусгаж бакалаврын зэрэгтэй дүйцэхүйц боловсролын зэрэг авсан байх;
    *Анагаах ухаан, нүүр ам судлал, эмзүй, мал эмнэлэгийн сургуульд элсэн суралцах бол дээрх хугацааг 5 жилээр тооцох
  4. Их сургуулийн шинэчлэлийг дэмжих, боловсролын зэрэг олгох байгууллагаас бакалаврын зэрэг олгосон байх;
  5. Гадаадын сургуулиас зохион байгуулах зайны сургалтад Японоос хамрагдаж, тухайн улсын 16 жилийн сургалтын хөтөлбөр (Анагаах ухаан, нүүр ам судлал, эмзүй, мал эмнэлэгийн сургуульд сурах бол дээрх хугацааг 18 жилээр тооцох)-ийг дүүргэсэн байх;
  6. Япон улсад гадаадын их дээд сургуультай дүйцэхүйц сургууль төгссөн байх
  7. Тодорхой мэргэжлийн сургуулийн ахисан түвшний сургалтыг дүүргэсэн байх
  8. Хуучин боловсролын тогтолцооны сургуулийг төгссөн байх;
  9. Батлан хамгаалах их сургууль, Далай тэнгисийн эргийн хамгаалах үндэсний академи, Цаг уурын их сургууль зэрэг Япон Улсын яамдын харьяалалын их сургуулийг төгссөн байх;
  10. Магистр, докторын сургуульд элсэн суралцах нь тусгайлан зөвшөөрөгдсөн 22-оос дээш настай иргэн байх.

Докторын хөтөлбөр (Дараах)

  1. Магистр эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх;
  2. Гадаадад Магистр эсвэл мэргэжлийн зэрэгтэй дүйцэхүйц боловсролын зэрэг авсан байх;
  3. Гадаадын сургуулиас зохион байгуулах зайны сургалтад Японоос хамрагдаж, Магистр эсвэл мэргэжлийн зэрэгтэй дүйцэхүйц боловсролын зэрэг авсан байх;
  4. Япон улсад гадаадын их дээд сургуультай дүйцэхүйц сургууль төгссөн, магистр болон мэргэжлийн зэрэгтэй дүйцэхүйц цол зэрэгтэй байх
  5. Нэгдсэн үндэсний байгууллагын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг дуусгаж, Магистрын зэрэгтэй дүйцэхүйц боловсролын зэрэгтэй байх;
  6. Их, дээд сургууль төгссөнөөс хойш 2 жилийн хугацаанд их, дээд сургууль, судалгааны хүрээлэнд ажилласан ажлын туршлагатай ба Магистрыг зэрэгтэй тэнцэхүйц мэдлэг чадвар эзэмшсэн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн байх;
  7. Сургуульд элсэн суралцах нь тусгайлан зөвшөөрөгдсөн 24-аас дээш насны иргэн байх;

Судлаач оюутан гэдэг нь

"Судлаач оюутан" гэдэгт албан бусаар суралцаж буй дараах оюутныг ойлгох.

  • Боловсролын зэрэг горилох зорилгогүй, богино хугацаанд судалгаа явуулах зорилготой суралцагчийг (Ихэвчлэн бакалаврын дараах хөтөлбөрт)
  • Сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу богино хугацаанд ирж суралцах оюутныг (бакалавр, бакалаврын дараах хөтөлбөрт)
  • Бакалаврын дараах албан хөтөлбөрт элсэх бэлтгэл болгон суралцаж буй оюутныг (Бакалаврын хөтөлбөр дуусгасан байх)

Шалгаруулалт: Үндсэн шалгаруулалт нь баримт бичиг бүрдүүлэх боловч ярилцлагын шалгалт авах тохиолдол бий.
Оршин суух зөвшөөрөл: Зөвхөн хичээлд суух судлаач оюутан гэдгээр "Гадаад оюутан" ангиллаар оршин суух зөвшөөрөл авахын тулд долоо хоногт багадаа 10 цагийн хичээлд суух шаардлагатай.
Үүнээс гадна, хичээлд суулгүй, цалин хөлсгүйгээр судалгааны ажил хийж буй судлаач оюутанд "Соёлын үйл ажиллагаа" ангиллын оршин суух зөвшөөрөл шаардлагатай байдаг.

Судалгааны төлөвлөгөө бэлтгэх, Судалгаа удирдах багш хайх, хүсэлт гаргах, элсэлтийн шалгалт

Судалгааны төлөвлөгөөг бэлтгэх тухай

Судалгааны төлөвлөгөө гэдэг нь сэдэв сонгож, түүнийгээ ямар аргачлалаар судлах тухай нэгтгэн бичсэн бичвэр байх юм. Бүх Магистр, докторын сургуульд судалгааны төлөвлөгөөг шаарддаг.
Судалгааны төлөвлөгөөг бичих хэлбэр, үгийн хэмжээ нь сургуулиас хамаарч харилцан адилгүй байх ба ерөнхийдөө 2000 үсэгт багтаах шаардлага тавьдаг нь нийтлэг юм.
Судалгааны төлөвлөгөөг бэлтгэхдээ сэдвийн хүрээнд өмнө хийгдэж байсан адил төстэй судалгааны ажлуудтай танилцаж уг сэдэв хир судлагдсан хийгээд ямар асуудлууд судлагдаагүй байгааг олж мэдэх нь маш чухал.
Судалгааны төлөвлөгөө нь агуулгын хүрээнд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1) Судалгааны зорилго 2) Нөхцөл байдал 3) Ач холбогдол 4) Судлах аргачлал 5) Ашигласан материал байх ёстой. Тухайн хүний судалгаа хийх хүсэл эрмэлзэл, асуудлыг олж дэвшүүлэх чадвар, мөн асуудалд дүн шинжилгээ хийх чадвар, логик сэтгэлгээнээс гадна тухайн салбарын хүрээнд олж авсан онолын мэдлэг нь шалгаруулалт хийхэд гол оноо болж өгнө.

Хийгдсэн судалгааны ажлын тухай мэдээлэл хайх... CiNii Articles (Гадны хуудас)

Хэрхэн судалгааны төлөвлөгөө бичих талаар, хэрхэн ярилцлагын шалгалтад бэлтгэх талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байвал....

Дасгал Судалгааны төлөвлөгөөг бэлтгэх арга 2-р хэвлэл 

『Дасгал Судалгааны төлөвлөгөөг бэлтгэх арга 2-р хэвлэл』
Зохиогч: JASSO
Хэвлэсэн газар: Бонжинша ХК (Зөвхөн Япон Улсад худалдаалж байна)

Судалгаа удирдах багш хайх тухай

Судалгаа удирдах багшийг тухайн иргэн өөрөө хайх шаардлагатай байдаг. Сургуулиасаа хамаараад элсэх хүсэлт гаргахаасаа өмнө судалгаа удирдах багшаа олж, судалгааны ажлаа танилцуулж удирдагч багш болох хүнээс урьдчилан зөвшөөрөл авсан байхыг шаардах тохиолдол бий.
Удирдагч багшийг төгссөн сургуулийнхаа анги удирдсан багш эсвэл өмнө Японд суралцаж байсан хүнээр дамжуулан танилцах, элсэхийг хүсч буй сургуулиас танилцуулах эсвэл цахим хуудаснаас хайх боломжтой.
Судалгаа удирдах багш эсвэл сургуультай холбогдох тохиолдолд өнөөг хүртэл хийсэн судалгааны ажлын үр дүн, цаашид хийх судалгааны төлөвлөгөө, тухайн багшаар удирдуулах хүсэлтэй байгаа шалтгаан зэргийг тодорхой бичиж, боломжтой бол төгссөн сургуулийнхаа удирдагч багшаар тодорхойлолт гаргуулан түүнийг хавсаргаж илгээх нь зохистой.
Судалгаа удирдах багшийн хувьд ганц цаасан дээрх мэдээллээр таныг сонгох боломжгүй. Тийм учраас олон дахин холбоо барьж судалгааны ажил хийх хүсэл эрмэлзэлээ илэрхийлэх хэрэгтэй.

Судлаачийн мэдээлэл хайх цахим хуудас : researchmap (Гадны хуудас)

Хүсэлт гаргахад шаардагдах баримт бичиг

Магистр, докторын сургуулийн үндсэн ангид элсэн суралцахад шууд шалгалт өгөхийг хүлээн зөвшөөрдөг сургууль байдаг бол "Судлаач оюутан" гэх сургалтын хөтөлбөрөөр заавал дамжуулж дэвшин сурахыг шаарддаг сургууль бий.

  1. Магистр, докторын сургуульд элсэн сурахад үндсэндээ дараах баримт бичгийг бүрдүүлж өгөх шаардлагатай.
    Шаардах баримт бичиг нь тухайн сургуулиас хамаарна. Дэлгэрэнгүйг тухайн сургуулиас лавлаж тодруулаарай.
    Элсэн суралцах хүсэлт (Магистр докторын сургуулийн маягт)
  2. Бакалаврын диплом (Төгсөөгүй тохиолдолд төгсөх тухай тодорхойлолт) (Докторын хөтөлбөрт элсэх хүсэлтэй тохиолдолд Магистрын диплом хэрэгтэй)
  3. Сүүлийн боловсрол эзэмшсэн зэргийн дүнгийн хуулбар
  4. Тодорхойлолт
  5. Төгссөн сургуульд суралцах хугацаанд хийсэн судалгааны ажил (Дипломын ажил) болон түүний товч танилцуулга
  6. Судалгааны төлөвлөгөө
  7. Бусад

Шалгалт

Бакалавр, докторын сургуулийн элсэлтийн шалгалт нь баримт бичгийн шалгаруулалт (Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичиг), мэдлэгийн шалгалт (бичгээр явагдах) , ярилцлага, эссэ эсвэл зохион бичлэг, аман шалгалт зэрэг хэд хэдэн аргачлалыг нийлүүлж явуулах тохиолдол бий.
Тухайн сургуулиас хамаарч элсэлтийн шалгалт өөрчлөгддөг тул сургуулийн цахим хуудаснаас тодруулаарай.

Сургууль хайх

Юу (Ямар мэргэжлээр) сурмаар байна? Ямар хотод амьдармаар байна?
Дараах хайлтын системд сурах хүсэлтэй мэргэжил, сургуулийн байршил, зэрэг өгөгдлөөр өөрийн хүсэл сонирхолд тохируулж хайлт хийх боломжтой

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.