Японд суралцах төлөвлөгөө

Сургуультай танилцах

Япон хэлний сургалтын байгууллага

Эх хэл нь япон хэл биш суралцагсдад япон хэлний боловсрол олгох байгууллага. Япон хэл сураад их, дээд сургуульд элсэх, бизнесийн япон хэл сурах зэрэг тухайн хүний сурах зорилгод нийцүүлсэн сургалтын хөтөлбөр бий.
Япон Улсын их, дээд сургууль, мэргэжлийн коллежид амжиллтай суралцахад Япон хэлний N1, N2 түвшинтэй байх шаардлагатай. Энэ нь 600-аас 900 цагийн хичээл хийсэн байна гэсэн үг.

Япон хэл заадаг байгууллагууд

1. Япон хэлний сургууль

Сургуулийн корпораци эсвэл хувьцаат компанийн байгуулсан сургуулиуд. Улсын хэмжээнд япон хэлний 600 орчим сургууль байдаг бөгөөд 49 мянга орчим хүн япон хэл сурч байна.

Онцлог

  • Ерөнхий япон хэлний сургалтаас гадна дэвшин сурах хөтөлбөр, бизнес япон хэлний хөтөлбөр зэрэг олон төрлийн сургалтын хөтөлбөртэй.
  • Хэрэв тухайн улсын дунд боловсролын тогтолцоо нь 12 жил хүрэхгүй тохиолдол "Бэлтгэл сургалтын хөтөлбөр*1"-тэй Япон хэлний сургуульд сурснаар Их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээгдэнэ.
  • 4 сар, 10 сард сургалт албан ёсоор эхэлдэг. (Шинэ ангиа 1 сар, 7 сард эхлүүлдэг сургууль бас бий)

Анхааруулга: "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрөл авахад хууль зүйн сайдын мэдэгдлээр баталгаажсан Япон хэлний сургуульд сурах нөхцөлтэй байдаг.

*1 Бэлтгэл сургалтын хөтөлбөр бол Японы их, дээд сургуульд элсэн сурахын тулд 12 жилийн албан боловсролыг дуусгасан байх шаардлагатай.
Танай улсын боловсролын тогтолцоо 12 жилийнх бус тохиолдолд Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан "Бэлтгэл сургалтын хөтөлбөр"-т хамрагдсанаар Их дээд сургуульд элсэх хүсэлт гаргаж болно.
Энэ төрлийн хөтөлбөрт япон хэл гэлтгүй их сургуулийн элсэлтэд шаардлагатай суурь шинжлэх ухааны хичээлийг сурах боломжтой.

2. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн коллежийн Япон хэлний анги

Орон нутгийн засаг захиргаанаас сургалтын тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежид япон хэлний анги байдаг.

Онцлог

  • 4 сар, 10 сард шинэ элсэлт авдаг
  • Ерөнхий япон хэлний мэдлэгээс гадна, дэвшин суралцах хөтөлбөртэй
  • Оюутны хөнгөлөлт зэрэг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежийн суралцагч гэх давуу эрхээр хангагдах боломжтой.

Анхааруулга: "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрөл авахын тулд хууль зүйн сайдын мэдэгдлээр баталгаажсан сургуульд заавал сурч байх ёстой.

3. Хувийн Их дээд сургууль, Богино хугацааны дээд сургуулийн гадаад оюутанд зориулсан богино хугацааны курс

Их, дээд сургууль, Богино хугацааны дээд сургуульд хялбарчилсан байдлаар тусгай техникийн боловсрол олгох зорилгоор ерөнхийдөө гадаад оюутнуудад зориулсан бэлтгэл сургалтыг олгох курсыг нийтлэг байдлаар гадаад оюутанд зориулсан богино хугацааны курс гэж нэрлэдэг.
Гадаад оюутанд зориулсан богино хугацааны курс нь асаргаа, олон улс, япон хэл гэх мэтчилэн олон чиглэлийнх байх ба тухайн сургуулиасаа хамаараад сургалтын агуулга нь ялгаатай байдаг. Энэ төрлийн ихэнх курст Их, дээд сургуульд элсэн суралцахад шаардлагатай япон хэл, суурь шинжлэх ухаан, японы соёл зэрэг хичээлүүдийг заадаг.

Онцлог

  • Их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт, Богино хугацааны дээд сургуулийн элсэгчдэд зориулсан бэлтгэл сургалтын хөтөлбөртөө япон хэл, орон судлал, японы соёлоос гадна суурь шинжлэх ухааны хичээлүүдээр голчлон заах сургуулиуд олон.
  • Гадаад оюутанд зориулсан богино хугацааны курстай Их дээд сургууль, Богино хугацааны дээд сургуульууд тодорхойлолтоор элсүүлэх тогтолцоог ашигладаг тохиолдол бий.
  • Гадаад оюутанд зорилусан асаргааны богино хугацааны курс шиг техникийн боловсрол олгох зорилготой хөтөлбөрүүд байх тул өөрийн хүсэл эрмэлзэлд тохирсон сургуулиа хайж олох хэрэгтэй.
  • Хавар буюу 4 сард, намар буюу 9, 10 сард шинэ элсэлт авдаг.

Сургууль хайх

Тухайн сургуулиасаа хамаарч онцлог, элсүүлэх журам ялгаатай байх тул дараах цахим хуудас, эксел файл дах мэдээллээр өөрийн зорилгод нийцсэн сургуулиа олоорой.

Сургууль хайхдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Хууль зүйн сайдын мэдэгдлээр баталгаажсан Япон хэлний сургууль эсэх талаар (Япон хэлний сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежид хамааралтай)
  • Буцаан олголтын журмыг вэбсайт эсвэл өргөдлийн зааварт нарийвчлан тусгасан байна уу?
  • Өөрийн сурах зорилгод нийцсэн сургалтын хөтөлбөртэй эсэх талаар
  • Түвшинд тохирсон анги хуваарилалт, нэг ангид хэдэн суралцагч байх талаар
  • Япон Улсын Их дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт(EJU) болон Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-д бэлтгэдэг эсэх талаар
  • Суралцагсад тухайн сургуулийг төгсөөд дараагийн алхам юу байдаг талаар. Цаашдын төлөвлөгөө, өдөр тутмын амьдралын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг талаар
  • Оюутны дотуур байртай эсэх талаар

Элсэхэд шаардлагатай баримт бичиг

Дараах баримт бичиг ерөнхийдөө шаардлагатай. Тухайн сургуулиас хамаарч шаардагдах баримт бичиг, материал ялгаатай тул дэлгэрэнгүйг сургуультай холбогдож лавлаж асуугаарай.

  • Элсэх хүсэлт, Хувийн намтар (Сургуулиас заасан маягтаар)
  • Сүүлийн эзэмшсэн боловсролын диплом гэрчилгээ
  • Сүүлийн эзэмшсэн боловсролын дүнгийн хуулбар
  • Суралцах хугацааны зардлыг хэрхэн төлөх талаар санхүүгийн байдлыг нотлох баримт бичиг
  • Бусад

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.