Японд суралцах төлөвлөгөө
Сургуультай танилцах
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Сургуультай танилцах
- Богино хугацааны хөтөлбөр
Богино хугацааны хөтөлбөр
"Богино хугацааны хөтөлбөр" гэдэг нь боловсролын зэрэг горилоогүй "Үндсэн бус оюутан"-аар ихэвчлэн хэдэн долоо хоногоос нэг жил хүртэла хугацаанд Японд суралцахыг хэлдэг.
Хичээл нь япон хэл болон англи хэл, эсвэл энэ хоёр хэлээр зэрэг явагдах тохиолдол бий.
Богино хугацааны хөтөлбөрт хамрагдах гадаад оюутанд зориулсан тусгай анги гаргасан байх, ердийн бакалаврын хичээлийг судлах боломжтой байх зэрэг уг хөтөлбөрийн агуулга нь олон янз бий. Богино хугацаанд суралцах хөтөлбөрийг тухайн онцлогоос хамаарч 5 хувааж болно
Товч танилцуулга | Кредит цаг | Сургалтын төлбөр төлөгч | Холбоо барих | |
---|---|---|---|---|
Оюутан солилцооны хөтөлбөр | Оюутан хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан Японы сургуульд суралцах хөтөлбөр | Японд авсан кредит цаг өөрийн орны сургуульд хүлээн зөвшөөрөгддөг | Илгээгч сургууль төлнө. (Японы сургуульд сурахад сургалт төлбөрөөс чөлөөлөгдөнө) | Өөрийн улсын сурч буй сургууль |
Оюутан солилцооны хөтөлбөрөөс бусад хөтөлбөр | Оюутан хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан сургуулиас гадна бусад сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой хөтөлбөр бий *1 | Кредит авах боломжтой эсэх нь тухайн хамрагдаж буй хөтөлбөрөөс хамаарна. | Ерөнхийдөө хүлээн авагч сургууль | Японы хүлээн авагч сургууль |
Судлаач оюутан *2 | Их, дээд сургуулийн төгсөгч 6 сараас нэг жил хүртэлх хугацаанд Магистр, докторын сургуульд эрдмийн ажлын судалгаа хийхийг зөвшөөрдөг хөтөлбөр. | Авах боломжгүй | хүлээн авагч сургууль | Японы хүлээн авагч сургууль |
Лекц сонсогч *2 | Хичээлийн сэдвийн "лекц сонсох"-ыг зорилго болгосон хөтөлбөр | Авах боломжгүй | хүлээн авагч сургууль | Японы хүлээн авагч сургууль |
Сэдэвт суралцагч *2 | Хичээлийн сэдвийн "Кредит авах"-ыг зорилго болгосон хөтөлбөр | Авах боломжтой | хүлээн авагч сургууль | Японы хүлээн авагч сургууль |
*1 Богино хугацааны хөтөлбөртэй Их, дээд сургуулийг хайх
*2 Зөвхөн лекц сонсох судлаач оюутан болох, лекц сонсогч байх, сэдэвт суралцагч "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрөл авахад аль аль нь "1 долоо хоногт 10-аас багагүй цаг суралцах" шаардлагатай гэж хуулинд заасан байдаг.
Үүнээс гадна лекцийн сонсгол хийхгүйгээр төлбөр хөлсгүй эрдмийн ажлын судалгаа явуулж буй судлаач оюутанд「Соёлын үйл ажиллагаа」ангиллын оршин суух зөвшөөрөл олгодог.