Японд суралцах төлөвлөгөө

Сургуультай танилцах

Их дээд сургууль (Бакалаврын хөтөлбөр) болон Богино хугацааны дээд сургууль

Их дээд сургууль нь дээд боловсролын байгууллагын цөм юм. Их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь ерөнхийдөө 4 жил байх (Анагаах ухаан, Нүүр ам судлал, Мал эмнэлэг, Эмзүйн сургуулийнх 6 жил), Богино хугацааны дээд сургуулийн хөтөлбөр нь 2-оос 3 жил.

Оюутан нь "Бакалавр" эсвэл "Богино хугацааны дээд сургууль төгссөн мэргэжлийн зэрэг"-тэйгээр төгсдөг.

Их дээд сургуулиас ихээхэн хамаарах боловч дээд боловсролын зэрэг горилж урт хугацаанд суралцах хүсэлтэй оюутнаас гадна солилцооны хөтөлбөрийн оюутан, тодорхой нэг хичээлд суралцах хүсэлтэй үндсэн бус оюутан, сонсогч оюутан хүлээн авдаг сургуулиуд бий.

Япон Улсад хичээлийн шинэ жил ерөнхийдөө 4 сард эхэлдэг. Харин зарим нэг сургуулиуд хичээлийн шинэ жилийн эхлэх хугацааг 9,10 сар буюу намрын улирал руу шилжүүлж байна.

Япон Улсын Их дээд сургууль (Бакалаврын хөтөлбөр) болон Богино хугацааны дээд сургуулийн онцлог

Япон Улсын Их дээд сургууль, Богино хугацааны дээд сургуулийг өмчийн хэлбэрээс хамаарч Улсын, Орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн гэж ангилдаг.

Тооны хувьд Улсын 86, Орон нутгийн өмчит 101, Хувийн 620 Их дээд сургууль(бакалавр хөтөлбөр) байгаа бол Богино хугацааны дээд сургуулийн тухайд Орон нутгийн өмчит 14, хувийн хэвшлийн 295 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Улсын Их дээд сургуульд элсэн суралцахад элсэлтийн хураамж ба сургалтын төлбөрнийлээд дунджаар 820,000 орчим иен, орон нутгийн өмчит бол 930,000 иен, хувийн сургууль бол 1,100,000 иен (Энэхүү мөнгөн дүн анагаах ухаан, нүүр ам судлалын сургуульд хамаарахгүй).

Америкт жилийн сургалтын төлбөр 3,6-аас 4,9 сая иен(1 ам.долларыг 130 иенээр тооцов). Англид бол 1,8-аас 3,6 сая иен(1 фунтийг 150 иенээр тооцов). Иймд Японы дээд боловсролын сургалтын төлбөр Америк, Англитай харьцуулахад харьцангуй хямд гэж болох юм.

Япон Улсын Их дээд сургууль, Богино хугацааны дээд сургуулийн хичээл үндсэндээ Япон хэлээр явагддаг. Харин сүүлийн үед англи хэлээр дипломын боловсрол олгодог хөтөлбөртэй сургуулиуд гарч ирж байна.

Япон Улсын Их дээд сургууль, Богино хугацааны дээд сургуульд элсэн суралцахын тулд Япон хэлний мэдлэгийн төвшин N1, N2 эсвэл Япон Улсад суралцах хүсэлтэй гадаадын оюутнуудад зориулсан шалгалтын Япон хэлний шалгалтад 250 онооноос дээш оноо авсан байх шаардлагатай.

Элсэгчдэд тавигдах шалгуур

Япон Улсын Их дээд сургууль (Бакалаврын хөтөлбөр) болон Богино хугацааны дээд сургуульд элсэн сурагч дараах шалгууруудаас аль нэгийг хангасан байх ёстой. Үүнд

  1. Ерөнхий боловсролын сургуульд 12 жил сурсан байх;
  2. Гадаадын Японы ахлах сургуультай дүйцэхүйц сургууль (12 жилийн боловсролд хүрээгүй)-ийг төгссөний дараа заасан бэлтгэл сургалтын хөтөлбөр*1-ийг дуусгасан байх;
  3. Гадаадын Их, дээд сургуульд элсэн сурах олон улсын боловсролын сертификат IB (International Baccalaureate), Abitur, Baccalauréat, GCE(The General Certificate of Education) A-Level-ын аль нэгтэй байх;
  4. Гадаадын 12 жилийн боловсролтой тэнцэхүйц мэдлэгийн төвшин тогтоох шалгалтад тэнцсэн 18-аас дээш насны иргэн (Боловсролын 12 жилд хүрэхгүй тохиолдолд тодорхой заасан бэлтгэл сургалтын хөтөлбөр эсвэл дадлага хийх хөтөлбөрийг дуусгасан байх шаардлагатай)
    ※ Тэнцсэн мэдлэгийн төвшин тогтоох шалгалтаа 12 жилийн боловсролтой тэнцэхүйц шалгалт эсэхийг тухайн улсын Элчин сайдын яамнаас тодруулаарай.
  5. Өөрийн улсдаа ахлах сургууль төгссөн эсвэл 11-с дээш жилийн сургалттай ЕБС-г төгссөн байх
  6. Япон Улсад гадаадын ахлах сургуультай тэнцэхүйц гэж заасан гадаад иргэдийн сургуулийг төгссөн байх (12 жилд хүрэхгүй тохиолдолд заасан бэлтгэл сургалтын хөтөлбөрийг дуусгасан байх шаардлагатай);
  7. Япон Улсын ахлах сургуультай тэнцэхүйц гэж итгэмжлэгдсэн гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг дуусгасан байх;
  8. Олон улсын үнэлгээний байгууллага (WASC, CIS (ECIS), ACSI, NEASC)-с магадлан итгэмжлэгдсэн сургуульд 12 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  9. Ахлах сургуулийн төгсөгчтэй дүйцэхүйц мэдлэгийн түвшинтэйг нотлох түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх (18 хүрээгүй тохиолдолд 18 нас хүрсэн өдрийн дараа өдрөөс дээрх шалгалтад тэнцсэнд тооцно);
  10. Тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн ахлах анги эсвэл техникийн коллежийн 3-р курсийг дүүргэсэн байх (12 жилийн албан боловсролыг дүүргэсэн);
  11. Тодорхой мэргэжлийн сургуулийн ахлах ангийг төгссөн байх
  12. Хуучин боловсролын тогтолцооны сургуулийг төгссөн байх;
  13. Их дээд сургуульд элсэн суралцах нь тусгайлан зөвшөөрөгдсөн 18-аас дээш настай иргэн байх;

*Өөрийн тань хамрагдсан хөтөлбөр албан боловсролын сургалтын хөтөлбөр эсэх, хэдэн жилийн хөтөлбөр эсэх талаар Япон Улс дахь Элчин сайдын яамнаас тодруулаарай.

*1 Бэлтгэл сургалтын хөтөлбөр: Япон Улсын их, дээд сургуульд элсэн суралцахад 12 жилийн албан боловсролын хөтөлбөрийг дуусгасан байх шаардлагатай.
Гэвч зарим нэг улс, бүс нутагт боловсролын тогтолцоо нь 12 жил хүрэхгүй байх тохиолдол бий.
Энэ тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан "Их, дээд сургуульд элсэн суралцахад шаардлагатай бэлтгэл сургалтын хөтөлбөр"-ийг дуусгаснаар их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлт гаргах эрхтэй болно.

Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичиг болон элсэлтийн шалгалт

Дараах баримт бичиг нь ерөнхийдөө шаардагдах ба тухайн сургуулиас хамаарч элсэх хүсэлт гаргахад шаардагдах баримт бичиг ялгаатай байна. Тийм учраас тухайн сургуулиасаа лавлаж тодруулаарай. Мөн япон хэл, англи хэлээр орчуулсан материал шаардагдах тохиолдол бий.

  • Элсэх хүсэлт (Тухайн сургуулийн маягтаар)
  • Ахлах сургуулийг төгссөн гэрчилгээ (төгсөх анги бол төгсөлтийг нотлох бичиг)
  • Ахлах ангийн дүнгийн жагсаалт
  • Ахлах сургуулийн захирал эсвэл багшийн тодорхойлолт
  • Япон хэл, англи хэлний төвшин тогтоох шалгалтын тодорхойлолт
  • Бусад

Ихэнх сургуулиуд гадаад оюутнуудад зориулж элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг.
Баримт бичиг ба хэлний төвшин бататгах шалгалт, оюутантай хийх ярилцлагаас гадна Япон Улсад суралцах хүсэлтэй гадаадын оюутнуудад зориулсан шалгалт (EJU)-ыг өгсөн байхыг шаарддаг сургуулиуд бий.

"Их, дээд сургуульд хувийн зардлаар суралцахаар зорьж буй гадаадад оюутнуудад зориулсан элсэлтийн тухай мэдээлэл"

Их, дээд сургуульд хувийн зардлаар суралцахаар зорьж буй гадаадад оюутнуудад зориулсан элсэлтийн тухай мэдээлэл

Бүх их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын агуулга, шалгалтад тэнцэгсдийн тоо зэргийн чухал мэдээллийг багтаасан танилцуулга Редактор болон хэвлэж гаргасан: олон нийтийн ашгийн төлөөх байгууллага "Ази оюутнуудын соёлын нийгэмлэг"

Нарийн мэргэшлийн хөтөлбөрийн дээд сургууль ба Богино хугацааны дээд сургууль

Тодорхой төрлийн мэргэжлийн ажлын байранд шаардлагатай мэдлэг, ур чадвар, онолыг олгох зорилготой сургууль. Сургалтын хөтөлбөр нь аж үйлдвэр, орон нутаг болон сургууль хамтран боловсруулсан байх ба хичээлийг зөвхөн лекц гэлгүй сургуулийн хүрээнд эсвэл сургуулиас гадуурх дадлага ажлыг ахиу оруулсан байдаг. Төгсөгч "Бакалавр (Мэргэжлийн) болон Богино хугацааны дээд сургуулийн төгсөгчийн гэрчилгээ (Мэргэжлийн) -тэй төгсдөг.

Англи хэлээр эрдмийн зэрэг горилох хөтөлбөр

Японы сургуулиуд даяаршлын нөлөөгөөр их, дээд сургуулиудад япон хэл сурах нь саад бэрхшээл болохгүй байхаар зөвхөн "Англи хэлээр сургалтаа зохион байгуулж, эрдмийн зэрэг олгох хөтөлбөр" үүсгэн бий болгосон байна. Гэхдээ Техникийн коллеж, мэргэжлийн коллежид дээрх төрлийн хөтөлбөр байхгүй.

Шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшний жишиг

TOEFL iBT IELTS
Их, дээд сургууль (Бакалавр) 71-80 5.5-6

Дараах "Excel"-ээс англи хэлээр эрдмийн зэрэг горилох хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл авах боломжтой.

*Уг дата нь 2021 оны 5 сард зохион байгуулагдсан Их, дээд сургууль, Богино хугацааны дээд сургуулийг хамарсан судалгааны хүрээнд цуглуулсан мэдээлэл юм.
*Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тухайн сургуультай холбогдож авна уу.

Өмнөх үеийн сурсан оюутнуудын дуу хоолой

Зөвхөн англи хэлээр сураад эрдмийн зэрэг горилох хөтөлбөрт хамрагдсан ч япон хэлний өдөр тутмын харилцан яриа, хирагана, катагана зэргийг эзэмшчихвэл Японд амьдрахад хялбар, ажилд ороход ч амар байх болно.
Мөн зарим нэг улсад виз мэдүүлэхэд япон хэл сурсан туршлага шаардагддаг тул элсэх хүсэлт гаргахдаа тодруулаарай.

Шилжин суралцах тогтолцоо

Шилжин суралцах гэдэг нь Богино хугацааны дээд сургууль зэрэг бусад сургуулийн оюутан их, дээд сургууль (Бакалаврын хөтөлбөр)-д дундаас нь суралцахыг хэлдэг.
Шилжин суралцах тогтолцоог хүлээн зөвшөөрсөн сургууль олон. Гэхдээ жил бүр шилжин суралцагчийн элсэлтийг авдаг гэсэн үг биш. Төгссөн сургуулийн сурсан жил, оюутан суралцах хугацаанд цуглуулсан багц цаг зэрэг нь шилжин сурах сургуульд хүчинтэй эсэх нь тодорхойгүй.

Шилжин сурах тохиолдолд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:

  • Богино хугацааны дээд сургууль болон техникийн коллежийн төгсөгч байх
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн сургууль төгссөн байх
  • Боловсрол шинжлэх ухааны сайдын итгэмжлэлтэй гадаадын их сургууль дахь япон сургуулийн хөтөлбөрийн дуусгасан байх
  • Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан шалгуурыг хангасан ахлах сургуулийн мэргэжил олгох курсыг дуусгасан байх

Шилжин суралцах тухай мэдээлэл ховор тул хүсэлт гаргахаар төлөвлөж буй сургуультай яаралтай холбогдож тодруулаарай.

*Энэхүү мэдээллийг 2020 онд нэгтгэсэн болно.
*Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл шаардлагатай тохиолдолд заавал тухайн сургуультай холбогдож тодруулна уу.

Бакалаврын хөтөлбөрт шилжин сурах тогтолцооны хүрээнд хувийн зардлаар сурах гадаад оюутан элсэх хүсэлт гаргаж болох сургууль, сургалтын хөтөлбөрийн тухай мэдээллийг дараах хайлтын системээс авах боломжтой.

Сургууль хайх

Юу (Ямар мэргэжлээр) сурмаар байна? Ямар хотод амьдармаар байна?
Дараах хайлтын системд сурах хүсэлтэй мэргэжил, сургуулийн байршил, зэрэг өгөгдлөөр өөрийн хүсэл сонирхолд тохируулж хайлт хийх боломжтой

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.