Японд суралцах төлөвлөгөө

Сургуультай танилцах

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллеж (Мэргэжил олгох хөтөлбөр)

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежийн дотор мэргэжил олгох хөтөлбөртэй сургууль нь дээд боловсролын байгууллагын нэг ба үүнийг "мэргэжлийн коллеж" гэж нэрлэдэг.
Ажлын байр, амьдрал дээр шаардах мэдлэг ур чадвар, арга барилыг эзэмшиж, тухайн хүний төлөвшлийг төгөлдөржүүлэх зорилготой боловсролын байгууллага юм.
Сургалтын хөтөлбөр 2 жил байх ба төгсөөд "Мэргэжлийн гэрчилгээ" авдаг. Харин өндөр ур чадвар олгох 4 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар "Нарийн мэргэшлийн гэрчилгээ"-тэй төгсдөг.

Сургалтын онцлог

Мэргэжлийн коллеж нь 1) Аж үйлдвэр 2) Хөдөө аж ахуй 3) Анагаах ухаан 4) Эрүүл ахуй 5) Боловсрол, нийгмийн хамгаалал 6) Бизнес практик 7) Гоёл чимэглэл, нарийн бичиг 8) Соёл зэрэг ерөнхийдөө 8 чиглэлээр сургалт явуулж байна.
Жишээлбэл: Дараах ажлын байран дээр шаардагдах мэдлэг, дадал, ур чадварыг эзэмших боломжтой.
Интерьер дизайнер, архитектор, систем инженер, автомашины засварчин, асрагч, хоол тэжээлийн ажилтан, тогооч, нарийн боовчин, үсчин гоо сайханч, нягтлан бодогч, орчуулагч хэлмэрч, онгоцны үйлчлэгч, зочид буудлын ажилтан, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, хувцас зохион бүтээгч, анимэ зураач, кино найруулагч, жүжигчин, тоглоом зохиогч, үнэт эдлэлийн зохион бүтээгч зэрэг.

Шаардах хэлний түвшин, мэдлэг

Мэргэжлийн коллежид хичээлүүд япон хэлээр явагдах тул япон хэлний чадвар шаардана. Дараах шаардлагуудын аль нэгийг хангасан байх хэрэгтэй.

  1. Хууль зүйн сайдын мэдэгдлээр баталгаажсан Япон хэлний сургалтын байгууллагад 6-аас дээш сар япон хэл сурсан байх
  2. Японы олон улсын боловсролыг дэмжих нийгэмлэг болон Япон сангаас зохион байгуулдаг япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N1 эсвэл N2 түвшинг хангасан байх
  3. Японы бага, дунд, ахлах сургуульд 1-ээс дээш жил суралцсан байх
  4. Япон Улсын Их дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалтын Япон хэлний шалгалт (Унших, сонсох чадварын нийлбэр) -д 400-аас дээш оноо авсан байх
  5. Японы ханз үсгийн түвшин тогтоох нийгэмлэг зохион байгуулдаг BJT буюу Бизнес Япон хэлний түвшин тогтоох шалгалтад 400-аас дээш оноо авсан байх

Элсэгчдэд тавих шалгуур

Дараах нөхцөлийг хангасан байх хэрэгтэй.

  1. Гадаадад 12 жилийн боловсролын хөтөлбөрийг дуусгасан байх
  2. Гадаадын 12 жилийн боловсролын хөтөлбөрийг дүүргэсэнтэй дүйцэхүйц мэдлэгийн ерөнхий шалгалтад тэнцсэн 18-аас дээш насных байх
  3. Япон дахь гадаадын ахлах сургуультай дүйцэхүйц гэж зөвшөөрөгдсөн гадаад иргэдийн сургуулийг төгссөн байх
  4. Гадаадад Боловсрол шинжлэх ухааны сайдын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу 11-ээс дээш жил сурсан байх
  5. Олон улсын бакалориат сертификат (International Baccalaureate), Германы Абитур сертификат (Abitur), Францын бакалориат сертификат (Baccalauréat)-ыг эзэмшигч эсвэл GCE(The General Certificate of Education) A-Level шалгалтад тухайн сургуулиас шаардах оноог авсан байх
  6. Японд байгуулагдсан олон улсын үнэлгээний байгууллага (WASC, CIS, ACSI, NEASC)-с магадлан итгэмжлэгдсэн гадаадын сургуульд 12 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  7. Ахлах сургуулийн төгсөгчтэй дүйцэхүйц мэдлэгийн түвшинтэйг нотлох түвшин тогтоох шалгалтад тэнцсэн 18 нас хүрсэн байх
  8. Тухайн сургуулийн элсэлтйн тусгай шалгуурыг хангасан, ахлах сургууль төгссөн сурагчаас илүү мэдлэг чадвартай хэмээн зөвшөөрөгдсөн 18 нас хүрсэн иргэн
  9. Сургуулийн боловсролын тухай хуульд заасан дээрх шалгууруудаас гадна элсэлтийн шалгуурын аль нэг шаардлагыг хангаж буй иргэн

*Дээрх шалгууруудын 1-ээс 3-ын хүрээнд хэрэв 12 жилийн сургалтын хөтөлбөрийг дуусгаагүй байх тохиолдолд батлагдсан бэлтгэл сургалтын хөтөлбөр эсвэл мэдлэг сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдаж дуусгасан байх шаардлагатай.

Сургууль хайх

Мэргэжлийн коллеж сонголт хийхэд анхаарах зүйлс!

Шалгах зүйлс Дэлгэрэнгүй
Албан ёсны зөвшөөрөлтэй сургууль Тухайн орон нутгийн засаг захиргаанаас тусгай зөвшөөрөл авсан эсэх.
Зөвшөөрөлгүй тохиолдолд "Мэргэжлийн гэрчилгээ", "Нарийн мэргэшлийн гэрчилгээ" олгохгүй.
Хичээлийн агуулга ба багшилж буй боловсон хүчний тоо

Эзэмшихийг хүсч буй мэдлэг, ур чадвар, дадал сургалтын хөтөлбөрт агуулж байгаа эсэх.
Суралцагчид болон багшлах боловсон хүчний тоон харьцааг нягталж хараарай.

Сургалтын байр ба тоног төхөөрөмж

Техник арга барил эзэмшихэд шаардлагатай сургалтын бааз бий эсэх.
Сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох, цахим хуудсан дахь зураг болон бусад
материалтай танилцаарай.

Ажилд ороход удирдах тогтолцоо бий эсэх,
Төгсөлтийн дараа карьер
Ажил ороход удирдах, чиглэл олгох бодлого
Төгсөгчдийн ажиллаж буй ажлын байр, хүссэн ажилдаа орсон эсэх талаар судлаарай
Сургалтын төлбөр Эхний жилийн сургалтын төлбөр болон төгсөх хүртэлх нийт сургалтын төлбөр, төлбөр төлөх
хугацааг судлаарай.
Бусдын үнэлгээ Төгсөгчид болон гадаад оюутнуудын холбоосыг ашиглаарай

Нэг цэгийн зөвлөгөө

Төгсөх нөхцөлөө тодорхой болгох : "Мэргэжил" болон "Нарийн мэргэшил"-ийн гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөр мөн эсэх талаар сургуулиасаа тодруулаарай.

Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичиг

  1. Элсэх хүсэлт (Тухайн сургуулийн маягтаар)
  2. Ахлах сургуулийн төгсөлтийн гэрчилгээ
  3. Ахлах сургуулийн дүнгийн хуулбар
  4. Япон хэлний сургалтын байгууллагын ирц, дүнгийн тодорхойлолт (Японд оршин суугаа тохиолдолд)
  5. Япон хэлний төвшин тотгоох шалгалтын батламж (Гадаадад амьдарч байгаа тохиолдолд)
  6. Бусад

Тухайн сургуулиас хамаарч ялгаатай материал шаарддаг. Мөн англи эсвэл япон хэлээрх орчуулга шаардах тохиодол бий. Тийм учраас дэлгэрэнгүйг тухайн сургуулиас тодруулаарай.

Элсэлтийн шалгалтын тухай

1) Баримт бичгийн шалгаруулалт 2) Мэдлэгийн түвшингийн шалгаруулалт 3) Ярилцлага 4) Зохион бичлэг 5) Тохирох шалгаруулалт 6) Ур чадварын шалгалт 7) Япон хэлний шалгалт зэргийн холбогдох шалгалтыг хольж зохион байгуулдаг.
Элсэлтийн шалгалтын үеэр ямар ч салбарт бай 1) шалгуулагчийн зорилго 2) элсэн орсны дараа суралцахад хангалттай япон хэлний мэдлэг, чадвар бий эсэх 3) суралцах эрмэлзэл нь шалгаруулалтын гол үнэлгээ болно.

"Мэргэжил" болон "Нарийн мэргэшил"-ийн гэрчилгээний ялгаа

Мэргэжлийн гэрчилгээ Нарийн мэргэшлийн гэрчилгээ
Суралцах хугацаа 2-оос дээш жил 4-өөс дээш жил
Хичээлийн цаг 1,700-аас дээш кредит цаг 3,400-аас дээш кредит цаг
Төсгөлт баталгаажуулах Шалгалт зэргээр авсан дүнгийн үнэлгээгээр тухайн хөтөлбөрийг төгссөнийг баталгаажуулна
Хөтөлбөрийн зохион байгуулалт - Сургалтын хөтөлбөр нь системчлэгдсэн зохион байгуулалттай байна
Төгсөлтийн дараах карьер Мэргэжлийн гэрчилгээ авах боломжтой салбарт суралцагч их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой Нарийн мэргэшлийн гэрчилгээ авах боломжтой чиглэлээр суралцагч Магистрын хөтөлбөрт элсэх боломжтой

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.