Японд суралцах төлөвлөгөө
Тэтгэлэг
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Тэтгэлэг
- Япон дахь тэтгэлгийн тойм
Агуулгын хүснэгт
- Тэтгэлэг, санхүүгийн тусламжийн төрлүүд
- Японы засгийн газар (БШУЯ) тэтгэлэг
- Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-н тэтгэлэг
- Орон нутгийн засаг захиргаа, холбогдох олон улсын харилцааны байгууллагууд, хувийн хэвшлүүдийн тэтгэлэг
- Сургуулийн тусгай тэтгэлэг/сургалтын төлбөрийн дүнг бууруулах эсвэл сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх тогтолцоо
- Хүсэлт өгөх арга
- Хүсэлт өгч тэтгэлэг авах хүртэл
Япон дахь тэтгэлгийн тойм
Гадаадад суралцахад шаардагдах бүх зардлыг даах тэтгэлэг цөөхөн байдаг ба ихэнх тэтгэлэг нь амьжиргааны зардал, сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг нөхөхөд зарцуулагддаг. Тийм учраас гадаадад суралцах нийт зардлыг тодорхой тооцоолж, зөвхөн тэтгэлэгт найдах бус өөрийн хөрөнгө мөнгөө оруулаад санхүүгийн сайн төлөвлөгөөтэй байх нь чухал.
Тэтгэлэг, санхүүгийн тусламжийн төрлүүд
Японы засгийн газар (БШУЯ) тэтгэлэг
Японы засгийн газар (БШУЯ) 1954 оноос хойш засгийн газрын санхүүжилтээр гадаад оюутнуудыг суралцуулж эхэлсэн. Японы засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутны тогтолцоо нь 7 төрөлтэй (Судалгааны оюутан, багш бэлтгэх оюутан, бакалаврын оюутан, япон хэл/ япон соёлын оюутан, техник технологийн оюутан, мэргэжлийн сургуулийн оюутан, залуу удирдагч хөтөлбөрийн оюутан). Өргөдлийг Гадаад харилцааны яам (Гадаад дахь Японы элчин сайдын яам) эсвэл Японы их дээд сургуулиудаар дамжуулан хүлээн авна.
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-н тэтгэлэг
Японы оюутныг дэмжих байгууллага нь БШУЯ-ны гадаад оюутны сургалтын урамшууллын тэтгэлэг болон гадаадад суралцахыг дэмжих тогтолцооны (гэрээгээр хүлээн авах) тэтгэлэг гэсэн 2 төрлийн тэтгэлэг олгодог.
Орон нутгийн засаг захиргаа, холбогдох олон улсын харилцааны байгууллагууд, хувийн хэвшлүүдийн тэтгэлэг
Японы орон нутгийн засаг захиргаа болон холбогдох олон улсын харилцааны байгууллагуудаас орон нутгийн засаг захиргаанд амьдардаг хүмүүс эсвэл орон нутгийн засаг захиргаа дахь сургуульд элсэн суралцдаг оюутнуудад олгодог, эсвэл хувийн компаниуд эсвэл хувийн хэвшлүүдээс олгодог тэтгэлэг байдаг. Байгууллага, компанийн зорилго, шинж чанараас хамааран тухайн бүс нутгийн сургуулиудаас, тухайн компанитай холбоотой мэргэжлээр, эсвэл солилцооны зорилгоор зорилтот улс, бүс нутгийн оюутнуудаас элсүүлдэг.
Сургуулийн тусгай тэтгэлэг/сургалтын төлбөрийн дүнг бууруулах эсвэл сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх тогтолцоо
Гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг, сургалтын төлбөрийн дүнг бууруулах эсвэл сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх зохицуулалт хийдэг сургуулиуд байдаг.
Хүсэлт өгөх арга
Ихэнх тэтгэлэг нь Японд ирж сургуульд элсэн орсныхоо дараа, Японоос хүсэлтээ өгдөг ёстой ч, гаднаас тэтгэлэг авах хүсэлт өгөх боломжтой. Мөн, тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг ихэвчлэн таны элссэн Япон сургуулиар дамжуулан авдаг.
Төрөл | Өргөдөл гаргагч/Өргөдөл гаргах эрхтэй эсэх | |
---|---|---|
Японд ирэхээс өмнө/Их дээд сургуульд элсэн орохын өмнө | Японд ирсний дараа/Их дээд сургуульд орсны дараа | |
1. Гадаад оюутныг дэмжих хөтөлбөр (Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад оюутны сургалтын тэтгэлэг) |
△ Өргөдөл гаргах боломжгүй ч зарим хичээлийн японд суралцах шалгалт (EJU) -нд өндөр үзүүлэлт авсан бол, өргөдөл гаргах захиалагчаар сонгоно. |
〇 Сургуулиар дамжуулан өргөдөл гаргана. Гэвч сургууль болгонд санал болгох хүний тоо харилцан адилгүй байдаг тул, сургуулиас шалтгаалан өргөдөл гаргах боломжгүй болох тохиолдол бий. |
2. Гадаадад суралцах дэмжлэг үзүүлэх тогтолцоо (Гэрээгээр хүлээн авах) тэтгэлэг |
△ Оюутан солилцооны гэрээ байгуулсан хүлээн авагч их сургуульд элсэн орсон байх ёстой. |
〇 Сургуулиар дамжуулан өргөдөл гаргана. |
3. Японы засгийн газрын (Боловсрол, шинжлэх ухааны яам MEXT)тэтгэлэг | 〇 |
△ Японд сурч байгаа гадаад оюутан ч тодорхой нөхцөлийг хангавал өргөдөл гаргах боломж олддог. |
4. Орон нутгийн засаг захиргаа, олон улсын харилцааны байгууллагууд гэх мэтийн тэтгэлэг |
△ Японд ирэхийн өмнө өргөдөл гаргах боломжтой байдаг ч ийм хөтөлбөр маш цөөн. |
〇 Ихэнх тэтгэлэг нь Японд ирсний дараа эсвэл их сургуульд орсны дараа өргөдөл гаргах эрхтэй байдаг. |
5. Сургуулийн тусгай тэтгэлэг, сургалтын төлбөрийг бууруулах, сургалтын төлбөрөөс чөлөөлөх тогтолцоо |
〇 Зарим сургуулиуд элсэн орохоос өмнө өргөдөл гаргах боломжтой тэтгэлгийг санал болгодог. |
〇 Зарим сургуулиуд Японд суралцаж буй оюутнуудад олгодог болон сургуульд орсны дараа өргөдөл гаргах боломжтой тэтгэлгийг санал болгодог. |
Хүсэлт өгч тэтгэлэг авах хүртэл
Хамрагдах хүсэлтэй тэтгэлгээ олж хайгаарай.
Элсэлтийн үе шат, нас, иргэншил, суралцах чиглэл гэх мэтээс хамааран шаардах нөхцөлтэй байх тохиолдолд бий. Хүсэлт гаргах боломжтой тэтгэлэг олоорой
Дэлгэрэнгүй шалгацгаая
Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж, өргөдлийн маягт авцгаая.
Өргөдлөө илгээнэ үү
Өргөдлийн маягт дээр шаардлагатай мэдээллийг бөглөж, шаардлагатай бичиг баримт (намтар түүх, суралцагчийн гэрчилгээ, сурлагын дүнгийн хуудас, удирдсан багшийн тодорхойолт, эрүүл мэндийн тодорхойлолт, цээж зураг, гадаад иргэний оршин суух үнэмлэх гэх мэт)-ын хамт заасан газарт ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтанд хамрагдана уу
Сонгон шалгаруулах шалгалт нь зөвхөн бичиг баримтын шалгалт байх нь ч бий, бичгийн шалгалт (ерөнхий мэдлэг, нарийн мэргэжлийн мэдлэг, япон хэлний түвшин гэх мэт), ярилцлага гэх мэтчилэн уг тэтгэлгээс хамаарч өөр өөр байдаг.
Сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдэх
Сонгон шалгаруулалтын дүнг тэтгэлэг зарласан байгууллага эсвэл сургуулиас мэдэгдэнэ.