Японд суралцах төлөвлөгөө
Тэтгэлэг
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Тэтгэлэг
- Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-н тэтгэлэг
Агуулгын хүснэгт
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-н тэтгэлэг
Гадаад оюутан хүлээж авах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаад оюунуудад зориулсан тэтгэлэг)
Энэ нь их, дээд сургууль, төгсөлтийн дараах сургууль, богино хугацааны их дээд сургууль, техникийн коллеж, төрөлжсөн мэргэжлийн коллеж, Японы их дээд сургуульд элсэн орох бэлтгэл сургалт явуулдаг боловсролын байгууллага эсвэл Япон дахь япон хэлний боловсролын байгууллагууд (цаашид "сургууль" гэх) -д сурлага, төлөвшил сайтай хэдий ч санхүүгийн шалтгаанаар суралцахад хүндрэлтэй байгаа хүмүүст тэтгэлэг олгодог хөтөлбөр юм.
*Гадаад оюутны элсэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр (Гадаад оюутны сурлагыг дэмжих Боловсрол, шинжлэх ухааны яамны тэтгэлэг) нь "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрөлтэй оюутнуудад олгогддог. "Гэр бүлээр оршин суух", "Байнгын оршин суух" зэрэг "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрлөөс бусад ангиллын оршин суух зөвшөөрөлтэй байх тохиолдолд хамаарахгүй.
Тэтгэлэг гардах боломжит суралцагчид | Сард олгогдох тэтгэлгийн мөнгөн дүн |
Тэтгэлэг олгох хугацаа |
---|---|---|
|
48,000 иен | Зарчмын хувьд 4-р сараас ирэх жилийн 3 сар хүртэлх 1 жилийн хугацаа эсвэл 10-р сараас ирэх жилийн 3 сар хүртэлх хагас жилийн хугацаанд тус тус олгоно. |
|
30,000 иен |
Бүртгэлийн нөхцөл ба бүртгүүлэх арга
Японд ирэхээс өмнө / Их сургуульд орохоосоо өмнө өргөдөл гаргах
Японд суралцах гадаад оюутнуудад зориулсан шалгалт (EJU) -д сайн үзүүлэлт авсан, Японы их дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль, техникийн коллеж (3-р анги), төрөлжсөн мэргэжлийн коллежид хувийн зардлаар элсэн суралцахаар төлөвлөж буй гадаад оюутныг Гадаад оюутан хүлээж авах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаад оюунуудад зориулсан тэтгэлэг)-н захиалагчаар шалгаруулдаг систем бий.
Энэхүү системийн дагуу захиалга өгөхөөр сонгогдсон өргөдөл гаргагч нь тогтоосон хугацаанд их, дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль, техникийн коллеж (3 р анги), төрөлжсөн мэргэжлийн коллежид суралцагчаар элсэх ёстой ба таны элссэн сургуулиас таныг Японы Оюутны Дэмжих Байгууллага (JASSO)-д захиалга өгөгчөөр санал болгож, JASSO-с зөвшөөрсөн тохиолдолд та тэтгэлэг авах боломжтой.
Бүртгүүлэх арга:
Японд байхдаа шалгалт өгөх бол: Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад (EJU) онлайнаар бүртгүүлэхдээ "Гадаад оюутныг дэмжих хөтөлбөр" -н баганад "Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах" гэснийг сонгоно уу.
Хэрэв та Японоос өөр улсаас шалгалт өгч байгаа бол: Гадаад оюутнуудад зориулсан Японы их дээд сургуульд элсэх шалгалт өгөх өргөдлийн маягтын тохирох баганад 〇 тэмдэг тавьж бөглөнө үү.
Японд ирсний дараа / Их, дээд сургуульд дэвшин сурсны дараа хамрагдах
Хүсэлт гаргагч:
- Японы Магистр, докторын сургуульд үндсэн оюутнаар суралцаж байх эсвэл Их, дээд сургуулийн Бакалавр хөтөлбөрөөс илүү өндөр боловсролтой бөгөөд Магистр, докторын сургуульд эрдэм шинжилгээний судалгааны ажил явуулахын тулд судлаач оюутны ангиллаар сурч байх
- Японы Их, дээд сургууль, Богино хугацааны дээд сургууль , Техникийн коллежийн 3-р дамжаанаас дээш ангийн оюутан эсвэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежийн мэргэжил олгох курст үндсэн оюутнаар суралцаж байх
- Японы Их, дээд сургууль, Богино хугацааны дээд сургуульТехникийн коллежийн мэргэшүүлэх курс эсвэл гадаад оюутанд зориулсан богино хугацааны курст үндсэн оюутнаар суралцаж байх
- Японы Их, дээд сургуулийн элсэлтэд зориулсан бэлтгэл сургалтын хөтөлбөртэй боловсролын байгууллагад үндсэн оюутнаар суралцаж байх
- Японы Их, дээд сургууль, Магистр, докторын сургууль, Богино хугацааны дээд сургууль , Техникийн коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежийн мэргэжил олгох курст дэвшин суралцах зорилгоор япон хэлний сургалтын байгууллагад суралцаж байх
Өргөдөл гаргах нөхцөл:
- Өмнөх хичээлийн жилийн сурлагын дүн 2.3-с дээш байх ёстой ба оюутны тэтгэлэг авах хугацаанд тэрхүү дүнгээ хамгаалж чаддаг байх.
- Дараах япон, англи хэлний мэдлэгийн түвшинг хангаж буй суралцагч(※Гадаад оюутанд зориулсан богино хугацааны курс, бэлтгэл сургалтын хөтөлбөр, япон хэлний сургуулийн суралцагчдад хамаарахгүй )
Япон хэлний мэдлэг: Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын N2-оос дээш түвшинд тэнцсэн байх, Япон Улсын Их, дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт(Сонсох, унших, сонсоод уншиж ойлгох хэсэг)-д 200-аас дээш оноо авсан байх эсвэл Японы оюутныг дэмжих байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх түвшнээс өндөр хэлний мэдлэг, чадамжтай байх
Англи хэл: Гадаад хэл суралцагчдын мэдлэгийн түвшин тогтоох Европын нийтлэг стандарт (CEFR)-ын B2түвшнийг хангасан байх
- Гадаад оюутны сурлагыг дэмжих тэтгэлэг олгогдсоноос хойш, Японы оюутныг дэмжих байгууллагаас тухайн суралцаж буй сургуулиар дамжуулан ажил мэргэжлийн байдлын тухай судалгаанд оролцох санаа бодолтой байх
- Гэрээс ирж буй мөнгөн дэмжлэг(Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр хамаарахгүй) нь сард дунджаар 90,000 иенээс хэтрэхгүй байх
- Гэр бүлийн хамаарал бүхий хүн Япон Улсад амьдарч байгаа тохиолдолд түүний жилийн орлого 5,000,000 иенээс хэтрэхгүй байх
- Гадаад оюутны сурлагыг дэмжих тэтгэлгийг авах хугацаандаа давхар авах нь хүлээн зөвшөөрөгдөөгүй бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Өргөдөл гаргагч нь гадаад оюутны тэтгэлэг авч байгаагүй байх.
- Тэтгэлэг авах жилээс хойш дараагийн жилд Их, дээд сургуульд элсэн суралцахаар төлөвлөж байх (зөвхөн Япон хэлний сургуулийн суралцагчдад хамааралтай)
Өргөдөл гаргах арга:
Сургуулийнхаа хариуцсан ажилтнаас лавлана уу.
*Сургуулийн тодорхойлох хүний тоо хязгаартай тул сурч буй сургуулиас хамаараад бүртгүүлэх боломжгүй байх эрсдэл бий.
Гадаадад суралцагчдыг дэмжих хөтөлбөр (гэрээний дагуу Японд суралцах тэтгэлэг)
Уг хөтөлбөр нь Их, дээд сургууль, Магистр, докторын сургууль, Богино хугацааны дээд сургууль , Техникийн коллеж эсвэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллеж (мэргэжил олгох курс) -ууд гадаадын дээд боловсролын байгууллагатай байгуулсан оюутны хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт үндэслэж, тухайн сургуульд суралцаж буй оюутныг 8 өдрөөс 1 жил хүртэлх хугацаанд хүлээн авах хөтөлбөр хэрэгжүүлж буй тохиолдолд дээрх хөтөлбөрийг
дэмжих хүрээнд болзол шалгуурыг хангах оюутанд тэтгэлэг олгох тогтолцоо юм.
Энэхүү тогтолцооны дагуу хүсэлт гаргах талаар суралцаж буй сургуулиасаа тодруулна уу.
Тэтгэлэг гардах боломжит суралцагчид | Хамрагдах улс орон | Сард олгогдох тэтгэлгийн мөнгөн дүн | Тэтгэлэг олгох хугацаа |
---|---|---|---|
|
Япон Улстай дипломат харилцаа тогтоосон улсууд (эхдээТайвань, Палестин боломжтой) |
80,000 иен | Тэтгэлэг авах хугацаа: 8 хоногоос 1 жил хүртэл |