Японд суралцах төлөвлөгөө
Тэтгэлэг
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Тэтгэлэг
- Японы засгийн газар (БШУЯ) тэтгэлэг
Агуулгын хүснэгт
Японы засгийн газар (БШУЯ) тэтгэлэг
Төрөл
Японы засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутны тогтолцоо нь 7 төрөлтэй (Судалгааны оюутан, багш бэлтгэх оюутан, бакалаврын оюутан, япон хэл/ япон соёлын оюутан, техник технологийн оюутан, мэргэжлийн сургуулийн оюутан, залуу удирдагч хөтөлбөрийн оюутан).
Суралцахыг хүсэгчид ЭСЯ эсвэл Их сургуулиас тодорхойлуулах гэсэн 2 хэлбэрээр бүртгүүлнэ. Дэлгэрэнгүйг бүртгэлийн сонгон шалгаруулалтын процессоос харна уу.
Төрөл болон төлбөрийн агуулга
Судлаач оюутан | ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын оюутан | Их сургуулийн үндсэн оюутан | Япон хэл-Япон соёл судлаач оюутан | Коосэн/Техникийн коллежийн оюутан | Мэргэжлийн коллежийноюутан | Залуу манлайлал хөтөлбөр (YLP)-н гадаад оюутан*3 | |
---|---|---|---|---|---|---|---|
ЭСЯ-нытодорхойлолт | 〇 | 〇 | 〇 | 〇 | 〇 | 〇 | X |
Их сургуулийн тодорхойлолт*1 | 〇 | Χ | 〇 | 〇 | 〇(Мэргэжлийн коллежийн тодорхойлолт) | Χ | X |
түвшин | магистр, докторын түвшин | бакалаврын түвшин | магистр, докторын түвшин | ||||
Хугацаа |
[Элчин сайдын яамны тодорхойлолт] Ээлжит бус хичээл: 2 жилийн дотор Ээлжит хичээл: Үндсэн суралцах хугацаа (Шаардлагатай бол 6 сарын хэлний бэлтгэлийн хугацааг нэмнэ) [Их сургуулийн тодорхойлолт] Элсүүлэх хүрээнээс хамаарч өөр өөр байна. (6 сараас эхлээд үндсэн суралцах хугацаа дотор) |
Япон хэлний сургалт оруулаад 1,6 жилийн дотор | [Элчин сайдын яамны тодорхойлолт] Япон хэлний сургалтыг оруулаад 5 жил (анагаах ухаан, шүд, эмзүй, малын эмч:7 жил) [Их сургуулийн тодорхойлолт] 6 сараас эхлээд үндсэн суралцах хугацаа дотор (Хэлний бэлтгэл зарчмын хувьд шаардлагагүй) |
Хичээлийн 1 жил | Япон хэлний сургалт оруулаад4 жил (далайчин бэлтгэх хөтөлбөр бол 4,6 жил) |
Япон хэлний сургалт оруулаад 3 жил | Хичээлийн 1 жил |
Япон хэлний бэлтгэл боловсрол | Хагас жил Япон хэлний хангалттай түвшний мэдлэгтэй бол шууд элсэн орох |
1 жил (Токиогийн Гадаад хэлний их сургууль болон Оосакагийн их сургууль) |
Байхгүй | 1 жил (Японы оюутныг дэмжих байгууллагын Токиогийн Япон хэлний боловсролын төв) |
1 жил (Соёл гадаадvхэл мэргэжлийнvсургууль, Японы оюутныг дэмжихvбайгууллагынvОосакагийнvЯпон хэлнийvболовсролын төв) |
Байхгүй | |
Мэргэжлийн боловсрол | магистр, докторын сургуульд мэргэжлийн чиглэлээр мэргэших | Багш мэргэшүүлэх факультетэд тусгай сургалт | Их сургуулийн үндсэн хичээл үзэх | Япон хэл эсвэл япон соёлоос суралцах тусгай сургалт | Техникийн коллежийн 3-р курст шилжин суралцах | Мэргэжлийн сургуулийн мэргэшлийн сургалтад хамрагдах |
Төгсөлтийн сургуулийн магистрын анги |
Тэтгэлгийн хэмжээ | Сарын143,000иен ~ 145,000иен |
Сард 143,000иен | Сард 117,000иен | Сард 242,000иен | |||
Сургалтын төлбөр | Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх | ||||||
Явах зардал | Хоёр талын замын зардал (онгоцны билет ) олгох*2 |
*1 Бүх их дээд сургуулиудад толорхойлолтоор элсүүлэх орон тоо байдаг гэсэн зүйл биш *2 Их сургуулийн тодорхойлолтоор элсэх тохиолдолд, их дээд сургуулийн санал болгож буй тодорхойлолтоос хамааран онгоцны билетийг төлөхгүй байж магадгүй юм. *3 Хилийн чанад дахь олон нийтийн байгууллагаас санал болгож элсүүлэх тодорхойлолт
Шалгуур
Судлаач оюутан | 35-аас доош насны Их дээд сургуулийн төгсөгч (төгсөх төлөв бүхий), эсвэл сургуулийн боловсролын 16 жилийн ангийг дүүргэсэн хүн |
---|---|
ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын оюутан | 35-аас доош насны Их дээд сургууль эсвэл багш бэлтгэх сургуулийн төгсөгч, бага болон дунд шатны боловсролын байгууллагад багшаар ажилладаг, өөрийн орны багш бэлтгэдэг сургуульд багшаар ажилласан 5-аас дээш жилийн туршлагатай (харин Их дээд сургуулийн багш нар хамаарахгүй) |
Их сургуулийн үндсэн оюутан | 17-оос дээш 25-аас доош насны бөгөөд сургуулийн боловсролын 12 жилийн ангийг дүүргэсэн эсвэл ахлах сургуультай дүйцэх ангийг дүүргэсэн хүн (төгсөх төлөв бүхий) |
Япон хэл, Япон соёл судлаач оюутан | 18-аас дээш 30-аас доош насны бөгөөд, Японд ирэх болон нутаг буцах мөчид гадаадын Их дээд сургууль (Японоос бусад орон)-ийн факультетэд харьяалагдан япон хэл-япон соёлоор суралцаж буй хүн |
Коосэн / Техникийн коллежийн оюутан | 17-оос дээш 25-аас доош насны бөгөөд ахлах сургуультай дүйцэх сургуулийн анги(Бага сургуулиас дээш 11 жилийн анги)-ийг дүүргэсэн хүн (төгсөх төлөв бүхий) |
Мэргэжлийн коллежийн оюутан | 17-оос дээш 25-аас доош насны бөгөөд сургуулийн боловсролын 12 жилийн ангийг дүүргэсэн эсвэл ахлах сургуультай дүйцэх ангийг дүүргэсэн хүн (төгсөх төлөв бүхий) |
Залуу манлайлал хөтөлбөр (YLP)-н гадаад оюутан | 40-өөс доош насныхан, их дээд сургууль төгссөн, ажлын туршлагатай хүмүүс, Азийн улс орнуудын захиргааны залуу албан хаагчид гэх мэт. |
Шалгалт авах хичээлийн нэрсийн жагсаалт: ЭСЯ- аас тодорхойлсон гадаад оюутан
Судлаач оюутан | япон хэл, англи хэл |
---|---|
ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын оюутан | япон хэл, англи хэл |
Их сургуулийн үндсэн оюутан | япон хэл, англи хэл, математик、байгалийн ухаан(*Зөвхөн байгалийн ухааны чиглэлээр хими, физик эсвэл биологийн хичээлээс 2 хичээл сонго) |
Япон хэл, Япон соёл судлаач оюутан | япон хэл |
Коосэн / Техникийн коллежийн оюутан | япон хэл, англи хэл, математик, физик болон хими |
Мэргэжлийн коллежийн оюутан | япон хэл, англи хэл, математик |
Сонгон шалгаруулалтын процесс
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг нь тухайн улс дахь Япон Улсын Элчин сайдын яам зэрэг гадаад дахь дипломат байгууллагын тодорхойлолтоор Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандах арга, Япон Улсын Их, дээд сургуулийн тодорхойлолтоор дээрх яаманд хүсэлт гаргах 2 төрөл байдаг.
1. ЭСЯ-ны тодорхойлолтоор сонгон шалгаруулах нь
Хилийн чанад дахь Япон Улсын ЭСЯ (Зарим улсад Ерөнхий Консулын газар) сонгон шалгаруулахыг "ЭСЯ-ны тодорхойлолт" гэнэ.
Тавигдах шаардлагын тухайд энд дурдагдсанаас гадна нарийн зохицуулалт байх тул дэлгэрэнгүйг тухайн орон дахь Япон Улсын Элчин сайдын яамнаас тодоруулна уу.
Тухайн улсаас хамаарч тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл, хамрах салбар мэргэжил нь ялгаатай байх тохиолдол бий. Сонирхож буй тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжил, салбар бий эсэх талаар Япон Улсын Элчин сайдын яамнаас тодруулаарай.
Мөн шаардлагатай баримт бичиг өгөх, ярилцлага хийх зэрэг бүх арга хэмжээ тухайн улс дахь Элчин сайдын яам зэрэг Япон Улсын дипломат байгууллагаар дамжин явагдана.
2. Их дээд сургуулийн тодорхойлолтоор сонгон шалгаруулах нь
Хилийн чанадын, голдуу Их дээд сургуулиуд хооронд байгуулсан солилцооны гэрээ хэлэлцээрт үндэслэсэн солилцооны оюутныг Засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутнаар хүлээн авахыг "Их, дээд сургуулийн тодорхойлолт" гэнэ. Энэ нь Японы хүлээн авагч Их дээд сургуулиас Японы Боловсрол шинжлэх ухааны яам руу тодорхойлох арга бөгөөд үүнд судлаач оюутан болон япон хэл, япон соёл судлаач оюутнууд хамрагдана.
Их, дээд сургуулиас тодорхойлуулсан Засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутнууд Японд 9, 10 саруудад зорчдог.
Японд бүх Их, дээд сургууль үндсэн оюутнаар гадаадын оюутныг элсүүлэхэд тодорхойлолт гаргаж өгөх субьект болохгүй ба
Зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталгаажсан тодорхой тооны сургуулиуд өөрийн онцлогтой тусгай сонгон шалгаруулалтаар маш сайн, шилдэг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэж үнэлэгдсэн оюутныг тодорхойлох тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны яаманд тодорхойлох тогтолцоо юм. Тийм учраас Их, дээд сургуулийн тодорхойлолтоор тэтгэлэгт хамрагдахыг төлөвлөж буй оюутнууд юуны түрүүнд элсэх хүсэлтэй сургуулиа дээрх тодорхойлолтыг гаргах боломжтой эсэхийг сайтар лавлах шаардлагатай.
Мөн тавигдах шаардлага, сурлагын голч оноо гэх мэт нь тухайн сургуулиас хамаарч ондоо байх тохиолдол бий. Үүн дээр нэмээд тухайн сургуулийн тодорхойлолт гаргах боломжит хөтөлбөрийн төрлөөс хамаарч тэтгэлэг олгох хугацаа, түүнд хамрагдах оюутны ангилал ялгаатай байх тул тухайн сургуультай холбогдож нягтлаарай.
Засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутнуудыг сонгон шалгаруулах шалгалт - Үндсэн ангийн шалгалтын асуултууд
Өмнөх шалгалтын асуултуудыг жишээ болгон нийтлэв.