Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Aichi

Бүс нутгийн тойм

Айчи нь Япон төв хэсэгт орших ба Тоёота гэх мэт автомашин үйлдвэрлэлээс эхлээд Японы үйлдвэрлэлийн хаант улс гэдгээрээ танигдсан бүс нутаг билээ. Айчи нь метрополис хэмээн тодорхойлогдох Нагоя хот, далайтай залгах Чита болон Ацүмигийн хойг, уулсаар хүрээлэгдэх Окүмикава гэх мэт хот хөдөө цогцлох бөгөөд өөрсдийгөө хамгийн амьдрахад тав тухтай нутаг хэмээн бахархдаг.

Aichi ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Айчи мужийн Комаки бүсэд Нагоя нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг

Чюүбү олон улсын нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Тоёхаши өртөө, Микава-Анжёо өртөө байдаг.

Токиогоос

Токио өртөө

1 цаг 37 минут

Нагоя өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Улсын эрдэнэсийн санд бүртгэгдсэн Инүямагийн цайз

Улсын эрдэнэсийн санд бүртгэгдсэн Инүямагийн цайз

Инүямагийн цайз нь Японд хамгийн эртнийд тооцогдох Тэншү буюу цамхаг бүхий цайз бөгөөд төрийн хамгаалалтанд байдаг. Энэ цайз нь Мүромачигийн үед босгосон бөгөөд Сэнгокүгийн эрин үеийн дайн самуунаас бүрэн бүтэн үлдсэн үнэ цэнэтэй цайз гэдэг утгаараа улс даяар хүмүүсийн сонирхлыг татдаг. Цамхагийн оройгоос харагдах үзэмж байдал үнэхээр гайхамшигтай! Жанждын тулалдаж байсан Нообигийн тал газрыг үзэх боломжтой.

Охара Фүрэай хүрээлэн, дөрвөн улирлын сакура

Охара Фүрэай хүрээлэн, дөрвөн улирлын сакура

Энд үзэх ёстой зүйл бол жилд 2 удаа буюу хавар, намартаа цэцэглэх, хосгүй ховорд тооцогдох дөрвөн улирлын сакура билээ. Жил бүрийн 11 сард сакура мод цэцэглэж эхэлдэг. Дөрвөн улирлын сакура модны ягаахан цэцэгс, ув улаан болж шарласан модны навчис, бусад модны ногоон өнгө холилдоод хосгүй сайхан үзэмжийг бий болдог. Үнэхээр үлгэрт гардаг шиг өнгөний хослол билээ.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Хицүмабүши

    Хицүмабүши

    Нагоягийн хоолнуудаас хамгийн алдартай зоог! Гадна тал нь шаржигнасан, доторх нь зөөлөн шүүслэг амттай шарсан могой загасыг амтлах боломжтой. Эхний аягатайг шууд хүртээд, удаах аягатайг амтлагч ногоотой хольж иднэ. Харин гуравдахь аягатайд цай хийх зэргээр ганц хоолыг гурван өөр аргаар амталж үзэх юм.

  • Хишимэн

    Хишимэн

    Эдогийн үеэс идэж ирсэн нутгийн гоймонтой хоол! Комбу далайн байцааны үнэр сэнгэнэсэн, чихэрлэг амттай цууны шөл нь өргөн хэрчилттэй гоймонд гайхалтай сайхан зохицно.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Жилийн турш дулаан уур амьсгалтай, хур тунадас нь зуны улиралд их, өвлийн улиралд бага байдаг. Ацүми хойг болон Чита хойгийн өмнөд хэсэг нь Күрошио урсгалын нөлөөгөөр дулаахан боловч зүүн хойд хэсгийн уулархаг бүс нутаг нь бага зэрэг сэрүүн, агаарын температурын зөрүү нэлээд их байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    50,770 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,227 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    717 иен

  • Талх 1 кг

    bread

    469 иен

  • Сүү 1 литр

    milk

    243 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TХятад
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Айчи мужийн гадаад оюутны нийт тоо: 12,885 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.