Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Fukui

Бүс нутгийн тойм

Фүкүй аймаг нь олон төрлийн судалгаагаар гурав дараалан "Япондоо аз жаргалын индексээр нэгт" бичигдсэн аймаг. Яг зохицсон хөдөө нутаг, баян тансаг далай, мөн уулнаас хүртэх хишиг элбэг дэлбэг нутаг билээ. Хот газартай адил гял цал зүйлгүй боловч энд урсах тайван амгалан цаг хугацаа. Бусдаас ялгарах зөвхөн Фүкүйгийн "Аз жаргал"-ыг хамтдаа хайцгаая!

Fukui ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

2 цаг

Фүкүи өртөө

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид Шинкансэний Цүрүга өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг 51 минут

Фүкүи өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Фүкүй аймгийн үлэг гүрвэлийн музей

Фүкүй аймгийн үлэг гүрвэлийн музей

Дэлхийн гурван том үлэг гүрвэлийн музейн нэг нь үлэг гүрвэлийн чулуужсан олдвороор баялаг Фүкүй аймгийн Кацүяма хотод байдаг. Баганагүй аварга том орон зайд үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан үлдэгдэл, сорьц, диарам, сэргээн засварласан загварыг дэлгэн харуулж, хүүхэд гэлтгүй томчуудын нүдийг баясгаж байна. Чулуужсан олдвор ухахыг биеэр турших боломжтой. Жинхэнэ олдвор ч олдож магадгүй шүү!

Микатаго нуурын санчёо цэцэрлэгт хүрээлэн

Микатаго нуурын санчёо цэцэрлэгт хүрээлэн

Таван нуур нь усны чанар, гүнийн ялгаанаас шалтгаалж, өнгөний нягтаршил нь тус тусдаа өөр цэнхэр болж харагддаг тул үүнийг "Таван өнгийн нуур" хэмээн нэрлэдэг. Рэйнбөү лайн (Төлбөртэй зам) замаар явж, лифт агаарын дүүжин замаар дээш гарахад орших Санчёо цэцэрлэгт хүрээлэнгээс Микатагако нуур, Япон тэнгис бүхэлд нь тольдож болох эрч хүчтэй, динамик байгалийн үзэмжийг харах боломжтой.

Авара халуун рашаанаар

Авара халуун рашаанаар

Фүкүй аймагт ирвэл заавал Авара халуун рашаанаар зочлоорой Фүкүй аймгийг төлөөлөх халуун рашааны гудам нь 1883 онд нээгдсэн ба нийт 74 рашаан бий. Амралтын газар бүрт чанар, үйлчлэлээрээ ялгаатай рашаан байдгаараа онцлог юм. Өвлийн улирал Фүкүйн алдарт "Эчизэн хавч"-ийг амтлангаа халуун рашаанд тухлах ямар санагдаж байна?

Нутгийн иргэд санал болгож буй хоол

    • Соустай кацүдон

      Соустай кацүдон

      Кацүдон буюу бүрж шарсан гахайн махны бүрхмэл хучмал гэвэл Японд өндөгтэй кацүдоныг ойлгох биз. Харин Фүкүй аймагт "Кацүдон гэвэл соустайгаар төсөөлөх" нь энгийн зүйл. Нимгэн хэрчсэн гахайн махыг шараад, тусгай жороор хийсэн жанд дэвтээж улмаар жан асгасан агшаасан будаан дээр тавьж бэлдсэн хоол. Хийх арга нь нилээдгүй энгийн боловч арааны шүлс гойжуулам чихэрлэг соусны үнэр, шүүслэг гахайн мах нь ганцхан удаа идэхэд л мартахын аргагүй амт юм.

    • Хабүтаэ мочи

      Хабүтаэ мочи

      Фүкүй нь эрт үеэс торгоны үйлдвэрлэл хөгжсөн нутаг юм. Каназава хотын "Хабүтаэ" нь дээд зэрэглэлийн торго хэмээн олноо хайрлагдаж түүний чамин тансаг байдлыг амттан болгон илэрхийлсэн нь Хабүтаэ мочи (Будааны боов) билээ. Тансаг чамин чихэрлэг амт, хэлэнд мэдрэгдэх нарийн зөөлөн байдал нь энэ мочины онцлог билээ.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Өвөл нь үүлэрхэг, цастай өдрүүд олон байдаг ч цас орох хэмжээ тийм ч их байдаггүй. Бараг ижил өргөрөгт оршдог Токиотой харьцуулахад агаарын дундаж температур нь ойролцоогоор 2.5°C (2023 он)-аар бага боловч чийгшил өндөр, арьс болон хоолойд таатай орчин юм.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    39,209 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    11,057 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    726 иен

  • Талх 1 кг

    bread

    542 иен

  • Сүү 1 литр

    milk

    263 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TФилиппин
  • 3-TХятад

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Фүкүи мужийн гадаад оюутны нийт тоо: 645 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.