Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Gifu

Бүс нутгийн тойм

Гифү аймаг нь Хоншю арлын гол төвд оршдог. Дэлхийн өвд бүртгэлтэй Ширагавагогоос эхлээд Японы хуучны сайхан үеийн уур амьсгалыг тэр чигээр нь хадгалан үлдээж чадсан бөгөөд гадаадаас үүнийг үзэхээр зорин ирэх аялагчид олон.

Gifu ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Гифү-Хашима өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг

Гифү өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Ширагаваго гашшозүкүри тосгон

Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Ширагаваго гашшозүкүри тосгон

Өвөрмөц хэлбэр хийц бүхий гашшо арга (Японы барилгын хийцийн нэгэн төрөл) нь хатуу, бэрх цаг агаар, орчин нөхцлийг давж гарахыг тулд өвгөдийн арга ухаан шингэсэн бүтээл юм. Нутгийн айлд хонох боломжтой. Тосгоны иргэдтэй шууд ярилцаж, Ширагавагогийн амьдрал ахуйн талаар сонирхож үзэх нь шинэ нээлт, ололтод хүргэж болох юм.

Шинхотакагийн дүүжин зам

Шинхотакагийн дүүжин зам

Японд цор ганц давхар дүүжин зам билээ. Далайн түвшнээс 2200 метрийн өндрийг мэдэрч, уулын оройгоос хойд Альпийн уулсыг харах боломжтой!

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Хида үхэр

    Хида үхэр

    Үржил шимтэй байгальд өсгөн үржүүлсэн хида үхэр нь махны брэнд үхэр билээ. Махыг нь төрөл бүрийн аргаар идэх бөгөөд заавал амтлах ёстой хоолны нэг юм.

  • Гохэмочи

    Гохэмочи

    Дээр үеэс зарим нутагт жирийн айл өрхөд өргөн иддэг нутгийн идээ байжээ. Энэ хөнгөн зуушийг мочи буюу будааны бөмбөлгийг шорд зоогоод, мисо буюу буурцагны паста, шооюү буюу буурцагны цууны соусанд дүрж, модны нүүрсэн дээр шарж бэлтгэдэг.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Гифү муж нь далайн түвшнээс дээш 0 метрийн тал газраас 3000 метрийг давах Хида уул нуруу зэрэг газрын түвшний ялгаа маш их учраас, Гифү хотод жилийн дундаж агаарын температур 16.2°C, хойд хэсгийн Такаяма хотод 11.4°C байдаг шиг уур амьсгал нь ч бүс нутгаасаа хамаарч ихээхэн ялгаатай байна.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    38,243 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    9,905 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    673 иен

  • Талх 1 кг

    bread

    431 иен

  • Сүү 1 литр

    milk

    250 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TХятад
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Гифү мужийн гадаад оюутны нийт тоо: 2,057 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.