Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Ishikawa

Бүс нутгийн тойм

Ишигава аймаг нь Кагахякүмангокүгийн түүх, уур амьсгал, ёс заншлын дунд бий болсон уламжлалт соёл урлаг, улирлын шинжтэй байгалийн гоо үзэсгэлэн, амар амгалан оршихуйг мэдрэх халуун рашаан, зочломтгой зан чанар, баян тансаг хоол хүнс, нутаг орны онцлогтой баяр наадмууд гэх мэт сэтгэл татах олон төрлийн зүйлс цогцолсон аймаг. 2015 оны 3-р сард Каназава хот Хокүрикү хурдан галт тэрэгний замд холбогдож, дотоод гадаадын олон жуулчдыг хүлээн авах болсон. "Аюулгүй байдал", "Дөхөм, ашигтай байдал", "Тав тухтай байдал", "Баялаг байдал"-ын индексээр 2019 онд "Амьдрахад амар ангилал"-д нэгээр бичигдсэн Хакүсан хотоос гадна тус аймгийн 7 хот эхний 20-р байрт оржээ.

Ishikawa ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Ишикава мужийн Ното бүсэд Ното нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг

Комацү нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Комацү өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг 30 минут

Каназава өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Кэнрокүэн буюу Кэнрокү цэцэрлэгт хүрээлэн

Кэнрокүэн буюу Кэнрокү цэцэрлэгт хүрээлэн

Кэнрокүэн нь Мишелин ногоон лавлахаас тодорхойлсон гурван одтой Японы гурван алдартай цэцэрлэгт хүрээлэнгийн нэг. Кага улсын захирагч Маэдагийн цайзны туурийг цэцэрлэгт хүрээлэн болгосон нь Каназаважо коэн буюу Каназаважогийн цэцэрлэгт хүрээлэн юм. Жилийн дөрвөн улирлын өнгө төрхтэй танилцаж, жилийн тодорхой хугацаанд л тусгадаг гэрэлтүүлгийг заавал үзэх хэрэгтэй!

Чирихама нагиса жолоодлогын талбай

Чирихама нагиса жолоодлогын талбай

Чирихама нагиса жолоодлогын талбай нь Япондоо цорын ганц, далайн хаялга дээгүүр машин, унадаг дугуйны алинаар ч хамаагүй давхиж болох үнэхээр өвөрмөц далайн эрэг. Ялангуяа жаргаж буй нарыг харангаа машин жолоодох нь үнэхээр сэтгэл хөдөлгөм юм!

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Сүши

    Сүши

    Ишигавагийн сүши нь "Зөвхөн үүгээр л бууж өгөхгүй", "Ганц үүгээр л бусдаас онцлогтой баймаар байна", "Хэнд ч ялагдахгүй" гэх өндөр бахархалтай хоолны газрын эзэн, тогооч хийдэг зоог юм. Кайтэн сүши буюу өөрөө эргэх сүшиний тухайд улсдаа дээгүүр орох амт чанартай.

  • Вагаши

    Вагаши

    Каназавагийн вагаши (Япон амттан) бол "Амтлах", "Үнэрлэх", "Хүрэлцэх", "Сонсох", "Үзэх"-ийн таван мэдрэхүйгээр мэдэрч болох амттан билээ. Таван мэдрэхүйгээр дээд цэгт нь тултал мэдэрч болох амттан бол цайны өрөөнд зочноо дайлах жоонамагаши юм. Каназавагийн ихэнх амттаны мухлагт жоонамагаши хийж худалдаалдаг.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Нар тусах хувь бага Япон тэнгисийн уур амьсгалтай бөгөөд ялангуяа өвөл нь улирлын чанартай салхины улмаас агаарын температур бага, цас орох өдөр их байдаг. Кага бүс нутаг нь тэгш талдаа харьцангуй зөөлөн уур амьсгалтай боловч уулархаг хэсэгтээ өвөлдөө цас орох нь их байдаг. Ното бүс нутаг нь бусад Хокүрикүгийн хотуудтай харьцуулахад зун нь бага зэрэг сэрүүн бөгөөд өвөлдөө цас орох нь бага байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    38,098 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,837 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    600 иен

  • Талх 1 кг

    bread

    580 иен

  • Сүү 1 литр

    milk

    301 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TИндонез

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Ишикава мужийн гадаад оюутны нийт тоо: 2,179 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.