Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Nagano
Бүс нутгийн тойм
Нагано нь Япон альпийн нуруунд орших бөгөөд 1998 онд Өвлийн олимпийг зохион байгуулсан билээ. Зун цагт ууланд авиралт, өвөлдөө өвлийн спортын төрлөөр хангалттай зугаацах боломжтой бөгөөд энэ үеэр бусад аймгаас олон гийчин ирдэг.

Очих арга зам
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Тус мужид шинкансэний Карүизава өртөө бас байдаг.
Токиогоос
Токио өртөө
1 цаг 40 минутНагано өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Мишяка икэ
Зургаар зурсан мэт үзэсгэлэнт байгалийн үзэмжийг тольдож болох цөөрөм. Толины тусгал мэт усны мандал дээр тусах байгалийн үзэмж нь зураг дарах газрын хувьд алдартай.

Жигокүдани яэнкоэн буюу Жигокүдани сармагчны парк
Өвлийн улиралд Япон сармагчин халуун рашаанд орж буй дүр зургийг харж болох дэлхийд ховор газар. Өхөөрдөм хөөрхөн сармагчинуудыг харахаар дэлхийн өнцөг булан бүрээс Наганог зорин хүмүүс ирдэг.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Ояки
Зуурч элдсэн гуриланд нозавана (ногоо) гэх мэт хүнсний ногоо, анко буюу буурцагны чанамалыг хийж чимхээд галд шарж бэлтгэх бөгөөд Наганогийн нутгийн хоол гэдгээрээ алдартай.
-
Шиншү соба гоймон
Наганод гурвалжин будааны уудам тариалангийн талбай бий. Энэхүү сайн чанарын гурвалжин будаа, альпийн цэнгэг усаар хийсэн шиншү гоймон нь Японд алдартай. Наганогийн өнцөг бүрт олонд танигдсан алдартай хоолны газрууд бий.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Нагано мужийн бүс нутаг нарийн төвөгтэй тул, бүс нутгаасаа хамаарч газрын түвшин, агаарын температур ч өөр өөр байдаг. Агаарын температурын жилийн зөрүү их байдаг нь ч онцлог юм. Өвлийн хүйтнээс хамгаалах арга хэмжээ чухал байдаг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
43,158 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,928 иен
-
Гадуур хооллох
(рамэн)683 иен
-
Талх 1 кг
474 иен
-
Сүү 1 литр
218 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Солонгос
Вьетнам
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Нагано мужийн гадаад оюутны нийт тоо: 1,056 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.