Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Niigata

Бүс нутгийн тойм

Нийгата аймагт олон төрлийн түүх соёлын өвтэй танилцах, байгалийн гоо үзэсгэлэнг харах, амттай сайхан хоол хүнсийг амтлах боломжтой. Ялангуяа өвөл нь цас их унах тул дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн зорин ирж, цана, снөүбордоор гулгадаг.

Niigata ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Мужид өөр нэг Шинкансэн өртөө байдаг бөгөөд үүнд Нагааока өртөө орно.

Токиогоос

Токио өртөө

2 цаг

Нийгата өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Нагаока наадмын салют буудлага

Нагаока наадмын салют буудлага

Нагаокад зохион байгуулагдах Япондоо алдартай салютын наадам юм. 20 мянган салют буудуулж, тэнгэрт өргөн цар хэмжээтэй, гайхалтай үзүүлбэрээс үлдэх сэтгэл хөдлөл, мэдрэмж нь мартахын аргагүй сайхан дурсамж үлдээх нь дамжиггүй.

Такада цэцэрлэгт хүрээлэн

Такада цэцэрлэгт хүрээлэн

Найз нөхөд, гэр бүлээрээ цугларч сакура модны цэцэгс дэлгэрэхийг харж баясах Японы "Оханами" нь алдартай. Хавар цагийн Такада цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн мянган сакурагийн мод гайхамшигтайгаар цэцэглэдэг.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Кошихикари

    Кошихикари

    Япончуудын хувьд цагаан будаа бол хоолны соёл билээ. Нийгата аймагт олон төрлийн цагаан будааг тарьж ургуулдаг. Тэдэн дундаас "Кошихикари" нь Нийгатаг төлөөлөх брэнд цагаан будаа юм.

  • Ле Лэкчьэ (Лийрийн төрөл)

    Ле Лэкчьэ (Лийрийн төрөл)

    Нийгатад тарьдаг Ле Лэкчьэ лийр нь чихэрлэг бөгөөд амттай. Сайхан амттайн дээр ургац бага авах тул энэхү лийрийг "Хаан лийр" хэмээн дууддаг.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Хавар, зун, намар, өвөл гэсэн улирал бүрийг сайхан өнгөрүүлэх боломжтой. Хавар, намар нь тун тааламжтай байдаг. Зун нь 30°C давах өдрүүд байдаг. Өвөл нь цас их орох хэдий ч агаарын температур нь 0°C-аас дээш байх нь их.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    40,446 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    10,367 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    700 иен

  • Талх 1 кг

    bread

    492 иен

  • Сүү 1 литр

    milk

    243 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TМонгол

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Нийгата мужийн гадаад оюутны нийт тоо: 1,822
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.