Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Shizuoka

Бүс нутгийн тойм

Шизүока аймаг нь Японы бараг төв хэсэгт орших ба уул ус, далай тэнгис, гол горхи цогцолсон үзэмж гоо байгальтай бөгөөд Японы үзэмж төгс байгаль, цаг агаарыг багасгасан хувилбар хэмээн хэлж болно. Дэлхийд алдартай Японы бэлэг тэмдэг болсон Фүжи уул, орчин үеийн түүхэн барилга гэж хэлж болох Нираяма ханшаро. Энэхүү хоёр дэлхийн соёлын өв төлөөлүүлж байгаачлан Шизүока нь өнө мөнхийн байгаль, байгаль эхээс ургаж гарсан соёл, үүн дээр урт удаан жилийн түүхээс улбаалсан харьцуулах аргагүй үнэ цэнийг агуулах тансаг байгалийн үзэмж, үзэсгэлэнт газрууд, нутаг орны соёлын өвийг бий болгожээ.

Shizuoka ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Хамамацү өртөө, Мишима өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

1 цаг

Шизүока өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Фүжи уул дэлхийн соёлын өвийн төв

Фүжи уул дэлхийн соёлын өвийн төв

Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Фүжи уулын нийтлэг үнэ цэнийг үр хойчдоо уламжуулан үлдээх зорилгтой төв. Урвуу харсан Фүжи уулыг дүрсэлсэн доошоо харсан конус хэлбэрийн өвөрмөц барилга. Үүн дотор нийт урт нь 193 метр хүрэх дугуйрсан налуу зам байх ба тэнгисээс уулын орой хүртэл замыг уулчдын нүдээр харсан байдлаар барилгын дотор хананд дүрст зураглалыг тусгасан байдаг. Уг зураглалыг харангаа алхаж, яг Фүжи ууланд авирч буй мэдэмжийг авах боломжтой.

Сүрүга булангийн гаталгаа онгоц

Сүрүга булангийн гаталгаа онгоц

Шимизү боомт, Тойгийн боомт хоорондох зайг 70 минутанд гатлах Сүрүга булангийн гаталгаа онгоц. Дэлхийн соёлын өв болсон шүтээн уул Фүжиг тольдонгоо Сүрүга булангаар хөвөх хүн тээврийн хэрэгслийн хосломол гаталгаат онгоц. Гялалзан туяарах Сүрүга булангаас тэнгисийн хөвөөнөөс оройгоо хүртэл сүндэрлэх Фүжи уулын үзэсгэлэн гоог бишрэн тольдонгоо байгалийн үзэсгэлэн гоог усан дээрх аялалаар мэдрэх боломжтой. Гаталгаат онгоцон дээр зөвхөн тэндээс л худалдан авч болох бэлэг тэмдгийн дардас бүхий амтат боов, мөхөөлдөс гэх мэт зүйл худалдаалагддаг ! Хоол цай ууж идэнгээ, дээд зэрэглэлийн тансаг усан аялал хийх боломжтой.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Шизүокагийн ногоон цай

    Шизүокагийн ногоон цай

    Шизүока аймаг гэвэл ногоон цай гэж санагдахуйц Япон даяар цайны ургацаар алдартай. Цайны ургацаараа Японд тэргүүлэх бөгөөд нийт ургацын 40 хувийг эзэлдэг. Шизүокагийн ногоон цай нь Камакурагийн эрин үед Шоичи Кокүши хэмээх лам Хятад газраас үрийг нь тээвэрлэн ирж, Абэкава голын эхэнд тэрхүү үрээ суулгаснаас үүдэлтэй хэмээн яригддаг. Голын манан тогтох уулын бэлд, цэвэр тунгалаг рашаанаар ургуулсан тансаг зэрэглэлийн ногоон цай нь Эдогийн эрин үед Токүгава шогуны гэр бүлд зориулсан цай гэгддэг байжээ. Зүү мэт хурц үзүүрт навчтай тансаг зэрэглэлийн сэнча, өтгөн ногоон өнгөтэй гүн ууранд болгож авсан сэнча, өвөрмөц тансаг үнэртэй ногоон цай, Япон маягийн европ цай, өүлон цай (Хятад цай) гэх мэт төрөл бүрийн цайг үйлдвэрлэдэг.

  • Васаби

    Васаби

    Васаби нь сэрүүхэн, цэнгэг устай газарт ургадаг. Англи хэлээрх нэршил нь "WASABI" гэх бөгөөд дэлхийд алдартай Японы төлөөлөх зөвхөн Японд үйлдвэрлэх халуун ногоо. Жинхэнэ васабины амт бол зөвхөн цэнгэг тунгалаг усанд ургаснаас хамаарах бөгөөд цэвэр тунгалаг ус бол васабины хувьд амь амьдрал болдог. Васабигийн тариалалт нь Шизүокагийн тааламжтай уур амьсгал дунд явагддаг бөгөөд ургац хураалтаар Япондоо нэгт ордог юм. Шизүокагийн үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан "Васаби" нь тус аймгийн хувьд бүх Япон даяар бахархал болсон брэнд бүтээгдэхүүн билээ. (Шизүока аймгийн цахим хуудаснаас ишлэл авсан)

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Сарын дундаж агаарын температур нь 16.9°C, жилийн дундаж хур тунадасны хэмжээ нь 2327.3mm (Шизүока хотын Сүрүга дүүрэг дэх Шизүока орон нутгийн цаг уурын ажиглалтын тавцангийн хэмжилтийн үзүүлэлт) бөгөөд хойд хэсгийн уулархаг бүс нутгийг эс тооцвол нийт нутгаараа дулаан далайн уур амьсгалтай юм. Хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын тодорхой ялгаа бүхий уур амьсгалтай боловч, өвөл нь хуурай цэлмэг өдөр ихтэй тэгш газартаа цас бараг харагддаггүй.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    46,889 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    10,321 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    777 иен

  • Талх 1 кг

    bread

    526 иен

  • Сүү 1 литр

    milk

    238 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TМьянмар
  • 3-TХятад

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Шизүока мужийн гадаад оюутны нийт тоо: 3,928 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.