Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Toyama

Бүс нутгийн тойм

Тояма аймаг нь Күробэгийн далан, Хотарү арваалжаараа алдартай. Сүүлийн жилүүдэд Хокүрикү хурдан галт тэрэг явж эхэлснээс хойш төвийн бүс нутгаас очиход ихэд хялбар, амар болсон. Жилийн аль нэг улирлаас үл хамааран хөгжилтэй, дурсамжтайгаар аялах боломжтой.

Toyama ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг

Тояма нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Шин-Такаока өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг 15 минут

Тояма өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Күробэгийн далан

Күробэгийн далан

Күробэгийн далан нь Японд хамгийн аваргад тооцогдох нуман далан билээ. Хамгийн онцгой зүйл бол зуны эхэн сараас намар хүртэлх хугацаанд далангийн усыг гадагшуулах явдал юм. Аз таарвал, солонготой татсан байхтай ч таарах боломжтой Күробэгийн даланг санагдуулам "Күробэгийн далан карри" нь үнэхээр өвөрмөц.

Татэямагийн альпийн зам

Татэямагийн альпийн зам

4-р сарын дундаас 6-р сарын дунд хүртэлх хугацаанд "Цасны хонгил" гарч ирэх ба эргэн тойрон цав цагаанаар будагдсан мөнгөн ертөнцийг мэдрэх боломжтой. Асар том цасан ертөнцийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс аялагчид ирдэг.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Тоямагийн хар рамэн

    Тоямагийн хар рамэн

    "Хар" гэдгийн цаана өтгөн буурцагны цууг буцалгаж, гаргаж авсан рамэнын шөл байгаа юм. "Хар" гэх өвөрмөц байдал нь уг рамэныг алдартай болгожээ.

  • Масү сүши

    Масү сүши

    Тоямад уламжлагдаж ирсэн алдарт хулсны навчинд боож, дарсан сүши. Галт тэрэгний буудал дээрх бэлэн хоол байдлаар худалдан авч амтлах боломжтой.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 16.1°C (2023 он) байдаг. Онцлог нь гэвэл, өвлийн улиралд улирлын чанартай салхины улмаас их хэмжээний цас унадаг. Тэр дундаа уулархаг нутаг нь дэлхийн хамгийн их цас ордог бүс нутаг юм.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    39,514 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    10,222 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    700 иен

  • Талх 1 кг

    bread

    546 иен

  • Сүү 1 литр

    milk

    266 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Тояма мужийн гадаад оюутны нийт тоо: 487 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.