Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Yamanashi

Бүс нутгийн тойм

Яманаши аймаг бол жилийн дөрвөн улиралд өнгө төрхөө өөрчлөх үзэсгэлэнт байгальтай ба бүс болгонд байх янз бүрийн дурсгалт газруудыг тойрч үзэх боломжтой. Яманаши нь Нийслэл Токио хотоос галт тэргээр 90 минутын зайнд орших бөгөөд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул, Яцүгатакэ, Өмнөд Альпийн уулс нь үзэсгэлэнтэй. Уулчид төдийгүй халуун рашаан, бусад спорт, эх байгальтай хүрэлцэх нь хүмүүсийн сонирхолыг татах хүчин зүйл юм. Яманаши муж бол жилийн дөрвөн улирлын туршид янз бүрийн байгалийн төрхийг үзэж харах боломжтой, амтат хоол хүнсээр элбэг газар юм . Токиогоос явж очиход хялбар, чөлөөт цагаа аятайхан өнгөрөөхөд тохиромжтой газар тул Яманашид заавал ирж үзээрэй.

Yamanashi ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол

Токиогоос

Токио өртөө

1 цаг 49 минут

Коофү өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Фүжи уул

Фүжи уул

Япон Улсын ноён оргил болсон Фүжи уул (Далайн түвшинээс 3776 метр) Яманаши аймагт Фүжи уулын гоо үзэмжийг тольдох газар олон бий. Зуны үеэр уулын оргил хүртэл авирах боломжтой. Заавал өөрийгөө сориод үзээрэй.

Тоогэнкёо (Ягаахан хивс)

Тоогэнкёо (Ягаахан хивс)

4-р сард Яманашигийн өнцөг бүрт тоорын цэцэг нэгэн зэрэг дэлбээлдэг. Талбай нилэнхүйдээ ягаахан хивс дэвссэн мэт өөрчлөгддөг тул “Тоогэнкёо” хэмээн нэрлэдэг.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Жимс

    Жимс

    Яманаши бол жимсний хаант улс билээ. Яманаши бол тоор, хятад чавга, усан үзмийн ургац хураалтаар Японд нэгт бичигддэг. Эдгээрээс гадна гүзээлзгэнэ, интоор, илжгэн чих зэрэг төрөл бүрийн жимс тариалдаг бөгөөд аймагт энд тэндгүй байдаг нэрийн барааны дэлгүүрүүдээс боломжийн үнээр худалдаж авах боломжтой.

  • Хоотоо

    Хоотоо

    Яманаши нутгийн хоол гэвэл “Хоотоо”-г хэлнэ. Хоотоо нь Сэнгокүги эрин үеийн Такэда Шингэн жанжин дайны талбарт иддэг байсан хоол хэмээн уламжлагдаж ирсэн бөгөөд арвин хүнсний ногоо, гараар хэрчсэн гоймонг мисогоор амталж чанасан амтны хувьд үнэхээр гайхамшигтай хоол.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Нар тусах хугацааны уртаараа улсдаа дээгүүр ордог бөгөөд ялангуяа Коофүгийн сав газраараа цэлмэг өдрийн хувь өндөр байдаг Яманаши муж. Зуны улиралд ч Фүжи уулын эргэн тойронд агаарын температур нь 30°C-ыг давах хэдхэн өдөр байдаг тул, сэрүүхэн зуныг үдэх боломжтой.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    38,167 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    9,112 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    677 иен

  • Талх 1 кг

    bread

    514 иен

  • Сүү 1 литр

    milk

    242 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TАмерикийн Нэгдсэн Улс

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Яманаши мужийн гадаад оюутны нийт тоо: 1,715 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.