Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Hiroshima

Бүс нутгийн тойм

Чюүгокү, Шикокү бүсэд хамгийн их хүн амтай, эдийн засгийн хэмжээгээр хамгийн томд тооцогдох нутаг билээ. “Ицүкүшима хийд”, “Гэнбакү доом” гэх Дэлхийн соёлын хоёр өв зэрэг түүх, соёлын дурсгал их тул дотоод, гадаадаас олон жуулчин Хирошимаг зорин ирдэг. Мөн түүнчлэн, том хотуудтай харьцуулахад амьдрах өртөг бага, байрны төлбөр хямд тул тав тухтай, амьдрахад таатай аймаг билээ.

Hiroshima ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 30 минут

Хирошима нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Фүкүяма өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

3 цаг 50 минут

Хирошима өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Сэтонай шиманами тэнгисийн зам

Сэтонай шиманами тэнгисийн зам

Энэ бол Сэтонай тэнгис дэх үзэсгэлэнт арлуудыг холбосон гүүрэн зам билээ. “Дугуйчдын ариун газар” гэдгээр ч улс даяар алдартай.

Ицүкүшима хийд

Ицүкүшима хийд

Ицүкүшимаг эрт дээр үеэс бүхэлд нь бурхан хэмээн үзэж тахин шүтэж иржээ. Тэнгисийн усан дээр гайхалтай бурханлаг, сүрдмээр сүндэрлэх Ицүкүшима хийд нь 1996 онд Дэлхийн соёлын өв болсон билээ. Жилийн дөрвөн улирлын турш, дотоод гадаадын олон жуулчин Ицүкүшимаг зорин ирэх алдартай аялал жуулчлалын газар бөгөөд мужааны урласан гайхалтай архитектурын арга барилыг заавал үзээрэй !

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Каки (Хясаа)

    Каки (Хясаа)

    Японы хясааны зах зээлийн 60 хувийг эзлэх ба агнуурын хэмжээгээр улсдаа нэгт бичигддэг. Шарсан хясаа, хясааны набэ гэх мэт хясаагаар хийх олон төрлийн хоолны цэстэй. Булцагнасан хясааг амтлаад нэг үзээрэй!

  • Окономи яки

    Окономи яки

    Окономи яки Хирошимагийнхны нэрийн хоол. Хирошимагийн окономи якигийн онцлог нь “Давхарлаж шарах” бөгөөд гурилан бэлдэц, байцаа гэх мэт ногоо, өндөг, мах, гоймон зэргийг дээр дээрээс нь давхарлаж шардаг. Окономи якигийн нэрийн хоолны газрууд олноороо нэг дор цугларсан “Окономиякигийн нэгдсэн барилга” гэх төв бий. Үүнийг бас сонирож очоорой!

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Хойд хэсгээр нь Чюүгокүгийн уул нурууд үргэлжилж, өмнөд хэсгээрээ дулаан Сэтонай тэнгистэй хиллэдэг. Үзэсгэлэнт байгальтай, газар хөдлөлт багатай, зөөлөн уур амьсгалтай газар юм. Ийм учраас хойд хэсэгт цана, сноуборд, өмнө хэсэгт далайд зугаацах боломжтой.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    45,940 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,765 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    873 иен

  • Талх 1 кг

    bread

    560 иен

  • Сүү 1 литр

    milk

    242 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Хирошима мужийн гадаад оюутны нийт тоо: 4,626 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.