Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Okayama
Бүс нутгийн тойм
Цэлмэг өдөр олон, халуун дулаан цаг агаартай учраас энэ нутгийг “Цэлмэг орон” гэж нэрлэдэг. Үзэсгэлэнтэй байгаль гэх мэт аялал жуучлалын баялаг, жимс ногоо зэрэг амттай хоол хүнстэй, тээврийн хэрэгслийн хүртээмж сайтай зэрэг шалтгаанаар суурьших хүсэлтэй газрын жагсаалтад тогтмол дээгүүр байранд ордог.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 20 минутОкаяма нисэх онгоцны буудал
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Тус мужид шинкансэний Шин-Күрашики өртөө бас байдаг.
Токиогоос
Токио өртөө
3 цаг 16 минутОкаяма өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Окаяма горакү цэцэрлэгт хүрээлэн
Энэ хүрээлэнд хүмүүсийн сэтгэл зүрхийг увидасдах Япон маягийн цэцэрлэгт хүрээлэн, улирлын шинжтэй цэцэгсийг үзэх боломжтой. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Мишелин ногоон лавлахад гурван одтойгоор танилцуулагдсан билээ. Мөн жилийн тодорхой хугацаанд шөнийн гэрэлтүүлэг хийх бөгөөд үлгэрийн юм шиг гайхалтай үзэмжийг харах боломжтой.

Күрашики үзэсгэлэнт дүүрэг
Күрашика голын дагуу уламжлалт хэв загварын барилга байшингууд эгнэн байрласан дүүрэг. Энд Пол Гоогян, Клод Монэ гэх зураачдын бүтээлийг хадгалах Охара урлагийн музейгээс гадна хуучны сууцийг засварлаж янзалсан кафе, дэлгүүр гэх мэт худалдаа үйлчилгээний төвүүд олон бий. Өдөржингөө зугаалсан ч уйдахгүй.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Окаямагийн баразүши
Окаяма нь хойд хэсэгтээ уул, өмнөд хэсэгтээ тэнгисээр хүрээлэгдсэн байх ба тэнгис далай, байгалиас авах идээ будаагаар баян билээ. Окаяма баразүши бол улирлын чанартай ногоо, далайн бүтээгдэхүүнээр бэлтгэж, гайхамшигтай сайхан чимэглэсэн нутгийн хоол юм.
-
Жимс
Окаямаг “Жимсний хаант улс” гэж нэрлэх бөгөөд чихэрлэг, амтат тоор, усан үзмээрээ алдартай. Шууд идэхэд амттай боловч мөхөөлдөс эсвэл соусаар амталсан шарсан хуймагийн чимэглэл болгон идэх нь бас гайхалтай.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Жилийн турш бороо цас багатай, дулаан уур амьсгалтай. Мужийн хойд хэсгээр цас ордог бүс нутаг байдаг ч зундаа сэрүүн учраас халуунаас дайжих тун тохиромжтой газар болно.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
43,186 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,363 иен
-
Гадуур хооллох
(рамэн)710 иен
-
Талх 1 кг
471 иен
-
Сүү 1 литр
241 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Вьетнам
Непал
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Окаяма мужийн гадаад оюутны нийт тоо: 3,316 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.