Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Shimane
Бүс нутгийн тойм
Олон үлгэр домогт дурдагдаж "Бурхадын нутаг" хэмээн танигдсан Шиманэ. Эрт үеэс соёл нь нутагшиж, уул ус, ой мод, далай тэнгис, арал зэрэг баян тансаг байгаль цогцолсон Шиманэ аймаг бол амар тайван амьдралыг эрэлхийлэгч нэгэнд тохирсон нутаг. "Ураг барилдах азыг дууддаг" газар гэгдэх Шиманэд амьдралын утга учир, гэрэл гэгээ болсон хэн нэгэн эсвэл юмстай учрахыг үгүйсгэхгүй.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Шиманэ мужийн Ивами бүсэд Ивами нисэх онгоцны буудал байдаг.
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 30 минутИзүмо нисэх онгоцны буудал
(Изүмо Энмүсүби нисэх онгоцны буудал) - Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
5 цаг 53 минутМацүэ өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Тамацүкүри халуун рашаан
"Тамацүкүри халуун рашаан" нь Японд хамгийн эртний халуун рашаанд тооцогддог. Изүмогүни фүдоки буюу Изүмо улсын цаг уурын товчоонд "Ганц удаа ороход арьс залуужих агаад хоёр дахиа ороход өвчин илааршдаг. Түүнийг ач тус огт байхгүй гэдэг яриа сонсч байгаагүй бөгөөд хүмүүс уг рашааныг бурхадын халуун ус гэж нэрлэдэг" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Шинжлэх ухаанаар халуун рашаан нь яг гоо сайхны тоник устай адил найрлагатай гэдэг нь батлагдсан билээ.

Ивамикагүра
"Ивамикагүра" нь Шиманэ аймгийн Ивами нутагт үе дамжин ирсэн уламжлалт урлаг билээ. Сүрлэг, сайхан бүжиг, хөгжмийн хөнгөн хэмнэл, гоё тансаг хувцас, тэсрэлттэй үзүүлбэрийг үзэх боломжтой. Амралтын өдрүүдэд, Ивамигийн энд тэндгүй тоглолтууд зохион байгуулагддаг.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Изүмо соба гоймон
"Изүмо соба гоймон" нь гурвалжин будааг амтлаг хальсны хамт тээрэмдэх "Хамтад нь тээрэмдэх" аргаар хийх ба бусад нутгийн соба гоймонтой харьцуулахад өнгө нь хар, үнэр амт нь баялаг болдог. Гоймон нь зөөлхөн ч цаанаа идэнгитэй, амттай болдог. Чанаж гаргасан соба гоймоныг сонгино гэх мэт амтлагчийн хамт жижиг тавган дээр тавиад халуун ногоотой шөл асгаж "Варико соба" хэлбэрээр идэх нь энэ нутгийнхны иддэг хэлбэр билээ.
-
Сайжогаки буюу Сайжо илжгэн чих
Шиманэ нь сайжогакины тариалалтын талбайн хэмжээгээр Японд нэгт ордог. Аргуун гашуун нь гарсны дараа, чихэрлэгийн хэмжээ 17-оос дээш хүрэх бөгөөд маш их чихэрлэг илжгэн чих гэдгээрээ алдартай. Мөн зөөлхөн байдаг нь үнэхээр сайхан.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Дөрвөн улирал ээлжлэн солигдохыг биеэрээ мэдрэх боломжтой бөгөөд, өвөлдөө цас ч ордог. Машин жолоодох бол өвлийн дугуй шаардлагатай болно. Нар тусах хугацаа харьцангуй богино байдаг нь Шиманэ мужийн хүмүүсийн “Үзэсгэлэнт арьс”-ыг бий болгодог гэсэн яриа ч бий...
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
38,229 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
11,273 иен
-
Гадуур хооллох
(рамэн)703 иен
-
Талх 1 кг
598 иен
-
Сүү 1 литр
264 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Непал
Хятад
Вьетнам
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Шиманэ мужийн гадаад оюутны нийт тоо: 577 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.