Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Tottori
Бүс нутгийн тойм
Тоттори нь хойд хэсгээрээ Япон тэнгис, өмнөд хэсгээрээ их уулсаар хүрээлэгдсэн нутаг. Их уулсаар эх авсан рашаан ус нь нутгийн олон түмэнд тайван амгалан амьдрах боломжийг олгодог.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Тоттори мужийн Ёнаго бүсэд Ёнаго нисэх онгоцны буудал байдаг.
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 15 минутТоттори нисэх онгоцны буудал
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
4 цаг 35 минутТоттори өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Тотторигийн элсэн манхан
Япон дахь хамгийн том элсэн манхан бол Тотторигийн элсэн манхан ! Тэмээ унах боломжтойгоос гадна элсний тухай урлагийн музей байрлах агаад энгийн бус үзэмж энд бий.

Мизүки Шигэрүгийн гудамж
Зөвхөн Японд л үзэгдэх "Буг чөтгөр, сүнс". Үүнийг алдаршуулсан Мизүки Шигэрүгийн төрсөн нутаг. Буг чөтгөр, сүнстэй холбогдолтой тоглоом, загварыг худалдан авах боломжтой газрууд олон бий.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Хавчтай хуурга
Чанаж болгосон хавчийг цуугаар амталж бэлтгэсэн агшаасан будаа эсвэл энгийн агшаасан будаа, ногоо, загастай хамт амталж агшаасан будаатай хольж иддэг хоол билээ. Өвөл цагийн амт гэдгээр олонд танигджээ.
-
Таван цулын яки соба буюу шарсан гоймон
Өвчүүний махыг таван цулын махаар орлуулж бэлтгэсэн хоол. Тотторид нутгийн хоол гэдгээрээ алдартай. Шүүслэг таван цулын мах нь салахын аргагүй !
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Тоттори мужийн жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 16.6°C (2023 он) бөгөөд тааламжтай уур амьсгалтай гэж хэлж болно. Жилийн туршид хур тунадас ихтэй байдаг онцлогтой.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
36,208 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
10,460 иен
-
Гадуур хооллох
(рамэн)737 иен
-
Талх 1 кг
536 иен
-
Сүү 1 литр
300 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Непал
Индонез
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Тоттори мужийн гадаад оюутны нийт тоо: 271 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.