Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Yamaguchi
Бүс нутгийн тойм
Ямагүчи аймаг нь Япон тэнгис, Сэтонай тэнгист хүрээлэгдсэн бөгөөд Япондоо хамгийн томд тооцогдох карстын элэгдэлт газар болох Акиёшидай гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар, Мэйжигийн хувьсгалыг өрнүүлсэн баялаг түүх соёлоороо алдартай. Нутаг орон бүрт өөрсдийн гоо үзэмж байх агаад өргөн уудам гоо үзэмж нь бас алдартай.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Ямагүчи мужийн Ивакүни Кинтайкёо бүсэд Ивакүни Кинтайкёо нисэх онгоцны буудал байдаг.
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 40 минутЯмагүчи-Үбэ нисэх онгоцны буудал
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Тус мужид шинкансэний Токүяма өртөө, Шин-Шимоносэки өртөө бас байдаг.
Токиогоос
Токио өртөө
4 цаг 21 минутШин-Ямагүчи өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Цүношима том гүүр
Цүношима том гүүр нь кино болон реклам зар сурталчилгааны зураг авалтын газар гэдгээр алдартай. Энэ гүүр нь ашиглалтын төлбөр хураамжгүй ба алслагдсан арлыг эх газартай холбож улсдаа уртаараа хоёрт бичигддэг билээ. Маргад ногоон өнгийн, үзэсгэлэнтэй тэнгис нь зураг авдаг газар гэдгээрээ ч мөн алдартай.

Кинтай гүүр
Японы алдарт гурван гүүрний нэг. Дөлгөөн урсгалт Нишики гол дээгүүр тавьсан модоор хийсэн, нуман хэлбэртэй энэхүү гүүр нь уран нарийн хийц болоод өвөрмөц байдлаараа Япон уран дархны өндөр ур чадвар, арга барилыг илтгэх ажээ. Хавар цагт нь сакура, зун нь үкай буюу хар галуугаар загасчлах, намартаа улаан шаргал навчис, өвөлдөө цастай байгалийн үзэмж зэрэг жилийн дөрвөн улирлыг байгалийн хувиран өөрчлөгдөх өнгө үзэмжээр тольдож болно.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Фүгү загастай хоол
Фүгү загас бол Ямагүчи аймгийн төлөөлөл болсон зоог! Энэ загас нь аймгийн нэрий загаст бүртгэгдсэн тансаг хэрэглээний загас билээ. Нэвт харагдтал нимгэн хэрчсэн Фүгү загасны сашими, булцганасан мах нь үнэхээр амттай Фүгү загасны набэ зэрэг хоол нь алдартай.
-
Кавара соба
Халаасан шавар хавтан дээр часобаг тавиад үүн дээрээ үхрийн мах, нарийн хэрчсэн шарсан өндөг, далайн байцаа, хэрчсэн сонгино, нимгэн хэрчсэн лемон, цагаан лууван улаан чинжүүгийн хамт үрсэн нухаш зэрэг орцыг нэмж тавиад бэлэн болдог Ямагүчи нутгийн хоол билээ.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Жилийн дундаж агаарын температур нь 14~18°C (2023 он) бөгөөд салхи, үерийн гамшиг багатай ерөнхийдөө амьдрахад тохиромжтой муж гэж ярьдаг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
34,787 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,900 иен
-
Гадуур хооллох
(рамэн)722 иен
-
Талх 1 кг
500 иен
-
Сүү 1 литр
279 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Непал
Солонгос
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Ямагүчи мужийн гадаад оюутны нийт тоо: 1,635 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.