Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Hokkaido

Бүс нутгийн тойм

Хоккайдо нь өргөн уудам газар нутаг дээрх газар тариалан, мал аж ахуй, далай тэнгисийн асар их нөөц баялагт тулгуурлах загас агнуурын аж ахуй эрчимтэй хөгжиж буй арал юм. " 2018 оны Нийслэл, хот, аймагуудын дунд явуулдаг үндэсний хамгийн тааламжтай газар нутгийн жагсаалт"-д Хоккайдо нь 1-р байр эзэлснээр, 10 жил дараалан тэргүүн байраар шалгараад байна.Япончууд төдийгүй гадаадын иргэдээс ч олон дэмжлэг авсан.Хоккайдод өвлийн олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд өвлийн спорт сайн хөгжсөн.

Hokkaido ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Хоккайдогийн Хакодатэ бүсэд Хакодатэ нисэх онгоцны буудал, Асахикава бүсэд Асахикава нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 30 минут

Шинчитосэ нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

7 цаг 35 минут

Саппоро өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Ноборибэцү халуун рашаан

Ноборибэцү халуун рашаан

Япон улсын нэг хэсэг нь халуун рашаан юм. Ноборибэцү халуун рашаан нь Японы нилээд алдартай аялал жуучлалын газар. Маш аятай зөөлөн халуун ус нь биеийг дулаацуулахаас гадна арьсыг гөлгөр болгодог. Намрын улиралд улаан шаргал үзэсгэлэнтэй навчисийг тольдонгоо рашаанд орох боломжтой шүү.

Хакодатэгийн алсыг харагч цамхаг

Хакодатэгийн алсыг харагч цамхаг

Хакодатэгийн алсыг харагч цамхагаас харагдах шөнийн харагдац нь Японд эхний гуравт орох үзэсгэлэнтэй. Үгээр илэрхийлэх аргагүй гайхамшигтай романтик орчин таны зүрх сэтгэлийг татах болно. Алсыг харагчийн оройд агаарын дүүжин замаар хүрэх боломжтой ба ууланд авирахад дурамжхан байдаг хүн ч заавал очиж үзээрэй!

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Кайсэн дон буюу будаатай далайн бүтээгдэхүүний хучмал хуурга

    Кайсэн дон буюу будаатай далайн бүтээгдэхүүний хучмал хуурга

    Далайн төрөл бүрийн загас бусад зүйлийг зайгүй чигжиж чимэглэсэн хучмал хуурга Хоккайдоог бусад орон нутагтай харьцуулахад шинэхэн барьсан, амттай, үнэ хямд далайн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.Ганцхан удаа идэхэд мартахын аргагүй амттай байж магад шүү!

  • Сүүн зайрмаг

    Сүүн зайрмаг

    Хүн бүрийн дуртай сүүн зайрмаг! Хоккайдогийн фермд өсгөсөн үнээний сүүгээр хийсэн сүүн зайрмаг.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Сэрүүн уур амьсгалтай сэтгэл сэргэм зуныг өнгөрүүлэх боломжтой. Дүн өвлийн үеэр өдөртөө ч цас орж, хасах хэмд байх өдөр олон тул дулаан хувцас зайлшгүй шаардлагатай.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    41,669 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    11,552 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    768 иен

  • Талх 1 кг

    bread

    596 иен

  • Сүү 1 литр

    milk

    273 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TСолонгос

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Хоккайдогийн гадаад оюутны нийт тоо: 4,769 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.