Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Gunma

Бүс нутгийн тойм

Нийслэл Токиогоос нэг цаг, 100 км-ын зайд орших, боловсруулах үйлдвэрлэлийн салбар өндөр хөгжсөн аж үйлдвэрийн бүс нутаг билээ. Газар хөдлөх гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл ховор тохиолдохоос гадна Канто бүсэд Токио хотын адил харьяалагдах боловч бараа бүтээгдэхүүний хямд (Хямдаараа улсдаа гуравдугарт), амьдрахад таатай нутаг юм. Гүнма бол өндөрлөг газар, нам дор тал газар гэх мэт газар зүйн нилээдгүй онцлогтой ба үзэсгэлэнтэй байгаль, хотын амьдралыг хамтад нь мэдрэх боломжтой аймаг. Зун цагт рафтинг, каное завиар аялах, өвөлдөө цана тэшүүр, снөүбордоор гулгах гэх мэт олон төрлийн спортоор хичээллэх боломжтой.

Gunma ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол

Токиогоос

Токио өртөө

1 цаг 27 минут

Маэбаши өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Күсацү халуун рашаан

Күсацү халуун рашаан

Японы гурван алдарт халуун рашааны нэг болох Күсацү халуун рашаан нь "Японы халуун рашаан 100"-д 16 жил дараалан тэргүүн байраар сонгогдсон байдаг. Энэ рашаан нь Япондоо хамгийн их ундаргатайд тооцогддог. Зураг бол Күсацү халуун рашааны бэлэг тэмдэг болсон "Юбатакэ буюу халуун рашаан хөргөөх талбай" билээ. Орой бүр гэрэлтүүлэг тусаах бөгөөд үлгэрийн юм шиг гайхамшигтай Юбатакэг тольдох боломжтой. Юбатакэгийн эргэн тойронд амралтын газар, хоол унд худалдаа үйлчилгээний газрууд олон бий. Амралтын газраас олгодог Юката (нимгэн хувцас)-г өмсөөд тэнд зугаалж явахыг санал болгож байна. Мэдээж эндэхийн халуун рашаан бол хамгийн дээд зэргийнх шүү!

Усаар зугаацахуй

Усаар зугаацахуй

Гүнма бол байгаль эхээс заяасан баялгийн сан юм. Байгаль эхийн гайхамшгийг таван мэдрэхүйгээрээ мэдэрч болох орчин бүрэлдсэн нутаг. Зураг бол Минаками тосгонд болдог рафтингийг харуулж байна. Үүнээс гадна каньон, сап, каноэ завь гэх мэт усан спортоор зугаацах боломжтой. Харин өвлийн улиралд элс мэт бутарсан цасан ширхэгийг мэдэрч болох өвлийн спортоор хичээллэх зэрэг жилийн дөрвөн улирлын туршид идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Сүкияки

    Сүкияки

    Гүнма аймаг нь Сүкияки хоолны орц болох хүнсний бүтээгдэхүүнийг аймагтаа 100% үйлдвэрлэдэг "Сүкиякигийн орцыг 100% хангадаг" аймаг билээ. Жошүгюү (Жошүгийн үхэр), Шимонитагийн сонгино, коннякү, бор мөөг, цоо байцаа(хятад байцаа) гээд бүх төрлийн орц нь Гүнма аймгийнх байдаг. Тийм учраас энэ хоол нь Гүнмад үйлдвэрлэдэг амттай бүхнийг нэгэн доороос амтлах боломжийг олгодог юм.

  • Мизүсава үдон гоймон

    Мизүсава үдон гоймон

    Мизүсава үдон гоймон хоол нь Японы гурван том үдон гоймонгийн төлөөллийн нэг. Гүнма аймгийн Шибүкава хот, Икахомачигийн Мизүсава орчмын олонд танигдсан хоол юм. Энэхүү үдон гоймон нь зөвхөн Харуна болон Мизүсава уулын ус, гурил, давсаар хийдэг. Үе уламжлан ирсэн тусгай жорын дагуу гурил зуурахаас бэлэн болох хүртэл 2 өдөр зарцуулдаг. Ингэснээр гурилын зууралт хатуу болохоос гадна ихэд тунгалаг гоймон бий болдог.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Гүнма муж нь нар тусах хугацаа урт бүс нутаг юм. Өмнөд хэсгээр нь тэгш тал налайж, хойд болон баруун хэсгээр нь ихэвчлэн уулархаг газар эзэлдэг учраас уур амьсгал нь өмнөд хэсэг болон хойд хэсгээрээ ялгаатай байдаг. Өмнөд хэсэг нь зундаа халуун бороо ихтэй байдаг онцлогтой. Татэбаяши хот болон Исэзаки хот зэрэг нь хамгийн өндөр агаарын температуртай газар хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч их гардаг. Өвөл нь хүйтэн хуурай улирлын чанартай салхи “Каракказе” хүчтэй үлээж, хүйтэн өдөр их байдаг. Өвөл хойд болон баруун хэсгээрээ улирлын чанартай салхины улмаас цас, бороо орох өдөр их байдаг. Тиймээс Минаками, Азүма, Каташина, Танбара Каваба зэрэг олон тооны цанын бааз байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    40,318 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    9,082 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    567 иен

  • Талх 1 кг

    bread

    498 иен

  • Сүү 1 литр

    milk

    220 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TНепал

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Гүнма мужийн гадаад оюутны нийт тоо: 1,896 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.