Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Ibaraki

Бүс нутгийн тойм

Хязгаар нь үл харагдах хөх цэнхэр далай. Ургамал ногоо алагласан үзэсгэлэнт уулс. Ибаракид үзэсгэлэн гоо цогцолсон байгаль, тэрхүү байгалийн бүтээсэн туйлын амттай хоол бий. Токиогоос Ибаракид хүрэхэд ихэд хялбар бөгөөд жилийн дөрвөн улирлаар өнгө төрхөө өөрчлөх байгаль эхийн гайхамшигт дүр төрхийг сонирхохоор зочлох гадаадын аялагчид олон.

Ibaraki ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол

Токиогоос

Токио өртөө

2 цаг 9 минут

Мито өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Цүкүба уул (Шөнийн зураглал)

Цүкүба уул (Шөнийн зураглал)

Японы шөнийн зураглалын өвд бүртгэгдсэн ба Токиогийн цамхаг, Токио Скайтрий цамхаг хүртэл Канто бүсийг алган дээрээ тавьсан мэтээр харж болох шөнийн үзэмжит газар. Цүкүба уулын орой хуртэл дүүжин зам тавигдсан байх тул анхлан ууланд алхаж буй нэгэн ч санаа зовох зүйлгүйгээр оройд нь хүрэх боломжтой.

Фүкүродагийн хүрхрээ

Фүкүродагийн хүрхрээ

Уг хүрхрээ нь өндөр 120 метр, өргөн 73 метртэй ба Японы гурван том хүрхрээний нэг юм. Ус нь дөрөв шаталж, урсах бөгөөд дөрвөн улирал дараалан ирж байж, үнэн мөн чанарыг мэдэрч чадна гэдэг утгаар нь өөрөөр "Дөрвөн удаагийн хүрхрээ" хэмээн нэрлэгддэг.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Нама ширасү дон буюу Түүхий ширасү загасны будаатай хучмал хуурга

    Нама ширасү дон буюу Түүхий ширасү загасны будаатай хучмал хуурга

    Энэ хоол бол Ибараки аймгийн далайн эргийн загас агнуурын алдартай нэгэн төлөөлөл болох ширасү загасыг будаатай аяган дээр дүүртэл хийсэн загасчны хоол билээ. Аман дотор бумбаганах шинэхэн ширасү загас нь ердийн үед иддэгээс тэс өөр гэдэгт итгэлтэй байна!

  • Хитачигюү буюу Хитачи үхэр

    Хитачигюү буюу Хитачи үхэр

    Тажима үүлдэрийн үхрийн угшилтай үндэсний хар үст вагюү үхрийн А4, В4 ангиллын маханд олгодог цол бол "Хитачи үхэр". Дээд зэрэглэлд тооцогдох улаан махтайгаараа онцлог бөгөөд энэ мах нь стэйк, эсвэл халуун тогоонд илүү тохиромжтой.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Өвөл нь цэлмэг өдөр ихтэй хуурайшдаг ч, борооны улирал болон зуны сүүлээс намрын дунд үе хүртэл хур тунадасны хэмжээ нэмэгддэг. Далайтай хиллэдэг тул далайн эрэг орчмын агаарын температурын зөрүү бага, чийгшил ихтэй тул манан үүсэх нь их байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    37,309 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    10,096 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    500 иен

  • Талх 1 кг

    bread

    584 иен

  • Сүү 1 литр

    milk

    262 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TНепал

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Ибараки мужийн гадаад оюутны нийт тоо: 3,648 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.