Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Kanagawa
Бүс нутгийн тойм
Канагава нь Токиогийн өмнөд хэсэгт байрлах ба 9.2 сая хүн амтай. Хүн амын тоогоороо Токиогийн дараа улсдаа хоёрдугаарт бичигддэг. Автомашин, роботын гэх аж үйлдвэрлэл өндөр хөгжсөнөөс гадна тэнгис, уулс гээд байгалийн үзэсгэлэн цогцолсон аймаг. Канагава аймагт Хятад хороолол, Ямашита цэцэрлэгт хүрээлэн, улаан тоосгон зоорь гэх алдартай газруудтай Ёкохама, мөн үйлдвэрийн гэрэлтүүлэг нь шөнөдөө гайхамшигтай зураглалыг харуулах Кавасаки, түүхэн цаг үеийг мэдрэх олон хийдтэй Камакүра, аймгийн баруун хэсэгт алдартай аялал жуучлалын бүс болох Хаконэ зэрэг олон алдартай газрууд орших ба хэд ч очсон уйдахааргүй сонирхолтой газрууд их бий.

Очих арга зам
- Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол
-
Токиогоос
Токио өртөө
25 минутЁкохама өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Ашиноко нуур
Ашиноко нуур нь Канагава аймгийн Ашигарашимо сумын Хаконэ хотод орших ба Фүжи уулыг тольдож болох алдартай аялал жуулчлалын бүс. Аялалын усан онгоц, далайн дээрэмчдийн усан онгоцонд сууж, нуурын дундаас газар нутгийн гайхамшигтай үзэмжийг тольдож үзэхгүй биз?

Кодокүжи хийд
Энэхүү Кодокүжи хийдийн бурхан багшийн Их баримал хүртэл Эношима цахилгаан төмөр замын Хасэ буудал дээр бууж 7 минут алхаж хүрнэ. Баримлын өндөр нь 11.3 метр, жин нь 121 тонн. Уг баримал нь 1252 онд сүндэрлэсэн. Баримлын дотогш орох боломжтой (төлбөртэй)
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Ширасү дон буюу ширасү загасны будаатай хучмал хуурга
Сагамигийн булангаас барьсан ширасү загасаар хийх "Ширасү дон буюу загасны будаатай хучмал хуурга" нь зөвхөн тухайн нутагт л идэж болох хоол гэдгээрээ алдартай бөгөөд Камакүра, Эношимад ирвэл заавал амталж үзэх хоол билээ. Барих загасны хэмжээ их болдог 4, 5, 7 сар болон 10 сард ирэхийг зөвлөж байна!
-
Иэкэ рамэн
Ёкохамагаас үүсэлтэй иэкэ рамэнд зурган дээрх Ёшүмүракэ нь гол урсгал болно. Иэкэ рамэны гол онцлог нь гахайн яс, буурцагны цуун шөл, өргөн бөгөөд шулуун хэрчилттэй гоймон. Ёхокамагаар ирэх бол заавал амталж үзээрэй!
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Тус мужийн уур амьсгал нь баруун хойд хэсгээрээ Танзава болон Хаконэ уулстай, зүүн ба өмнөд хэсгээрээ хээр тал болон далайтай хиллэдэг, мөн Номхон далайн Күрошио урсгалын нөлөөнд автдаг тул, халуун бөгөөд бороо ихтэй Номхон далайн уур амьсгалтай байдаг. 7 сар~8 сар нь 30°C давах тохиолдол их тул, богино ханцуйтай хувцас өмсөх нь тохиромжтой байдаг. Өвлийн улиралд мужийн зүүн хил дээр Танзава, Хаконэ гэсэн уулс байдаг учраас хүйтэн салхи үлээдэг. Тиймээс дүн өвөл өдөн куртка гэх мэт шаардлагатай болдог.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
61,917 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
8,592 иен
-
Гадуур хооллох
(рамэн)677 иен
-
Талх 1 кг
558 иен
-
Сүү 1 литр
241 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Непал
Вьетнам
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Канагава мужийн гадаад оюутны нийт тоо: 12,256 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.