Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Saitama
Бүс нутгийн тойм
Сайтама бол хотын төвөөс явахад хялбараас гадна Эдогийн эрин үе(1603-1868 он)-ийг санагдуулах олон түүхэн дурсгалт газрууд хадгалагдаж үлдсэн, өнгөрсөн болон орчин үеийн уур амьсгалыг мэдрэх боломжтой нутаг.

Очих арга зам
- Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол
-
Токиогоос
Токио өртөө
31 минутОмия өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Кавагоэ
Жижиг Эдогийн төлөөлөл болсон газар. Одоогийн цаган цамхаг болох "Цагийн хонх" нь Мэйжигийн үе(1868-1912 он )-д дахин сэргээн барьсан 4 дэх үеийн барилга юм. Янз бүрийн насны ангиллынхан хүүхдэд зориулсан чихэр, тоглоом зарах мухлаг, дарсан ногооны дэлгүүр зэрэг 20 гаруй үйлчилгээний газар дараалан байрлах "Кашия ёкочо"-д тус аймгийн алдартай амтат төмсөөр хийсэн амттаныг идэнгээ алхах ихэд дуртай билээ.

Чичиб
Чичибүд байгалийн гоо үзэсгэлэнг харуулах аялал жуулчлалын газар олон бий. Хоноглон савсах үүлсийг харж болох гайхамшигт газар, Ой модон дундуур хөндлөн эрчлэх хуучин цагийг санагдуулам Сэйбү төмөр замд ч суух боломжтой. Чичибүд хамгийн алдартай уул бол Бүкосан уул билээ. Халуун рашаан, шохойн чулуун агуу (Шёонюүдоо) байх ба аялагчдын дунд алдартай.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Могой загас
Сайтамагийн Үрава бол загасыг дэлгэж шарах арга барил үүссэн нутаг гэдгээрээ олонд танигдсан. Тонэгава голд амьдрах үржлийн бус байгалийн могой загас нь тансаг амттай гэдгээрээ эрт цагаас ховор нандин хоол хүнсэнд тооцогдож ирсэн.
-
Амтат төмсөөр хийсэн амттан
Сайтама аймагт Кавагоэ нь амтат төмсөөрөө алдартай бөгөөд алхангаа идэж болох төрөл бүрийн амттан бий. Энд амтат төмсний чихэрлэг шинжийг гаргаж хийсэн төрөл бүрийн амттантай учрах боломжтой.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 17°C (2023 он) бөгөөд зун нь өндөр температуртай хур тунадас ордог онцлогтой. Өвөл нь Кантогийн “Каракказэ”-ийн нөлөөгөөр хуурайшдаг ч цэлмэг өдрүүд олон байдаг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
54,894 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,569 иен
-
Гадуур хооллох
(рамэн)443 иен
-
Талх 1 кг
419 иен
-
Сүү 1 литр
237 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Вьетнам
Непал
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Сайтама мужийн гадаад оюутны нийт тоо: 10,424 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.