Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Tochigi
Бүс нутгийн тойм
Амар тайван, нам жим орчин нь Точиги аймгийн дүр төрх юм.. Дэлхийн өвд бүртгэгдсэн Японд алдартай өвүүдийг үзэж сонирхохоор олон жуулчид энэ аймгийг зорьдог. Токио руу явахад хялбар бөгөөд амьдрахад таатай аймаг билээ. Точигигийн брэнд болсон гүзээлзгэнэ бол Япон даяар алдартай.

Очих арга зам
- Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол
-
Токиогоос
Токио өртөө
1 цаг 50 минутҮцүномия өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Никко
Никкод юу үзэх ёстой вэ гэвэл Дэлхий өвд бүртгэлтэй Никко Тоошёогү! Түүнээс гадна үндэсний чухал үнэ цэнэтэй соёлын өвүүд ч бий. Тодорхой цаг зориулан заавал очих ёстой Япон Улсын бахархал болсон аялал жуучлалын төв билээ. Эргэн тойрон битүү ой мод, аажуу тайван цаг хугацааг мэдрэнгээ Ойн халуун усанд орох боломжтой.

Ашикага
Ашикагад цэцэрлэгт хүрээлэн гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцыг ашигласан аялах газрууд олон бий. Цэвэр агаарт гарч өдөр тутмын алжаалаа тайлцгаая. Мөн Япондоо хамгийн эртнийх болох "Ашикагагийн сургууль"-аар зочилж заавал Японы түүхтэй танилцаарай.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Аю Мэши буюу Будаатай аю загас
Точигид урсах голоос барьсан аю загасаар хийдэг хоол. Аю нь ховор тансаг хоолны орцод тооцогдох тул баяр ёслолын үеэр зооглодог.
-
Үцүномиягийн гёоза (Банш)
Точиги бол Үцүномиягийн гёозагаараа алдартай. Үцүномиягийн гёоза бол хүнсний ногоо арвин орсон. Хотын гёозагийн төрөлжсөн хоолны газрууд, Хятад хоолны газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд худалдаалагддаг.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Точиги мужид борооны улирал дуусмагц 30°C давах зуны өдрүүд их байдаг. Мөн өвөл нь баруун хойд хэсгийн уулархаг нутгаар цас орох өдөр олон болдог.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
42,250 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
8,918 иен
-
Гадуур хооллох
(рамэн)463 иен
-
Талх 1 кг
416 иен
-
Сүү 1 литр
258 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Вьетнам
Непал
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Точиги мужийн гадаад оюутны нийт тоо: 2,118 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.