Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Tokyo

Бүс нутгийн тойм

Япон Улсын нийслэл бол Токио хот. Япон төдийгүй дэлхийг тэргүүлж яваа Метрополис хотын эрчим энд бий. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс цугларч, хоорондоо харилцах нь энэ хотын гайхамшигтай тал. Олон янзын соёл энд бие биедээ уусан шингэж, шинэ төрлийн соёлыг бий болгох тренд бий. Эзэн хааны ордон, Японы төр захиргааны байгууллагууд байх ба улсын чухал хотод тооцогддог.

Tokyo ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол

Токиогоос

Токио өртөө

33 минут

Ханэда нисэх онгоцны буудал

Хэрэв та галт тэрэг ашиглаж байгаа бол

Токиогоос

Токио өртөө

59 минут

Нарита нисэх онгоцны буудал (Чиба)

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Токио Скайтрий цамхаг

Токио Скайтрий цамхаг

Хотыг дөрвөн зүг, найман зовхист тольдож болох алсыг харах тавцан, цэлмэг өдөр Фүжи уулыг ч харах боломжтой. Мөн цамхагт Токио Сорамачи, Планетариум буюу од гариг үзүүлэх газар, далайн загасны аквариум байх ба бүтэн өдөр хөгжилдөж болох газар билээ.

Одайба

Одайба

Бодит хэмжээгээр бүтээсэн гандам робот байрлах Дайверсити Токио, Венасфорт гэх мэт худалдаа үйлчилгээний төв олонтой. Дугуй түрээсэлж, Далайгаас сэвэлзэх Одайбагийн салхийг мэдрэнгээ аялж болно.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Эдо маэ сүши

    Эдо маэ сүши

    Одоо цагт, гадаадад танигдсан Япон зоог гэвэл "Сүши". Мэргэжлийн сүшиний тогооч базаж хийсэн сүши бол гайхамшиг. Янз бүрийн төрөл, амтыг энд амтлах боломжтой.

  • Чанко набэ (Шавар тогоо)

    Чанко набэ (Шавар тогоо)

    Токиогийн Рёококүд сүмоч нар тамир тэнхээгээ сэлгэхийн тулд иддэг Шавар тогоон хоол гаргадаг олон хоолны газар бий. Тэжээллэг чанар 100 хувийн набэ хоол идэж, сэтгэл санаа, хүч тамираа сэлгээрэй

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 18°C (2023 он) байдаг. Онцлог нь гэвэл хот маягийн уур амьсгалтай бөгөөд зун нь халуун чийглэг, өвөл нь улирлын шинжтэй хүчтэй салхитай, хуурай, цэлмэг өдөр их байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    73,216 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,433 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    569 иен

  • Талх 1 кг

    bread

    522 иен

  • Сүү 1 литр

    milk

    257 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TСолонгос

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Токиогийн гадаад оюутны нийт тоо: 95,312 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.